2009 оны 11-р сарын 16, Даваа гариг, 12:15    PDF Хэвлэх И-мэйл
Зургийн аппаратны матрицыг гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэж болох вэ?
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

Тольтой зургийн аппаратны матриц нь амархан бохирддог. Ингэснээр зурган дээр эвгүй толбонууд гарч хайран гоё зургийг гутаагаад байдаг. Алаг фон дээр нэг их анзаарагдахгүй, харин нэг өнгийн фон дээр, жишээ нь арын фон нь тэнгэр байлаа гэхэд матрицны бүх тоос хялгас шууд л нүдэнд тусдаг. Матрицыг цэвэрлэх хэд хэдэн арга байдаг. Хамгийн хэцүү, гэхдээ хамгийн үр дүнтэй арга бол матрицын “нойтон цэвэрлэгээ” юм. Матрицыг зориулалтын цэвэрлэгч шингэн шингээсэн тусгай салфеткаар цэвэрлэнэ. Энэ ажлыг мэргэжлийн газарт даатгаж болох ч – нэлээд үнэтэй. Хэрэв та байнга зураг авч явдаг бол байсгээд л матрицаа цэвэрлэх хэрэгтэй болно, тэгэхээр өөрөө цэвэрлээд сурчихвал дээр байх. Шаардлагатай хэрэглэлийг аваад жаахан дасгал хийхэд л та матрицаа өөрөө цэвэрлээд сурчихна.

Саяхан би зургийн аппаратны засварчин, Москвагийн шилдэг мастеруудын нэг болох Арсенд аппаратаа өгч матрицыг нь цэвэрлүүлсэн юм. 2000 рубль төллөө. Хүлээж байгаад аппаратаа авах байсан тул Арсенд үнэнээ хэллээ, би өөрөө цэвэрлэж сурах гэсэн юм гээд... Дэргэд нь зогсож харах боломжгүй байсан тул коридороос шагайж харангаа “хэл амыг нь сугалж” зогсов. Тэгээд мэдсэн сурсанаа өнөөдөр хэрэглэж үзлээ. Дажгүй л болчих шиг боллоо. За ингээд туршлагаасаа хуваалцъя.

Анхаар! Доорхи миний ярьж байгаа бүх зүйл бол зүгээр л миний, “үзээд алдъя” гэсэн туршлага шүү. Хэрэв та өөртөө итгэлгүй, чадахгүй байх гэж бодож байгаа бол азаа үзэх хэрэггүй. Матрицаа өөрөө цэвэрлэж үзэхээр шийдсэн бол түүндээ үүрд баяртай гэж хэлэх бэлтгэлтэй байгаарай? Хэрэв эргэлзэж байгаа бол, хэрэв та гарын дүйгүй гэдгээ сайн мэддэг бол оролдоод хэрэггүй, засварын газар өгч байсан нь дээр. Би ч гэсэн нэг их гарын дүйтэй амьтан биш л дээ, гэхдээ ийм их мөнгийг байн байн засварын газар аваачиж өгөөд байх хайран байсан тул өөрөө хийж сурахаар хатуу шийдсэн юм. Миний арга ажиллагаа яг зөв биш ч байж болно, заавал намайг дагах алба байхгүй гэдгийг анхааруулж байна!


1. Хяналтын кадр хийнэ.

Арсен хяналтын кадрыг яаж хийдгийг мэдэхгүй, би бол ингэж хийдэг. Диафрагмаа хамгийн их дээр тавиад удаан барилттай зураг авна. Их гэрэлгүй газар угаасаа л удаан барилттай зураг болно. Минийх f/22, 2 сек, ISO 100 болсон. Аль болох нэг өнгийн, жишээ нь хананы зураг авна. Зургаа авахдаа аппаратаа хөдөлгөж дарна. Үүний үр дүнд кадрт матрицын тоос шороо тод гарна.

Миний аппаратны матриц Вьетнам руу ажлаар явсны дараа ийм болчихож:

Баруун дээд буланд ийм хог орсон байна.

2. Матриц цэвэрлэх хэрэглэлээ бэлдэнэ.

Арсен ийм юм хэрэглэдэг юм билээ:

  • Гэрэл зурагчны бургуй (шүүлтүүртэй)
  • Eclipse E2. цэвэрлэгээний шингэн
  • Оптик шил цэвэрлэх зориулалтын салфетка
  • Хямсаа


3. Бургуйгаараа тоосыг нь үлээлгэнэ.

Матрицын тоосыг үлээлгэхдээ аппаратаа, боссон тоос аль болох буцаж буухгүй байхаар барьж үлээлгээрэй. Одоо дахиад хяналтын кадр хийнэ. Том тоос унасан байх ёстой, тоосны хэмжээ ерөнхийдөө багассан байх, харин нарийн тоос нааш цааш л хөдлөхөөс цаашгүй байгаа. Энэ тоосыг одоо багаж хэрэгслээрээ цэвэрлэнэ.


4. Хямсаагаа салфеткаар орооно

Ороох арга нарийн учиртай. Үзүүрт нь өргөн зай үлдээвэл алчуур маягийн болно, үүгээр үндсэн талбайгаа цэвэрлэнэ. Буландуулж ороовол хурц үзүүр үүснэ, үүгээр булангуудыг цэвэрлэнэ. Би иймэрхүү байдлаар хийсэн:

Чухал момент! салфеткаа ороосны дараа хямсаагаа 3 – 5 мм сугалж татна. Тэгэхэд хямсааны үзүүрт зөөлөн “дэр” бий болно. Үүгээрээ матрицаа болгоомжтой арчина. Салфетканд ороосон ч гэсэн, хямсааны төмрөөр хүрч болохгүй, маш амархан хонхойно гэдгийг анхаараарай!

Гэхдээ эхлээд 1 – 2 дусал цэвэрлэгээний шингэнээсээ дусаана.


5. Үндсэн цэвэрлэгээндээ оръё

Уул нь матрицаа арчих нэг хөдөлгөөн хийгээд л салфеткаа солих хэрэгтэй. Их тоостой байвал энэ нь ч дээр. Эхний арчилтаар салфетканд наалдсан тоос дараагийн арчилтаар матрицыг зурахаас болгоомжилж байгаа юм. Би дадлага туршлага муугаас 15 салфетка хэрэглэсэн. Дараагийн удаад 10 – т багтааж чадах байх. Хамаагүй дарж болохгүй: голын хэсгийг дөнгөж хүрэх төдий, булангуудыг арай жаахан даралттай арчина. Чанга дарж хэрхэвч болохгүй. Арчих тоолондоо объективоо хийж хяналтын кадр дарна. Ингэж дутуу цэвэрлэгдсэн газруудаа тодорхойлно. Цикл болгоноо бургуйгаар үлээлгэхээс эхлэнэ.

Өнөөх баруун булан. Одоо энд ямар ч тоос байхгүй болсон байна.

Энэ савтай цэвэрлэх шингэн бараг мянган матриц цэвэрлэхэд хүрэлцэх байх. Тийм болохоор энэ Эклипс маань хямсаа, бургуйны адил нэг удаагийн л хөрөнгө оруулалт болно. Байнга авах шаардлагатай зүйл бол - салфетка. 100 ширхэгтэй боодол нь 500 рубль байсан. Тэгэхээр нэг цэвэрлэгээний “өөрийн өртөг” нь ердөө л 50 рубль болж байна гэсэн үг.

Хамгийн гол нь маш болгоомжтой ажиллаарай!!! Матрицаа зурах юм бол би буруугүй шүү!!!

P.S. Ер нь бол 5D2 эсвэл 1Ds3 рүү шилжвэл таарна, тэнд матриц автоматаар цэвэрлэгдэж байдаг учраас проблем хамаагүй бага. Эд нараас ч энгийн загварууд зарим нь автомат цэвэрлэгээтэй байдаг. Миний хувьд нэгэнт ийм аппарат авсан болохоор буцах зам алга.

Зурагчин Павел Косенко.

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Comments 

 
0 #1 ULSBOLD 2009-11-17 02:31
saihan medeelel bna
Quote
 
 
0 #2 Shonkhor 2009-11-17 05:23
Если кому-то из фотографов нужны будут средства для чистки матрицы, я могу купить в Москве и отправить в Монголию. Это не мой бизнес. Просто могу помочь.
Quote
 
 
0 #3 Nertei 2010-04-05 08:02
Super Admin-aa yag ene deer bgaa shig sensor tseverlegchiig hedeer olj ugch chadhuu
Quote
 
 
0 #4 Shonkhor 2010-04-09 04:44
Энд узэж болноо - "http://www.amd-photo.ru/cash/info/777.html"
Quote
 
 
0 #5 togol 2011-06-12 05:28
сайхан мэдээлэл байна аа баярлалаа миний зурагыг сонирхоод үзээрэй http://www.flickr.com/photos/38324133@N07/
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.