|
||||
| Төрөлт: хамгийн чухал үе шат! |
|
Хүүхэд төрөх замыг туулах явцад түүний цусны чамгүй хэсэг нь эхэс рүү шахагддаг учраас тэрээр шүүсийг нь шахсан нимбэг шиг амьтан гарч ирдэг. “Ийм байдлаар хүүхэд 100 – 150 мл цусаа алддаг, харин төрснийхөө дараа хүйгээрээ дамжуулан эхэсээсээ цусаа буцаан авах боломжтой байдаг, тиймээс эхэсийг гарч иртэл хүүхдийн хүйг таслахгүй хүлээвэл тэр 60 – 90 мл. цусаа буцаан олж авдаг /бараг 20% цус нь гэсэн үг/. Энэ нь зүгээр ч нэг цус бус, хүчил төрөгч, гемоглобин болон эсрэг биетээр баялаг цус учраас хүүхдэд амин чухал хэрэгтэй цус юм. Хүүхдэд эрч хүчтэй эрүүл амьдралыг бэлэглэхийн тулд бүх хүчин зүйл,бүх нөөцийг ашиглах хэрэгтэй. Хүйг нь яаран тайрах нь хүүхдэд төрөхөд нь байгалаас өгөгдөж буй эрүүл мэндийн фондноос дэндүү ихээр хумсалж байгаа явдал юм. Тиймээс, эхэс гарч ирсний дараа л хүйг нь таслаарай”. /А. Акин, Д. Стрельцова, “Есөн сар ба бүх амьдрал”/ Төрөлтийн сүүлийн шат хоёр цаг орчим үргэлжилдэг. Эх хүүхдээ хөхүүлээд, хоёулаа амраад, хүйний өнгө нь цайраад лугшихаа больсны дараа түүнийг тайрч бооно, тэгээд хоёр гурван дүлэлтээр эхэс бүрэн бүтэн гарч ирэхэд төрөлт дууслаа гэж үзэх ёстой юм. Энэ гайхамшигт, хэлэхийн аргагүй ач холбогдолтой үе шат өдий болтол ямар ч нэр байхгүйгээр барахгүй үүнийг тусдаа, бие даасан үе шат гэж ч үзэхгүй ирсэн байдаг. Хүүхдийг эх барьж авснаас эхэс гарч ирэх хүртэлх хугацаанд төрөх эмнэлэгт үй олон ажиллагаа хийгддэг: хүүхдийг үзэх, жигнэх, хэмжих, угаах, өлгийдөх гэх мэт. Маш их хүнд замыг туулж, зовж зовж гарч иртэл .... аймшигт орчин угтах. Ээжид минь намайг 3 хоногийн дараа л авчирч өгсөн гэдэг. Азгүйтэхэд, би баасан гаригт төрсөн юм билээ, харин амралтын өдрүүдэд нярайнуудыг эхэд нь зөөж хөхүүлэх хүн хүч байдаггүй байсан аж. Ингээд би даваа гариг хүртэл гав ганцаар байсны үр дүн нь бололтой, аливаа хүнээс салан холдох болон ганцаараа үлдэхээс би үхтлээ айдаг юм. Энэ бол намайг бүх насаар минь дагаж байгаа айдас. Найз нөхөдөөс минь өөр хот руу шилжин суурьших, ганцаараа хонох тохиолдол гарах, эрэгтэй хүнтэй харьцаагаа дуусгах гэх мэт тоолонд намайг аймшиг нөмөрдөг юм. Хайргүй болсон ч гэсэн би ганцаардлаас айгаад өөрөө хаяж чаддаггүй. Ойр дотны хүмүүстэйгээ би үргэлж бодит физик холбоотой байгаа нөхцөлд л тайван байдаг, тэдэндээ итгэдэг. Ямар нэгэн шалтгаанаар надаас холдож явахад нь надаас урвасан мэт санагдаад хэцүү байдаг юм. “Төрсний дараа эх хүүхдээ анх хөхүүлэх мөчид тэр хоёрын хооронд бодит холбоос тогтож хүүхэд өөрийгөө эхийнхээ хамгаалалтанд байгаагаа мэдэрдэг. Биеээрээ хүрэлцэн мэдрээгүй тохиолдолд хүүхэд хөхөө муу хөхөхөөс гадна эцэг эхтэйгээ нэгдмэл бус болох, тэдэндээ итгэхгүй байх, ертөнцийг сөрөгөөр харах, гажууд байдлаар биеэ авч явах гэх зэрэг буруу хүн болон өсдөг. Эхтэйгээ нүдээрээ ширтэлцэж байгаагүй хүүхэд бусдын нүд рүү харж чадахгүй дальдчин, хүнтэй харц мөргөлдөх тоолондоо эвгүйрхэнэ”. /Ж. Цареградская, “Хэвлийд бий болохоос нэг нас хүртэлх хүүхэд”/ Хорвоод ирэнгүүтээ эхтэйгээ нэгдэх тэр мөчид хүүхэд ээж болон ойр дотныхонтойгоо сэтгэлийн холбоогоор холбогддог. Энэ нь цаашид эргэн тойронтойгоо эерэг харьцаанд орох үндэс суурь ч болдог. Би хоёр хүүхэдтэй. Хоёуланг нь нөхөр бид хоёр өөрсдөө төрүүлсэн, гэртээ. Зарим хүмүүс биднийг солиотой амьтад гэх л байх. Харин би бол ийм аз жаргалтай хүүхдүүддээ өөрөө атаархаад байдаг юм. Тэд над шиг хорвоод мэндлэнгүүтээ эхийгээ алдаж айгаагүй учраас эхээсээ салж хагацах айдас тэдэнд огт байхгүй. Надад ч хүүхдүүдээ алдах айдас байхгүй, би хүүхдүүддээ итгэдэг, тэдний төлөө айн зовох шаардлага надад байхгүй. Би яагаад хүүхдүүдээ гэртээ төрүүлэхээр шийдсэн гэхээр – хүүхэд эхтэйгээ бүрэн дүүрэн нэгдэж байгааг би өөрийн нүдээрээ харах аз надад тохиосон юм л даа. Миний нэг танил эмэгтэй хоёрдахь хүүхдээ төрүүлэхдээ намайг урьсан юм. Гэртээ, шөнө, зөөлөн гэрэлд, дулаахан өрөөнд хүүхэд мэндлэхэд эцгийнх нь зөөлөн бөгөөд найдвартай гар тосч аваад шууд л ээжийнх нь цээжинд наалаа. Эх нь хүүгээ энхрийлэн бүх биеийг нь зөөлнөөр тэврэн авав. Нялх үр нь арьсаараа эхийнхээ арьсыг мэдэрлээ, бяцхан чих нь ээжийнхээ зүрхэн тус газар байрлан зүрхний цохилтыг нь үргэлжлүүлэн сонсон тайвширна. Эхийн тайван амьсгал бяцхан биеийг нь бүүвэйлэн түшинэ. Баярласан зөөлөн дуу түүнийг энэ хорвоод угтан авсан билээ. Хүй нь, төрөх явцад эхэс рүү шахагдсан цусыг нь хүүд эргүүлэн өгөн лугших агаад хүүхэд амьдралын шимээр дүүрч байгаа нь харагдаж байв: нүдэн дээр цэцэглэн ягаарч, хорчийсон арьс нь тэнийгээд ирэв. Хүүхэд ойр дотны хүмүүстэйгээ өөрийнхөө мэдрэхүйгээр нэгдэн нээгдэж анхны мэдлэгээ олж авахад бэлэн боллоо. Тэрээр, бүх насныхаа хамгийн дотны дүрийг шингээхээр нүдээ нээлээ. Тэр өөрийг нь хайрлах хүмүүстэйгээ нэгдлээ, тэднийхээ ивээл хамгаалалтанд орсноо мэдэрлээ. Түүний хүрч ирсэн шинэ ертөнц сайхан байлаа, түүнийг тэвэртээ хүлээн авлаа. Энэ гайхамшгийг үзэхдээ би төрөлт гэдэг зүгээр нэг биологийн процесс биш юм гэдгийг харсан юм. Би Хайрыг харсан билээ. Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |



Төрөлтийн явц хүүхэд төрснөөр дуусдаг гэж ихэнхи хүмүүс бодон эхэс гадагшлах гэж бас нэгэн чухал төрөлт байдгийг мартчихаад байдаг. Гэтэл эхэс ховхорч гадагшилсны дараа л “төрөлт амжилттай боллоо” гэж бүрэн дүүрэн хэлж болох билээ. Дөнгөж төрсөн нярай хүүхэд ээжийнхээ хэвлий дээр хэвтэж байхдаа эхийгээ арьсаараа мэдэрнэ, эхийнхээ зүрхний цохилтыг мөн мэдрэн тайвширдаг, тэгээд хөхөө эрж эхэлдэг.
Сэтгэгдлүүд
Davaagaa davchaad ungutuur bichne. Aij baigaa ch setgelzuin beltgel hiij l baina
Гэхдээ хүйг нь төрөнгүүт л тасалдаг. Харин 2 багыг маань төрөнгүүт нь шалдангаар нь амлуулж байсан. Энэ н үнэхээр эх үр 2-ийн анхны нүүр тулсан сайхан уулзалт байсан шүү.
Goyo medeelel bna. tnx adminaa.
Eh nyalhasd turuhud nutsgeneer n eejid n ogdoggui yum bilee. shuud haruulchaad yavj ugaaj olgiidood avchirch ogch amluulj bsan. tegeed amluulanguutaa kvartsiin gereltei or shig yumandaa eej ruu n haruulaad hevtuulchihsen. joohon butelttei bsan yum l daa. huig n bol shuud garch irenguut n l tasalchih shig bolson. tegj tsug orohiig n huleedeggui yum bn lee.tegsen ch gesen minii ur eejdee aavdaa mash ih hairtai. bid ch mon yalgaagui hairtai. Aav eej bolj bgaa buh zaluusdaa amjilt huseye. Hamgiin gol n aav eej n neg negnee hairlan hundelj bval huuhed ooroo taivan amgalan hairaar duuren sergelen tsovoo baidag. Mon osoj tom boloh yavtsad n hezee ch huuhdiin hajuud margaldaj bolohgui.
Манай эмч нар ийм сайхан байгаа тухай чихэнд чимэгтэй мэдээ дуулгасанд баярлалаа. Хүүхнүүд минь, төрөөд байдаг газар шүү, тэгвэл