| Есөн сарын нэгний өдөр. Нэгдүгээр ангид орж байгаа бяцхан жаалуудад хүн бүхэн баяр хүргэх. Ингэхдээ “онц сураарай” гэж хэлэхгүй, захихгүй хүн нэг ч үгүй! Эцэг эх бүр үр хүүхдээ онц сурлагатан байгаасай гэж хүсдэг, сургуульд онц сурна гэдэг ирээдүйн ажил амьдралынх нь баталгаа гэдэгт бат итгэдэг учраас тэр! Тэгээд ч, “онц сурлагатан” гэдэг үгсийн цаана хүмүүжилтэй, ухаантай, цэвэр цэмцгэр хүүхэд төсөөлөгддөг болохоор арга ч үгүй биз.
Харин, онц сурлагын араас хөөцөлдсөн эцэг эх ба хүүхэд нэгэн цагт харамсаад барахгүй байдалд хүрэх нь цөөнгүй. Энэ тухай эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж байх нь бас зүйтэй юм.
Хэдийгээр онц сурлагатангууд харилцан адилгүй ч, ихэнхид нь ерөнхий нэгэн сэтгэл санааны байдал ноёрхож байдаг бөгөөд үүнийг “онц сурлагатны дарамт” гэж нэрлэдэг.
|
|
|
| Олон хүүхэдтэй эцэг эхчүүүд бодохдоо, хайр халамжаа хүүхдүүддээ тэнцүү хүртээж, ижилхэн хүмүүжүүлж байгаа ч, хүүхдийн төрөлхийн зан чанараас л болж тэдний хүрэх өндөрлөг өөр өөр байдаг гэж итгэдэг. Энэ зөв байж чадах уу? Статистикаас асууя. Америкчуудын намтрын судалгаанаас харахад айлын ууган хүүхэд амжилт, өндөрлөгт хүрэх тохиолдол бусад хүүхдийг бодвол хоёр дахин илүү байна. Америкийн ерөнхийлөгч байсан хүмүүс, конкрессын гишүүд, шинжлэх ухааны цол хэргэмтэй эмэгтэйчүүдийг аваад үзсэн ч – ихэнхи нь айлын ууган хүүхэд байх юм. Тэгэхээр, энэ байдлыг зөвхөн төрөлхийн зан чанараар нь л тайлбарлах аргагүй болов уу? Өөр хүчин зүйлүүд л ингэж ууган хүүхдүүдийг өндөрлөгт хүрэхэд нь нөлөөлдөг бололтой.
|
|
| Та ийм дүр зургийг ажиглаж байсан уу: хүүхэд эхлээд сургуульдаа нэн дуртай, сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн явж байснаа тавдугаар анги, сайн л бол 7 дугаар ангиасаа эхлээд сургуульд явах ёстой учраас л, эцэг эхийнхээ шаардлагын дагуу аргагүйн эрхэнд явдаг? Яагаад ийм болдог вэ?
Ямар нэгэн зүйлд суралцах, шинийг мэдэх хүсэл нь алга болчихсон учраас ийнхүү сургуульдаа дуртай дүргүй явдаг болдог. Сурах гэдгийн доор бид тодорхой мэдлэг чадварыг олж авах, эзэмших гэж ойлгодог бус уу? Машин бариад явж чаддаг болох гэж л жолооны курсд ордог болохоос зүгээр л бас нэг бичиг баримттай болохын тулд курсд суудаггүй, тийм биз? Тодорхой мэдлэг чадварыг эзэмших гэж мөнгө төлж байгаа. Харин ерөнхий боловсролын сургуульд бол ямар дүр зураг харагдаж байна?
|
|
|
| Хүүхдийнхээ бэлэг эрхтний ариун цэвэр болон бэлгийн хүмүүжлийнх нь асуудалд олон эцэг эх санаа нь зовж явдаг билээ. Энэ нь ч аргагүй юм: бэлэг эрхтний арьс болон салст маш нимгэн, эмзэг учраас бохиртсон тохиолдолд өрөвсөх дуртайгаас гадна салст нь нянгийн дайралтанд өртөмтгэй байдаг. Мөн хүүхдүүд өсч бойжих явцдаа өөрийнхөө “нууц” эрхтнийг улам анхааран сонирхож, хоорондоо ярилцаж эхэлдэг учраас хүүхдийн минь толгойд буруу бодол орчих вий гэж эцэг эхийн сэтгэл зовних.
|
|
| “Эцэг эхийн өдөөн хатгалт” гэхээр сонин сонсогдож байгаа байх. Өдөөн хатгалт гэдэг утга эцэг эхийн хайртай огт зохицохгүй мэт? Гэвч эцэг эх – хүүхдийн харьцаанд өдөөн хатгалт их хэмжээгээр байж байдаг юм. Мэдээж, эцэг эхүүд хүүхэддээ муу муухайг хүссэндээ өдөөн хатгалт хийдэггүй. Заримдаа ээж аавууд хүүхдээ хатуу хэрсүү болгож байна гэж бодон уйлтал нь ёжлох, эсвэл болгоомжгүйгээр өддөг билээ.
|
|
|
|
|
|
|
|
Хуудас 4-с 1 |