PDF Хэвлэх И-мэйл
Охин хүү хоёрын өрөө
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

komnata

Хэрэв танайх охин хүү хоёртой боловч тэднийгээ тус тусдаа өрөөтэй байлгах боломжгүй байгаа бол хоёулаа нэг өрөөг эзэмшиж таарна. Харин хоёр хүүхдийнхээ өрөөг  зөв тохижуулчихвал тэд тус бүртээ өөрийн гэсэн тохитой булантай болчихно. Эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдийн өрөөг тохижуулах тухай дизайнер Мария Кунякинагийн оновчтой зөвөлгөөг та бүхэндээ хүргэе гэж бодлоо.

Энэ бол 16 м кв. талбайтай дөрвөлжин хэлбэрийн өрөө. Нэг цонхтой.

Дизайнер Мария:

-Бид өрөөний зайг аль болох нээж өгч, сантиметр бүрийг максимумаар ашиглахыг зорьсон. Угаасаа бага талбайг улам жижиг болгохгүйн тулд өрөөг 2 хуваагаагүй боловч тов тодорхой хил хязгаар гаргаж өгсөн байгаа. Өрөөг илүү тохитой болгохын тулд дугуй хэлбэртэй хивсэнцэр, ширээ, сандлуудыг сонгосон юм.

Бүх зүйлд – өөрийн гэсэн байр.

komnata

Хувцас хэрэглэлд. Өрөөний үүдэнд таазанд тулсан өндөртэй, 180 см – ийн урттай, 60  см гүн шкаф байрлуулсан. Хоёр хүүхдийн хувцас хунар болон хөнжил, цагаан хэрэглэлийг хийхэд энэ шкаф хангалттай. Шкаф хүүхдүүдэд саад болохгүйгээр байрлаж байна.

komnata komnata

Өрөөг дээрээс нь харвал Охины хэсэг

komnata

Хүүгийн хэсэг

Унтлагын бүс. Өрөөний хоёр хананд хүүхдүүдийн орыг, унтахдаа нэг нэгийгээ харахгүй байхаар бодож байрлууллаа. Орны толгойнуудыг тааз хүртэл өндөр хийснээр хүүхэд тус бүрт өөрийн гэсэн “бяцхан байшин” байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Хүүд тавиур, телевизортой ханан талыг, охинд цонх хөшигний талыг өгөв. Хөшиг даавуу бол охин хүний эд шүү дээ.

Хичээлийн бүс. Хичээл номны хэсгийг цонхтой хананы дагуу байрлуулсан. Ширээний хоёр өнцөгт хүүхэд тус бүрийн “ажлын хэсэг” байна. Ширээ маань охины орон доороос эхлээд, 75 см – ийн өндөрт гарч ирээд цонхон талын ханыг дуусгаад, тавиуруудтай ханаар дамжаад хүүгийн орон доогуур “шургаж” байгаа. Ийм үргэлжилсэн шугам нь орон зайны нэгдмэл байдлыг хангадаг. Өөрсдөө дизайн хийхдээ үүнд анхаарч байгаарай.  Хананд байгаа тус бүр 3 м – ийн урттай гурван тавиур хоёр хүүхдийн ном дэвтэр, жижиг сажиг юмыг хангалттай шингээнэ. Ширээн доор бас 2 хайрцаг байгааг хэлэх үү...

Өнгө ба гэрэл. Өрөөний үндсэн өнгө нь – цагаан өнгө. Дээр нь дуртай өнгөөрөө зураг зурж болох цагаан цаастай адил бөгөөд охин хүү хоёрын зоныг холбож өгөх үүрэгтэй. Орнуудыг толгойг хүрэн өнгөөр хийж өгсөн нь ч бас учиртай: хүн бараан өнгийн хананы дэргэд тухлах дуртай байдаг, дулаан санагддаг юм. Бидний интерьерт орны толгой тохь тухыг бэлэглэх мөрт хүүхдүүдийн нүдэнд байнга өртөхгүй нь сайн. Охины талын хананд тод, дулаан өнгийн, том хээтэй ханын цаас нааж өгсөн. Хүүд “эр хүний” өнгө сонгосон. Хүүхдүүдийг том болохын хэрээр энүүхэн хэсгийг өөрийнх нь тааллаар өөрчлөөд байж болно.

Деталиуд. Өрөөний голд дугуй хивс байрлуулсан нь өрөөг чимэхээс гадна хоёр хэсгийг холбож өгч байгаа юм. “Охины өнгийн” хивсийг сонгосноор охины тал арай том харагдаж байна. Тэгш өнцөг ба дугуй хэлбэр нэг нэгийгээ баяжуулж өгдөг учраас хүүхдүүдийн сандал болон охины орны дэргэдэг жижиг ширээ дугуй дүрстэй байх нь тохиромжтой байгаа юм. Охины хэсгийн цэцэгтэй ханы цаас өрөөний хатуу геометрийг зөөлрүүлж өгөх үүрэгтэй.

 

Comments 

 
0 #1 MNL 2009-11-21 07:26
Za daa IKEA l haragdaad baih chine?
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.