PDF Хэвлэх И-мэйл
Хүүхдийг хэрхэн тусд нь унтуулах вэ?
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

huuhed

Нялх хүүхэд амьдралынхаа эхний саруудад ээжийнхээ өвөрт унтах нь нэн тохиромжтой байдаг. 9 сарын турш ээжийнхээ хэвлий дотор тавтай сайхан байсан болохоор гэв гэнэт ганцаараа тусдаа орон дээр залрах нь түүнд таатай байхгүй нь ойлгомжтой. Тэрээр ээжийнхээ зүрхний цохилтонд, амьсгаанд нь дассан байдаг болохоор энэ танил чимээ нь үгүйд тайван байж чаддаггүй. Тиймээс ээжийнхээ хамгаалал халамжин дор байгаагаа мэдэрч байвал нялх үр тань тайван сайхан нойрсоно. Ээж нь ч гэсэн энэ нөхцөлд тайван нойрсох боломжтой. Хүүхэдтэйгээ хамт нойрсохын нэг гэм нь хүүхэд ганцаараа унтаж чадахаа больдог. Хажууд нь ээж аав нь л байхгүй бол байн байн сэрж уйлах, айх зэргээр эцэг эхээ “шантаажилж” аль болох эцэг эхийнхээ өврөөс салахгүй байх гээд байдаг. Тиймээс, эхний нэг хоёр сар хамт унтаж байгаад, дараа нь хүүхдийнхээ орыг өөрийнхөө оронд тулган тавьж  орон дээр нь унтуулж эхлэх хэрэгтэй. Хүүхэд томрох тусам нь орыг нь бага багаар холдуулна. Хэрэв хүүхэд тань одоо өөртөө ор сонгох хэмжээнд хүрсэн настай бол хамт дэлгүүр явж өөрөөр нь орыг нь сонгуулаарай. Тэгвэл өөрийнхөө сонгосон орондоо дуртайяа унтах болно. Харин тусдаа өрөөнд шилжүүлэн унтуулах нь зарим хүүхдийн хувьд нэн амаргүй байдаг. Эцэг эхтэйгээ хамт унтаж сурсан хүүхэд гав ганцаараа тусдаа өрөөнд унтахаас айх нь аргагүй зүйл. Ялангуяа харанхуйгаас хүүхэд их айдаг. Тиймээс, хүүхдийг өөрийнх нь өрөөнд дасгах байдлаар хэд хоног хүүхэдтэйгээ тэнд нь хамт унтаж болно. Энэ өрөөнд ямар нэгэн аймшгийн юм байхгүйг хүүхэд ойлгохоороо айхаа болино. Ер нь унтах бэлтгэлийг тодорхой нэгэн заншлаар хийж байвал хүүхэд амархан унтах агаад шөнийн турш тайван нойрсдог. Хамт орыг нь засаад, унтлагын хувцсыг нь өмсгөөд, үлгэр уншиж өгөөд, сайхан нойрсоорой, ээж нь хүүдээ их хайртай гээд үнсэх гэх мэтийн үйлдлийг хэвшүүлэх хэрэгтэй. Энэ нь ээж хүүхэд хоёрыг маш сайн холбож өгдөг юм. Шаардлагатай бол унттал нь хажууд нь байж болно. Хүүхэд ээжийнхээ үнэрт маш их дассан байдаг, тиймээс шөнө ээжийнх нь үнэр байхгүй болохоор сэрж уйлах тохиолдол их. Тиймээс, хүүхэд тань шөнө сэрж ээжийгээ үгүйлээд байгаа бол хажууд нь өөрийнхөө үнэртэй ямар нэгэн юм тавьчихад тус болдог.

Унтахын өмнө хүүхдэд сэтгэл хөдөлгөсөн юм үзүүлэх, хөдөлгөөнт тоглоом тоглуулах хэрэггүй, нойр нь хулжина. Тиймээс, тоглоё гээд гуйгаад байвал тайван тоглоом л сонгоорой.

www.orosshkolton.mn, Ё. Одончимэг

 

Сэтгэгдлүүд  

 
zochin
0 #1 zochin 2009-12-22 12:34
huuhed shono yoroosoo yum nomrohgui bh yum. yag id untaj bh uyedee bol nomorch bgaach joohon sereheeree yum nomorchihson bh yum bol shuud oshiglood tegeed serchih yum ene yagaad ingej bgaa talaar medeelel bnauu?
Quote
 
 
Administrator
0 #2 Administrator 2009-12-22 16:27
ОК, маргааш хүүхдийн чийрэгшлийн талаар бичнээ. Том хүн хүүхдийг ер нь дулаалах их дуртай байдаг нь буруу л юм байгаан, хүүхдийн терморегуляц биднийхээс өөр. :-)
Quote
 
 
АЭ
0 #3 АЭ 2010-01-12 10:25
3 нас өнгөрч бгаа хүүхдийг яаж ганцааранг нь унтдаг болгох вээ Ээж аав нь хол бгаа бас ядахдаа эмээ өвөөгийн тохойг барьж унтаад сурчихсан
Quote
 

Сэтгэгдэл нэмэх