PDF Хэвлэх И-мэйл
Ээжүүд ээ, хүүхдийнхээ зургийг өөрсдөө, зөв, гоё авцгаая!
Хэрэглэгчийн үнэлгээ: / 10
МууМаш сайн 
Мэдээллийн индекс
Ээжүүд ээ, хүүхдийнхээ зургийг өөрсдөө, зөв, гоё авцгаая!
хэсэг 2
хэсэг 3
хэсэг 4
Бүх Хуудсууд

Дмитрий Катков


Фотозураг эдүгээ хүн бүрийн сонирхдог, хийдэг энгийн зүйл болоод байгаа билээ. Айл бүрт ядаж л нэг зургийн аппарат, зарим айлд хүн бүр өөрийн зургийн аппараттай, дээрээс нь гар утсандаа аппараттай... Гоё байгалийн зураг, үр хүүхдүүдээ, ээж аав, эмээ өвөөгөө, хайртай гэрийн тэжээмэл амьтадаа, гудамжин дахь цэцгийн мандалыг, гэр бүлийн баяр цэнгээнээ, амралт зугаалгаа гээд бүхий л юмны зургийг бид авдаг. Авсан зурагнууд маань урлагын бүтээлийн хэмжээнд болохгүй ч гэсэн, ямар ч байсан дурсгалт мөчүүдийг маань хадгалан альбомонд байж байхад сайхан. Гэр бүлийн альбомны хамгийн гол зайг бидний хүүхдүүдийн зурагнууд эзэлдэг. Хүүхдүүдийн маань өсөлт хөгжилтийн үеийг харуулсан сэтгэл баясгах зургууд... Харамсалтай нь, бидний авсан зургууд тэр болгон яг хүссэнээр гоё болж чаддаггүй. Хүүхдийнхээ зургийг хэрхэн гоё, зөв авч альбомны чимэг болгон орсон гарсан хүнд сэтгэл бардам үзүүлэх бяцхан урлагийн бүтээлүүдийг бий болгох талаар ээжүүдэд зөвөлгөө хүргэе гэсэн юм. Яагаад ээжүүдэд вэ гэхээр, хүүхдийнхээ дэргэд байнга байж, тэдний зургийг хамгийн их авдаг хүмүүс ээжүүд байдаг болохоор тэр. Энгийн хэдэн аргачлалыг мэдэж байхад ямар ч энгийн аппаратаар маш гоё зургийг авч болдог юм.

Оршил

Юуны өмнө би өөрийгөө танилцуулъя: Би хоёр хүүхдийн засаршгүй эцэг, юу гэхээр, хэдийгээр миний дүрсгүй хүүхдүүд уурыг минь барж, цусыг минь байнга сорж байдаг боловч, би эдэндээ ухаангүй хайртай болохоор байнга зургийг нь авдаг юм. Үүнээс гадна, миний зурагнууд болон нийтлэлүүдийг мэргэжлийн сэтгүүлүүд авч тавиад байдгийг бодоход би фотозургийн тухай жаал жуул юм мэддэг, ойлгодог юм шиг байгаан. Ингээд, хүндэт ээжүүд минь, наашаа тавтайхан суугаад тухтайхан унш, “аппаратны нүхээр” хүүхдүүдтэй хэрхэн зөв харилцах талаар өөрийн хуримтлуулсан туршлагаасаа би та нартайгаа хуваалцмаар байна.

 


© Олег ЕЛЕСИН

Бид ямар зорилгоор хүүхдүүдийнхээ зургийг авдаг вэ?

Эхлээд ярианыхаа сэдвийг тодорхойлъё. Хүүхдийг янз бүрээр зургийг нь авч болно, та ямар үр дүн хүсч байгаагаас энэ хамаарна. Жишээ нь, зарим хүмүүс урлагын бүтээл хийх зорилгоор, ямар нэгэн фото санааг илэрхийлсэн байдлаар  хүүхдийнхээ зургийг авдаг.


ПРО НЕБО Фото: © Марина РОГОЖИНА

Энэ санаа нь хэн бүхэнд ойлгогдохоор санаа байх бол  овч, бодох юм бол, ихэнхдээ таны хүүхдийн амьдралд хэзээ ч болж байгаагүй, болох ч үгүй юмны тухай өгүүлсэн байдаг.

Жишээ нь, энэ охины зургийг харъя л даа: Охин гунигтайхан гэгч нь оройн бүрэнхийд орж байгаа бороог цонхоор харж сууна. Амьдрал дээр бол энэ охин хэзээ ч ингэж сууж байгаагүй, харин ч ийм хүйтэн бороотой өдөр дүрсгүйтэж ээжийнхээ будаг шунхыг “судлах”, эсвэл дүүгээ шоглож суудаг байж магадгүй юм.

Иймэрхүү, жүжигчилсэн зурагнуудаар гэр бүлийнхээ альбомыг дүүргэвэл юу болох вэ? Өөрсдөө бодоод үз дээ: би 10 настай охиноосоо “урьд өнгөрсөн амьдралынхаа ямар ямар үеүүдийг санаж байна вэ?” гэж асуутал, түүний санаж байгаа юмнууд нь дандаа гэр бүлийн альбомонд байгаа зурагнуудтай холбоотой үйл явдлууд болж таарлаа. Тэгэхээр, хүүхдийнхээ зургийг авангаа та зөвхөн түүний хүүхэд насны үеийг хадгалаад зогсохгүй, мөн түүний хүүхэд насных нь тухай дурсамжийг бас хэлбэржүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй.


СОБАЧКА Фото: © Дмитрий КАТКОВ

Бодит орчин, жинхэнэ болсон үйл явдлын зураг энэ охины хүүхэд насны үнэлж баршгүй дурсамж болохоос гадна өнгөрсөн амьдралынхаа тухай бодол дурсамжаа хэлбэржүүлэхэд туслах болно.

Цэцэрлэг сургуулиудаар явж ажилладаг зурагчдын авдаг зурагнуудын тухай хэдэн үг хэлэхээс өөр арга алга. Айл болгонд ядаж л 2-3 ийм, “хиймэл” зураг архивлагдсан байдаг даа. Бод доо: таван настай үеийнхээ, утас барьчихсан шал худлаа хиймэл инээмсэглэл нүүрэндээ наачихсан байгаа зургаа хараад хүнд ямар дурсамж төрөх юм бэ? Эсвэл, тэр үедээ сонсоо ч үгүй байсан, Д’ Артаньяны шадар цэргийн костюм өмсчихсөн зураг? Иймэрхүү хиймэл зураг нээх сайхан сэтгэгдэл төрүүлэх нь ховор. Харин, харахад гоё биш хуучны энгийн зурагнууд хавьгүй их сонирхол татаж, бидний хүүхэд насны тухай өгүүлэх нь бий.


Зүүн талын хоёр зураг - “цэцэрлэгийн зурагчны” авсан зураг. Энэ “хиймэл” зурагнууд юу ч илэрхийлэхгүй байна, хүүхдүүдийн царай “тайзны чимэглэл”-тэйгээ адилхан хиймэл, хуурамч харагдаж байгаа биз? Баруун талынх нь зураг хүүхдүүдийн ээжийнх нь авсан зураг. Мөн л, хиймэл харагдаж байна. Ээж нь амьхандаа, нэг нэгэндээ хайртай эгч дүү хоёр гэж харагдуулах гэж эгчээр нь дүүг нь тэврүүлсэн боловч, хүчээр ийн сууж байгаа хүүхдүүд үнэмшилтэй царай гаргаж чадаагүй нь ойлгомжтой.


Фото: © Дмитрий КАТКОВ

Өнөөх л эгч дүү хоёрын зураг. Гэхдээ энэ удаад тэр хоёр жүжиглээгүй байгаа тул тухайн моментын эмоци бүрэн дүүрэн гарсан байна. Зурагчин холоос, тэр хоёрт мэдэгдэлгүй дарахад л хангалттай байжээ.

Эндээс бид хоёр практик дүгнэлт хийж болж байна. Нэгдүгээрт, хүүхдийнхээ зургийг авахдаа элдэв юм зохиох биш, харин түүний өдөр тутмын амьдралдаа хийдэг зүйлийг нь, өнөөдөр тэр юу сонирхон хийж байгааг нь бодитоор харуулахыг чухалчлах хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдийн эмоцийг бүрэн гаргахын тулд нарийн хандах хэрэгтэй. Техник талаас нь гэхээсээ илүү эмоцийг хадгалахыг хичээх. Ээж та л хүүхдийнхээ занг хэнээс ч илүү мэднэ шүү дээ. Ямар ч, өдөрт өчнөөн хүүхдийн зургийг авдаг зурагчин ч, таны хүүхдийн дотоод ертөнцийг нээж чадахгүй. Үүнийг та л чадна. Тийм болохоор хүүхдийнхээ зургийг авах асуудлыг зөвхөн та өөрөө л чадах, маш хариуцлагатай, хүндтэй ажил гэж ойлгон хандаарай гэж зөвлөх байна.

Давтлага:

  • Хүүхдийнхээ зургийг авангаа та түүнд хүүхэд насных нь дурсамжийг хэлбэр-жүүлж авахад нь тусалж байгаа гэсэн үг.
  • Хэт жүжигчилсэн зураг гэр бүлийн альбомны чимэг болж чадахгүй.
  • Ямар ч мэргэжилтний авч чадахгүй зургийг та л авч чадна.

Хэрэглэгдэх техник

Фото зураг сонирхож эхэлж байгаа хүмүүс “хэрэв би сайн аппараттай байсан бол гоё зурагнууд гарах байхгүй юу” гэж ярьдаг. Фотозургийг зурагчин авдаг болохоос аппарат авдаггүй, аппаратны боломж энд гол нь биш гэдгийг мартчихдаг. Танд учиргүй таалагдаад байдаг багын чинь зургийг таны эцэг эх лав л одоо таны барьж байгаа аппаратаас хавьгүй муу үзүүлэлттэй аппаратаар, одоо дурын мухлагт байдгаас хамаагүй муу хальсан дээр дарсан гэдгийг би батлан хэлэх байна. Дижитал аппараттай бол бүр ойртохгүй техникээр авсан байгаа шүү дээ. Ер нь дижитал уу, хальсны юу - ямар аппаратаар авсан нь дээр вэ гэдэг асуудлыг энд би яримааргүй байна.


МУЖИЧОК Фото: © Сергей ЮРЬЕВ

Энэ гоё зургийг хар даа. Бараг 20 жилийн өмнө  “Индустр-61” дурантай ФЭД-3 аппаратаар хар цагаан хальсанд авсан зураг. Энэ зургийг харж байгаа хүнд төрөх сэтгэгдэл техникийн чанараар нэг их тодорхойлогдохгүй байгаа биз?

Хүүхдийнхээ зургийг авахад тань таныг хязгаарлах техникийн асуудал огтхон ч байхгүй гэдэгт та итгэ. Танд ямар аппарат байна, тэрүүгээрээ л авахад болно. Дижитал уу, “савангийн хайрцаг” уу, чухал биш. Мэдээж, “савангийн хайрцгаар” та жишээ нь цэцгийг ойроос томоор гаргах юм уу, хол байгаа юмыг гоё гаргаж чадахгүй л дээ, харин хүүхдийнхээ зургийг хөрөг байдлаар ч, тоглож байгаагаар нь ч авахад ер гологдохгүй. Тийм болохоор, байгаа аппаратаа муулж голох биш, харин түүнийхээ боломж чадварыг нь судласан нь дээр гэж хэлэх байна. Хамгийн гол нь байгаа юмаа зөв ашиглаад сурчихвал болох нь тэр.

Хальсны аппаратыг ашиглах гэж байгаа бол өнгөт хальсыг сонговол дээр, хүүхэд насны дурсамжийн өнгийг хасаад хэрэггүй. Хар цагаан хальсыг, хар цагаан зураг юмыг  өнгөт зурагнаас илүү илэрхийлдэг гэж үздэг мэргэжилтнүүдэд үлдээе...Мэргэжлийн түвшний сүртэй үзүүлэлттэй хальсны араас гүйгээд хэрэггүй, дурын лангуун дээр байгаа ямар ч хальс байхад болно. Ямар ч ээжид олдох KODAK Gold, FUJICOLOR Superia хальнууд дээр тогтон ярьмаар байна.


КРЕЩЕНИЕ Фото: © Юрий и Ольга ЛЯНГАСОВЫ

Хальсан аппараттай бол өнгөт хальсыг сонгохыг зөвлөж байна. Өнгөт зурагнууд хүүхдийн амьдралын мөчүүдийг илүү сайн илэрхийлж хадгалдаг.

Вы снимаете на "мыльницу"

Вы снимаете на "зеркалку"

На солнечном берегу водоёма, летом

Kodak Gold 100 или Fujicolor Superia 100

Kodak Gold 100 или Fujicolor Superia 100

На улице, солнечно

Kodak Gold 200 или Fujicolor Superia 200

Kodak Gold 100 или Fujicolor Superia 100

На улице, пасмурно

Kodak Gold Ultra или Fujicolor Superia X-Tra 400

Kodak Gold 200 или Fujicolor Superia 200

Вечером на улице на закате

Kodak Gold Ultra или Fujicolor Superia X-Tra 400

Kodak Gold Ultra или Fujicolor Superia X-Tra 400

Вечером на улице на закате

Kodak Gold Ultra или Fujicolor Superia X-Tra 400

Kodak Gold Ultra или Fujicolor Superia X-Tra 400

На улице, в любых условиях дневного освещения

Kodak Gold Ultra или Fujicolor Superia X-Tra 400

Kodak Gold 200 или Fujicolor Superia 200

В помещении, в любых условиях

Kodak Gold Ultra или Fujicolor Superia X-Tra 400

Kodak Gold Ultra или Fujicolor Superia X-Tra 400

Фотохальс сонгох явцад хальсны мэдрэмж гэдэг асуудал яахын аргагүй босч ирнэ. Та хүүхдээ ямар аппаратаар, гэрлийн ямар нөхцөлд дарах гэж төлөвлөж байгаа вэ гэдгээсээ шалтгаалж сонголтоо хийх хэрэгтэй.


Фото: © Дмитрий КАТКОВ

Зүүн талын зургийг тасалгааны нөхцөлд 100 нэгжийн мэдрэмжтэй хальсаар авсан учраас зурагчны гарны чичрэлт “баригдсанаар” фокусгүй зураг буусан байна. Харин баруун зураг нь, дээрх нөхцөлд 400 нэгжийн мэдрэмжтэй хальсаар зураг дарахад чанартай сайн зураг буужээ.

Хэрэв та дижитал аппарат хэрэглэх гэж байгаа бол, эхлэн суралцагчид аппаратаа автомат дээр нь тавьсан байхад л болно. Аппарат мэдрэмжээ нөхцөл байдалд өөрөө тохируулаад байж чаддаг.

Давтлага:

  • Зургийг аппарат биш, та өөрөө авдаг.
  • Хүүхдийнхээ зургийг ямар ч аппаратаар авч болно.
  • Хальсны аппаратанд дунд зэргийн мэдрэмжтэй хальс сонгоход болно.
  • Дижитал аппараттай бол “AUTO” мэдрэмжийг сонгоход тохирно.


 

Comments 

 
0 #1 guest 2009-11-02 09:09
genet avsan zurag l shan, iimel gardag gedeg yag unen shuu
Quote
 
 
0 #2 guest 2009-11-02 09:10
saihan zovlomj bna
Quote
 
 
+1 #3 ulzii 2009-11-02 12:08
:-) medmer um bn meddeggyid n xelmeer um bn
Quote
 
 
0 #4 SIN DAMBA 2009-11-02 13:26
sonin yum bn
Quote
 
 
0 #5 guest 2009-11-02 13:38
saihan zovlogoo bnaa hed heden yum medej avlaa,bayarlala a
Quote
 
 
0 #6 aagii 2009-11-03 06:44
odoo huuhdiinhee zurgiig iim uran saihnii mayagaar avah ni zugeer yum baina. Unetei zuvluguu ugsend ih bayarlalaa.
Quote
 
 
0 #7 Chiher 2009-11-03 08:50
Bidnii emee ovoo, eej aavuudiin avhuulsan deer uyein,hat tsagaan, hujaa zuragchnaar avhuulsan, hajuudaa bga hiimel tsetsegtei shiree tusheed zogsson zuragnuudiig sanatsgaaj bn u?
Quote
 
 
0 #8 ULSBOLD 2009-11-17 02:28
"http://www.youtube.com/watch?v=ufUExQLli3w"
minii avsan huuhduudiin zurag Mongoliin huurhun huuhduud
Quote
 
 
0 #9 Administrator 2009-11-19 18:54
Энэ нийтлэлийг олж уншаад надад өгсөн орос найз маань зөвөлгөөг хэрэгжүүлэхээр хүүхдийнхээ цэцэрлэг дээр очиж зураг авчээ. Тэр зурагнуудыг нь энд үзэж болно.orosshkolton.mn/amidral/gallery/category/6-tsetserleg.html
Quote
 
 
0 #10 ogo 2009-11-20 01:18
bi neg duugiinhee zurgiig shatar togloj bhad n avch bilee. ih dajgui bolson sanagdana
Quote
 
 
0 #11 nara 2010-02-25 09:36
bayalalaa shn zuvlumj...
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.