PDF Хэвлэх И-мэйл
Та бяцхан үрдээ ном уншиж өгдөг биз?!
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 

skazkaНэгэн цагт ээж аав, эмээ өвөө нар нь жаахан үрсээ оронд нь оруулаад, унтахых нь өмнө үлгэр уншиж өгдөг сайхан уламжлал айл бүрт байлаа. Харин одоо цагт энэ сайхан, маш ач холбогдолтой уламжлал алдагджээ. Сайн л бол хүүхэлдэйн кино үзүүлэх. Гэтэл хүүхдэд үлгэр болон сонирхолтой ном уншиж өгөх нь - хүүхэлдэйн кино үзүүлэх боломжгүй байсандаа ч биш - хүүхдийн хүмүүжилд маш их зүйл өгдөг, цогц хүн болж хүмүүжихийн чухал бүрэлдхүүн байсан билээ. Өнөө цагт хүүхдүүд ном унших дургүй болсныг нь бид гайхах хэрэггүй юм: юу тарина – түүнээ хураана гэдэг үг байдаг. Сургуульд орсон хүүхэд уншиж сурах гэж тэмүүлэхгүй, ерөөсөө сурах сонирхолгүй байгаагийн учир шалтгаан нь унших процесс тэдэнд огт сонирхолгүй байгаад байгаа юм.

Яагаад хүүхэд ийм болдог вэ гэхээр, багад нь ном үлгэр уншиж өгч байгаагүй болохоор бидний хүүхдүүд унших процессоос таашаал авч сураагүй, ном уншихад ямар сайхан байдгийг мэдэрч байгаагүй учраас хичээл номонд ямар ч сонирхолгүй болж байна. Түүний зугаатай цэнгээтэй, таашаалтай зүйлийн тоонд ном ямар ч байр суурь эзлээгүйн гай, эцэг эх бидний хамгийн том гэж хэлж болох алдаа ийм байдалд хүргэж байгаа юм. Эцэг эх бид өөрсдөө ч хүүхэддээ ном уншиж өгөх дуртай биш, залхуурна, хүүхэд маань үлгэр уншаад өгөөч гэхэд нь “дараа, дараа” гэж цааргална, уншиж өглөө гэхэд ямар ч “амтгүйгээр”, бушуухан шиг уншиж өгөөд салахыг хичээнэ, ихэнхидээ хүүхэлдэйн кино тавьж өгөөд “өөрөө хүмүүж” гэсэн шиг орхидог нь нууц биш.

Хүүхэд унтахаар зэхээд орондоо орчихсон байж байгаа энэ үед ээж нь (аав нь) хажууд нь суугаад, унших номоо хамт сонгоод хорь – гучин минутыг уншлаганд зориулна гэдэг нь та хоёр энэ уншлагаасаа таашаал аваад зогсохгүй - үнэлж баршгүй, насан туршийн дотно харьцаа, харилцан ойлголцлыг ч олж авдаг ач холбогдолтой юм.

Орчин үеийн бидний амьдрал байнга л яарсан тэвдсэн, эсвэл ядарсан байдалтай байх тул ойр дотныхонтойгоо ч аажуу уужуу харьцах зав байхгүй, баяр ёслолын үеээр л нэг ширээний ард суудаг болсон нь хүүхдүүд эцэг эхээсээ холдох, тэдний хоорондох сэтгэлийн харьцаа улам сулрах нөхцлийг бүрдүүлж байна. Хүүхдийн хувьд эцэг эх гэж өглөөд босгож яаруулж сандруулан хувцаслуулаад сургууль цэцэрлэгт нь хүргэж өгдөг, дараа нь сургууль цэцэрлэгээс нь гэртээ авчраад хооллодог, тэг – ингэ гэж даалгавар өгөх болон хориг тавьдаг, оройд ор руу нь хөөдөг – ийм л үүрэгтэй хүн болж хувираад байна.

Одоо тэгэхээр яах вэ? Ажлаасаа гаралтай нь биш? Бусад чухал ажлаа цааш тавиад хүүхэдтэйгээ тоглоод суух боломж бас хомс...

Гэхдээ, аз болоход эцэг эх хүүхдийн нандин холбоосыг барин бэхжүүлэх энгийн бөгөөд шалгарсан арга байгаа бөгөөд үүнд танаас тийм ч их цаг зав шаардагдахгүй юм. Өглөө хүүхдээ босгохдоо “Сайхан нойрсов уу, миний хүү? Өглөөний мэнд!” гэж хэлээд үнсэх, сургууль цэцэрлэг рүү нь оруулахдаа бас толгойг нь илээд үнсэх, тэгээд хамгийн гол нь оройд хэдэн минут зарцуулж орондоо орсон хойно нь 30 – хан минут ном уншиж өгөхөд л хангалттай шүү дээ. Оройн амар амгалан байдал, итгэлцлийн уур амьсгал, ном унших нэгэн ажил хэрэг – энэ бүхэн өдөр тутмын уламжлал болоод ирэхээрээ ямар ч үг хэл, ямар ч гоё бэлэгнээс илүүтэйгээр хүүхдэд чинь таны хайрыг мэдрүүлнэ. Үүнээс гадна ийм сайхан уур амьсгалд уншсан ямар ч ном маш гүнзгий эмоци төрүүлдэг учраас хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх хамгийн төгс хөдөлгүүр болдог. Цаашид, хүүхэд чинь сургуульд орохоороо нэн их сурах сонирхолтой, хичээлийн номоо ч амтархан уншдаг  болно. Амьд харьцаа гэдэг бол ямар ч сургамжтай хүүхэлдэйн кино болон нэвтрүүлэгтэй харьцуулалтгүй өгөөжтэй юм шүү!

Хамгийн гол нь үнэн сэтгэлээсээ л харьцаарай: ингэх ёстой гэсэн үүднээс биш, хүүхэддээ хайртай болохоороо л түүндээ орой болгон ном уншиж өгч байгаарай! Хүүхэд маш мэдрэмтгий байдаг юм, үүнд эргэлзэх хэрэг байхгүй...

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
ном уншигч
+1 #1 ном уншигч 2010-05-01 03:30
ном уншиж өгөх нь хүүхдийг дүрслэн ургуулан бодох, сонссон зүйлдээ дүн шинжилгээ хийх, муу сайныг ялгаж ангилах,хүмүүжл ийн агуу их нөлөөтэйг анхааралгүй өнгөрч болошгүй зүйл гэдэгтэй санал нэг байна. Хүн амьдралынхаа туршид авах мэдээллийн дийлэнх хэсгийг номноос л авна. ТВ болон радио зэрэг хэрэгслүүдийн мэдээлэл хүний тархинд үлдэц муутайгаас гадна хэтэрхий өнгөц, хэлбэрддэг эфирт шахагдсан байдлаар богино мэдээллийг хурдан гаргах шаардлагаас үүддэг.Сайн зохиолчийн сайхан номыг уншихад "Намрын аагим халуун нэг үдэш малчны сууринд аргалын май тавьсан, аагим халуун өдрийн сэрүү татсан үдэш..." гэх мэт дүрслэл, хэтрүүлэг г.м. хүний бодлыг татах зүйлсийг агуулдагаар онцлог шүү дээ. Ном бол агуу. Сайн зохиол унших ч сайхан. Номоо шүтье. Номоо хүндэлье.
Quote
 
 
tser
0 #2 tser 2010-05-01 06:31
Neeree etseg ehchuud bid huuheddee oroid yadaj 10 minute nom unshij uguhud l hangalttai gene shuu. Getel bid zalhuurah umaa. Ug ni ashig tusiig ni sain oilgood baigaa hirnee.
Quote
 
 
_хХх_
0 #3 _хХх_ 2010-05-01 12:50
үнэн шүү,биднийг хүүхэд байхад уншиж,ярьж өгч байсан,бас багадаа уншиж байсан үлгэрүүд маань одоог хүртэл санаанд тод үлдсэн байдаг,хүүхэд сонсож бгаа үлгэрээ дотроо ургуулан бодож,төсөөлж,ө өрийн гэсэн үлгэрийн баатруудтай болж,тэр нь насан туршид нь мартагдахгүй хоногшин үлддэг.тэхээр хүүхдүүддээ үлгэр сайн уншиж өгч байцгааяа.
Quote
 
 
Boloro
+1 #4 Boloro 2010-05-08 18:00
estoi unen. ulger urgelj saihan tugsdug, endees huuhed temtsel hudulmuriin ur dund ymagt sain zuil irdeg gesen mash tom hamgiin chuhal uhamsariig olj avdag. bas baga nasandaa amidaar n sonsoj bsan hel buhen huuhded eh hel met tarhnii neg hesegt togtdog. huuheldei uzeh, sonsoh geh met ni uund tootsogddoggui, gagtshuu amidaar sonsoh gej unshij bsan.
Quote
 
 
uunji
0 #5 uunji 2011-05-03 10:29
aab maani bidniig bagad oroi bolgon vlger yarij ogj hugjiltei too boduulj untuuldag blaa..arai tom bolood ooroo unshmaar sanagdaad nomiin amitand ooriin erhgvi orj bsan..bi aabiigaa odoo boltol ter vlger yarij ogj erhlvvldeg bsan ver n sanadagaa hamgiin saihan jargaltai moch shvv
Quote
 

Сэтгэгдэл нэмэх