|
||||
| Хүүхдийг хэрхэн өвдөх дургүй болгож хүмүүжүүлэх вэ? |
|
&g
Ихэнхи тохиолдолд юу болдгийг саная: хүүхэд бүлээрээд эхлэнгүүт эцэг эх, эмээ өвөө нь эрхлүүлэн, дуу хоолой нь ч өөрчлөгдөн, санаа тавьсан, хайрласан өнгөтэй болоод ирдэг. Тэгээд чихэр жимс амттан авч өгөөд хүссэн бүхнийг нь ямар ч хориг тавихгүй хийлгүүлж, ёстой нэг эрхлүүлж өгдөг. Хүүхэд уурлан уцаарлах, худлаа уйлахад нь улам их хайр, санаа тавилт, тоглоом зэргээр хариу барина. Хүүхэд энэ бүхнээс юуг сайтар ойлгож авах вэ? Өвдөх их сайхан, их ашигтай юм байна гэж ойлгоно. Эрүүл болох ямар тэмүүлэл байх вэ дээ, тэгэхээр? Өвчний тусламжтайгаар өчнөөн сайхан болоод баяр баясгалан авчирдаг зүйлсийг хүртэж болох юм чинь – аль болох ойр ойрхон өвдөх хэрэгтэй юм биш үү? Ээж аавынхаа анхаарлын төвд байж хайранд нь умбах – бас нэгэн, өвчин туссаны ашиг, үнэхээрийн таатай зүйл. Дээрээс нь, өөртөө оногддог үүрэгт ажлаас мултарна. Сургуулийн өмнөх насны хүүхэд бол тоглоомоо тарааж хаяад хураахгүй байх эрхтэй, том хүүхэд бол сургуульдаа явахгүй, хичээл даалгавар хийхгүй, ТВ үзээд, компьютер тоглоод... Ийм жаргалаас хэн татгалзах юм бэ? Энэ бүх жаргалыг авчирдаг юм нь – өвчин байх нь ! Хамгийн аюултай нь, энэ ойлголт зарим хүүхдийн бие болоод сэтгэлд нь гүн сууж өгдөг. Өвчин гэдэг чинь ээж аавыгаа хүссэнээрээ удирдах хэрэгсэл юм байна гэж бас ойлгоно. Ээж аав нь хүүхэддээ “ийм тоглоом” тоглохыг нь зөвшөөрөн, түүнд нь оролцож байваас – хүүхдээ өвдөмтгэй болгоно, маш энгийн логик ! Хүүхэд эрүүл байгаа үед эцэг эх өөрсдийнхөө ажил хэргийг амжуулан, хүүхэддээ тийм ч их анхаарал тавьдаггүй. Хүүхэд өөрөө тоглодгоороо тоглоод л байж байдаг, нэг их анхаарал халамж шаардахгүй. Ямар ч жижигхэн хүүхэд зөн совингийнхоо түвшинд, эцэг эхээ өөрийгөө тойруулан эргэлдүүлэх амархан юм байна – өвдөх л хэрэгтэй гэдгийг ойлгодог. Одоо яах вэ? Хүүхэддээ эрүүл үед нь илүү их анхаарал хайраа илэрхийлж байх. Өвдсөн үед нь харин нялуурахгүй байх. Таны халамж зөвхөн ажил хэрэгч байдлаар илрэх ёстой. Өвдсөн хүүхдийг халамжилна гэдэг нь түүнийг эмчлэх гэсэн үг бус уу? Яг үүнийгээ л хий. - Миний хүү өвдчихсөн юм чинь эмчийн хэлснийг яг биелүүлэх хэрэгтэй. Эмч хамарт чинь эм дусаа гэсэн, нуруунд чинь горчичник тавь гэсэн, хөлийг чинь халуун усанд дүр гэсэн гэх мэтийн хүүхдийн дургүй бүх эмчилгээг нэгд нэгэнгүй хийж эхлэх. - Эмч чамайг ТВ үзэж, компьютер тоглож болохгүй гэсэн, орондоо байнга хэвт гэсэн... Миний хүү сургуульдаа явахгүй байгаа юм чинь хичээл дээрээ үзсэн сэдвүүдийг ангийнхнаасаа асуу, биеэ гайгүй болохоор нөхөж хийхгүй бол болохгүй... Чихэр амттан идэж болохгүй гэсэн, нимбэг, зөгийн балтай цай л ахиухан уу гэсэн... Тэгээд их чухал царай гарган эмчлэн халамжилж, өвчтөний дэглэмний биелэлтэнд хатуу хяналт тавих хэрэгтэй. Ингэвээс, хүүхэд ойлгоно: өвдөх ёстой муухай юм байна, цэцэрлэгтээ, сургуульдаа явж найзуудтайгаа тоглож байсан нь хамаагүй дээр юм байна ! Харин, өвчин нь эдгэрч эхлэнгүүт нь царайндаа баяр баясгалан гийгүүлж, “Миний хүү ёстой сайн байна, эмчилгээгээ сайн хийлгээд эрүүл болж байна, ээж нь их баярлаж байна, хүүгээ эрүүл байлгах ямар дуртай гэж санана?” гэх мэтээр ярин халамжлах хэрэгтэй юм. Харамсалтай нь, ихэнхи эцэг эхчүүд ингэж, хүүхдээ эрүүл байх тэмүүллээр хүмүүжүүлдэггүй. Харин, миний мэддэг хэд хэдэн айл хүүхдээ өвдөхөд зөв реакц үзүүлж, эрүүл байх нь хичнээн ашигтай сайхан гэдгийг ойлгуулж чадаад байгаа. Хүүхдийн дотоод ухамсар нь “эрүүл байхыг хүсч байна” гэдгийг нь хүлээж авснаар бие организмд нь өвдөхгүй байх “даалгавар” өгдөг гэсэн үг. Мөн үүн дээр нэмээд, спорт биеийн тамираар хичээллүүлэх, амьдралыг эерэг сайхнаар хардаг болоход нь туслах хэрэгтэй. Ингэж чадваас, үр хүүхэд тань эрүүл өсч бойжин, танай гэр бүл аз жаргалтай байх болно. Виталий Пичугин. Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |



Хүүхдүүд яагаад өвдөх дуртай байдаг вэ? Энд бид хамгийн их тохиолддог – нус нь гоожин халуурах, хоолой өвдөх мэтийн айхтар бус өвчний тухай ярьж байна. Зарим хүүхэд ойр ойрхон өвчлөмтгөй болсон байдаг. Яагаа ч үгүй байхад шүү. Үүнд олон шалтгаан байж болох ч өвчилсөн хүүхэддээ хандах эцэг эхчүүдийн буруу хандлага ихээхэн нөлөөлдөг юм. Дэлгэрэнгүй авч үзье.
Сэтгэгдлүүд
gehdee zaaval emch helsen ingesen gehgui uuruu l hiih heregtei Bi ohinoo uvduhuur ni er emchid uzuulj em avch uguhuusuu umnu l ter ardiin emchilgeenuudii g hiij eheldeg dee. Haluun usand huliig ni dureh utah gorchits geed bugdiig...