PDF Хэвлэх И-мэйл
Шээс задгайрах
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

Шээс задгайрах нь - өвчин мөн үү?

Эмэгтэй хүн шээсээ барих чадвараа алдахыг шээс задгайрах гэнэ. Энэ эмгэг нь цэвэршилтийн болон ахимаг насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Шээс задгайрах нь өвчин биш, харин янз бүрийн өвчний үед илэрдэг шинж тэмдэг. Ихэнх эмэгтэйчүүд шээс задгайрлын үед ичиж зовох, эмгэгээ нууж хаах, найз нөхдөөсөө бэргэж  лам хуврага, үзмэрч домч гэж явсаар өвчнөө хүндрүүлдэг гэм бий. Ингэж явах шаардлагагүй,  зөвхөн мэргэжлийн эмчид үзүүлж  завлөгөө аваарай!

Шээс задгайрахын шалтгаан

Жирэмсэн байх үедээ зохих дасгал хөдөлгөөнийг хийж байгаагүй, төрөх үедээ буруу, хүчтэй дүлснээс давсагны болон аарцгийн ёроолын булчин суларч уян хатан биш болдог.  

Стресс, сэтгэлийн хямрал. Энэ нь нас ахисан үед, төрсний дараа, хагалгааны дараа, сарын тэмдгийн хооронд эм бэлгийн дааврын дутагдал үүсдэгтэй холбоотой. Тамхи их татах. Тамхинд агуулагдах хорт бодисууд нь давсагны гөлгөр булчинг цочроодог учраас өөрийн мэдэлгүй  давсаг агшилт өгдөг болдог. Илүү жин. Хэт их илүү жин хэвлийн хөндийн даралтыг нэмэгдүүлснээр давсаг өөрийн мэдэлгүй агшихад нөлөөлдөг. Шээсний замын болон БЗХӨвчнүүд. Өтгөн хаталт.

Шээс задгайрах үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Ханиах, найтаах, инээх, хүнд юм өргөх үед бага хэмжээний шээс алдах

-Суултуур дээр суухаасаа өмнө шээс алдах

-Шээсээ барьж чадахгүй байнга дуслах, давсаг дүүрэн мэт санагдах боловч бүрэн   суллаж болохгүй байх.

Шээс задгайрах үед ямар арга хэмжээ авах вэ?

Шээс задгайрахын хөнгөн хэлбэрийн үед энгийн дүрмийг мөрдөх хэрэгтэй:

Тогтсон цагт давсгаа бүрэн суллаж хэвших. Давсаг дүүрсэн байхад хэт удаан барих, хэт ойр ойрхон шээхийн аль аль нь давсагны үйл ажиллагаа алдагдахад хүргэнэ. Давсгаа сулласны дараа босоод, дахин сууж гүйцэд сулладаг болж сурах хэрэгтэй. Хүнд юм өргөхөөс зайлсхийх Эмч хориглоогүй бол өдөрт 6-8 аяга шингэн ууж байх
Архи кофе, шар айраг зэрэг шээс хөөх төрлийн ундааны хэрэглээг багасгах
Илүүдэл жинтэй бол жин хасах Үтрээнд дааврын тосон түрхлэг хэрэглэх Кегелийн дасгал тогтмол хийж байх. Ялангуяа хүүхэд төрүүлсний дараах хэдэн сард дасгал хийж төрөлтийн үед сунасан булчингаа даруйхан буцааж хэвийн байдалд оруулах хэрэгтэй. Энэ дасгал нь аарцгийн булчинг бэхжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулах, шээс савирахаас сэргийлэх, аарцаг орчим эвгүйрэх зэрэг зовиурыг багасгах, бэлгийн харьцааны үед таатай мэдрэмжийг сайжруулах зорилгоор аарцгийн булчинг сайн дураар агшааж хийдэг дасгал юм. Уг дасгалыг эрэгтэй, эмэгтэй хүн хэзээ ч, хаана ч, хэдэн удаа ч хийж болно.

Дасгал хийх дараалал:

-Шээсээ барьж байгаа мэт аарцагны булчинг чангалж 5 секүнд орчим барина.

-Булчингаа аажмаар султгана.

Уг дасгалыг хийхдээ шээсний сүв ба хошногны хуниасыг чангалахаа мартаж болохгүй. Хийх дасгалын тоог аажим нэмэн, өдөрт хэдэн зуун удаа ч хийж болно. Дасгал нь мөнгө үрэхгүй эдийн засгийн хувьд хэмнэлттэй, ийш тийш явж цаг зав үрэхгүй гэх мэт олон олон давуу талуудтай. Кегел гэдэг нь анх энэ дасгалыг зохиосон хүний нэр. Эдгээрийг хэрэглээд 2-3 жил болоход үр дүн өгөхгүй бол мэс заслын аргаар эмчилдэг. Гэвч шээс задгайрсан ихэнх хүмүүс мэс заслын аргыг хэрэглэх шаардлаггүй байдаг юм. Манай эмэгтэйчүүд ”доодохоо оёулна” гэдэг нэр томъёо өгөөд оёулахын төлөө улайран зүтгэдэг, мөнгөө дэмий юманд цацдаг. Цацсан мөнгө нь үр дүн муутайхан байхаас гадна, мэс засал хийлгэснээрээ В,С вирусын халдвар авах өндөр эрсдэлтэй. Барууны өндөр хөгжилтэй оронд энэ төрлийн хагалгааг тодорхой заалтаар, шаардлагатай хүндээ л хийдэг, манайх шиг төрсөн эмэгтэй болгон хийдэг ч юм огт биш гэдгийг анхаараарай. Шээс задгайрлын шалтгаанаас хамаарч  олон төрлийн мэс ажилбар хийдэг.

Шээс задгайрлын хүнд хэлбэрийн үед (шээсээ тогтон барих чадваргүй байнга гоождог, үтрээний урд ханын 2-р зэргийн суналттай) мэс засал эмчилгээ хийх нь үр дүнтэй.

ЦОП эмнэлэг  утас 99174700

 

Сэтгэгдлүүд  

 
Otgon
0 #1 Otgon 2010-02-23 17:17
ene chin nuguu bard todol deer bolohoor ene n uhehed heden jiliin nas uldej buig zaadag temdeg gesen shuu huu
Quote
 
 
oyunaa
0 #2 oyunaa 2010-02-24 03:44
Otgon-d shees zadgairah bard todol 2 hoorondoo holboo sulbeetei gesen ug uu? shees zadgairaad irvel uheh duhuj bgaa gej oilgohiimuu? hehe
Quote
 
 
otgon
0 #3 otgon 2010-02-24 04:13
aa ter nomon dee buur ingej tegej zuudlevel bas bieiin olon shinj temdguudiig nerlej ingej ehelbel tuchnuun jil geh meteer baidag yum bailee
ter dotor ni changahan hanih naitaahad sheesh aldah orson baina lee he he
Quote
 
 
zochin
0 #4 zochin 2010-03-25 10:32
:sad:
Quote
 
 
saraa
0 #5 saraa 2012-02-15 03:55
шээхээр өвдөөд байна. яах вэ
Quote
 
 
deegii
0 #6 deegii 2012-04-21 17:06
hi bi 4 hvvhedtei haniaj haitaahad ih ineeh ved ih hetsvv bdeg
Quote
 

Сэтгэгдэл нэмэх