| Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн харьцаанд хэдийд асуудал үүсдэг вэ? ”Цэцэг чихэрний”, өөрөөр хэлбэл эрэгтэй нь эмэгтэйнхээ араас идэвхитэй эргүүлэх үе дуусаад хамтын амьдрал эхлэнгүүт гомдол, маргаан, хэрүүл муудалцаан бий болчихдог. Энэ үед л учир зүйгээ ололцохыг хичээн илэн далангуй ярилцаж асуудлуудаа шийдэх ёстой байхад хүүхнүүд ингэх гэж яардаггүй. “Тэр л намайг эргүүлсээр байгаад авч суусан юм чинь түүнтэй тохироод байхдаа яадаг юм, миний аашаар хөдлөх ёстой” гэж боддог бүсгүйчүүд тун олон байдаг.
Эр хүн эхлээд гаднах өнгөнд татагддаг болохоор эмэгтэйчүүдэд зориулагдсан бүхий л бараа өнгө зүс нэмэхэд чиглэгдсэн байдаг гэж хэлж болно. Эмэгтэйн дотоод ертөнцийг нэн түрүүн сонирхдог эр хүн ховор шүү дээ. Сайхан бүсгүйд татагдаад, танилцаад, ойртоод ирэхэд “гаднаа гяланцаг, дотроо паланцаг” биш байвал- аз.
|
|
| 
Тольтой зургийн аппаратны матриц нь амархан бохирддог. Ингэснээр зурган дээр эвгүй толбонууд гарч хайран гоё зургийг гутаагаад байдаг. Алаг фон дээр нэг их анзаарагдахгүй, харин нэг өнгийн фон дээр, жишээ нь арын фон нь тэнгэр байлаа гэхэд матрицны бүх тоос хялгас шууд л нүдэнд тусдаг. Матрицыг цэвэрлэх хэд хэдэн арга байдаг. Хамгийн хэцүү, гэхдээ хамгийн үр дүнтэй арга бол матрицын “нойтон цэвэрлэгээ” юм. Матрицыг зориулалтын цэвэрлэгч шингэн шингээсэн тусгай салфеткаар цэвэрлэнэ. Энэ ажлыг мэргэжлийн газарт даатгаж болох ч – нэлээд үнэтэй. Хэрэв та байнга зураг авч явдаг бол байсгээд л матрицаа цэвэрлэх хэрэгтэй болно, тэгэхээр өөрөө цэвэрлээд сурчихвал дээр байх. Шаардлагатай хэрэглэлийг аваад жаахан дасгал хийхэд л та матрицаа өөрөө цэвэрлээд сурчихна.
|
|
| Дмитрий Катков

Фотозураг эдүгээ хүн бүрийн сонирхдог, хийдэг энгийн зүйл болоод байгаа билээ. Айл бүрт ядаж л нэг зургийн аппарат, зарим айлд хүн бүр өөрийн зургийн аппараттай, дээрээс нь гар утсандаа аппараттай... Гоё байгалийн зураг, үр хүүхдүүдээ, ээж аав, эмээ өвөөгөө, хайртай гэрийн тэжээмэл амьтадаа, гудамжин дахь цэцгийн мандалыг, гэр бүлийн баяр цэнгээнээ, амралт зугаалгаа гээд бүхий л юмны зургийг бид авдаг. Авсан зурагнууд маань урлагын бүтээлийн хэмжээнд болохгүй ч гэсэн, ямар ч байсан дурсгалт мөчүүдийг маань хадгалан альбомонд байж байхад сайхан. Гэр бүлийн альбомны хамгийн гол зайг бидний хүүхдүүдийн зурагнууд эзэлдэг. Хүүхдүүдийн маань өсөлт хөгжилтийн үеийг харуулсан сэтгэл баясгах зургууд... Харамсалтай нь, бидний авсан зургууд тэр болгон яг хүссэнээр гоё болж чаддаггүй. Хүүхдийнхээ зургийг хэрхэн гоё, зөв авч альбомны чимэг болгон орсон гарсан хүнд сэтгэл бардам үзүүлэх бяцхан урлагийн бүтээлүүдийг бий болгох талаар ээжүүдэд зөвөлгөө хүргэе гэсэн юм. Яагаад ээжүүдэд вэ гэхээр, хүүхдийнхээ дэргэд байнга байж, тэдний зургийг хамгийн их авдаг хүмүүс ээжүүд байдаг болохоор тэр. Энгийн хэдэн аргачлалыг мэдэж байхад ямар ч энгийн аппаратаар маш гоё зургийг авч болдог юм.
Оршил
Юуны өмнө би өөрийгөө танилцуулъя: Би хоёр хүүхдийн засаршгүй эцэг, юу гэхээр, хэдийгээр миний дүрсгүй хүүхдүүд уурыг минь барж, цусыг минь байнга сорж байдаг боловч, би эдэндээ ухаангүй хайртай болохоор байнга зургийг нь авдаг юм. Үүнээс гадна, миний зурагнууд болон нийтлэлүүдийг мэргэжлийн сэтгүүлүүд авч тавиад байдгийг бодоход би фотозургийн тухай жаал жуул юм мэддэг, ойлгодог юм шиг байгаан. Ингээд, хүндэт ээжүүд минь, наашаа тавтайхан суугаад тухтайхан унш, “аппаратны нүхээр” хүүхдүүдтэй хэрхэн зөв харилцах талаар өөрийн хуримтлуулсан туршлагаасаа би та нартайгаа хуваалцмаар байна.
|
|
|
|
|
|