PDF Хэвлэх И-мэйл
Хүн яагаад сурах хүсэлгүй болдог вэ?
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

Та ийм дүр зургийг ажиглаж байсан уу: хүүхэд эхлээд сургуульдаа  нэн дуртай, сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн явж байснаа тавдугаар анги, сайн л бол 7 дугаар ангиасаа эхлээд сургуульд явах ёстой учраас л, эцэг эхийнхээ шаардлагын дагуу аргагүйн эрхэнд явдаг? Яагаад ийм болдог вэ?

Ямар нэгэн зүйлд суралцах, шинийг мэдэх хүсэл нь алга болчихсон учраас ийнхүү сургуульдаа дуртай дүргүй явдаг болдог. Сурах гэдгийн доор бид тодорхой мэдлэг чадварыг олж авах, эзэмших гэж ойлгодог бус уу? Машин бариад явж чаддаг болох гэж л жолооны курсд ордог болохоос зүгээр л бас нэг бичиг баримттай болохын тулд курсд суудаггүй, тийм биз? Тодорхой мэдлэг чадварыг эзэмших гэж мөнгө төлж байгаа. Харин ерөнхий боловсролын сургуульд бол ямар дүр зураг харагдаж байна?

Ихэнхи хүүхэд сургуулиас юу ч олж авдаггүй, ямар ч мэдлэг чадвар эзэмшихгүйгээр төгсч байна, тэр ч байтугай сурч мэдэх хүсэл нь бүрэн унтарсан байдалтайгаар төгсч байна. Тэгээд эцэг эхийнхээ шахалтаар цаашаа “суралцахаар” дээд, дунд, мэргэжлийн сургуульд ордог. Харин бүх лекцэндээ суудаг оюутан хэр олон байдаг билээ? Лекцэндээ сууж байгаа оюутнуудаас хэд нь багшийнхаа ярьж зааж байгаад анхааран мэдлэг шүүрч суудаг билээ? Тун цөөн нь, энэ бол яах аргагүй үнэн!

Онол ба практик салшгүй холбоотой. Практик дээр амжилттай хэрэглүүлэхийн тулд онолыг заадаг. Харин онолоо ойлгож мэдээгүй хүний практик бас л нэр төдий өнгөрдөг учраас хөдөлмөрийн зах зээл дээр дипломтойгоос цаашгүй “мэргэжилтнүүд” дүүрэн. Жинхэнэ мэргэжилтэн болж сургуулиа төгсч байгаа хүн тун цөөн байгаа нь нууц биш билээ.

Дээд сургуульд “сурч”, “мэргэжилтэн” болсон шалтгаан нь дунд сургуульд байхдаа л сурах хүсэлгүй болсноос үүдэлтэй. Яагаад сурах хүсэлгүй болдог вэ гэсэн асуултын хариуг Л. Рон Хаббард олж илрүүлснээр “Сурах технологи” хэмээх аргачлалыг боловсруулсан нь дэлхийн олон оронд амжилттай хэрэглэгдэж байгаа юм. Л. Рон Хаббард өргөн хүрээний судалгаа явуулж, хүн учрыг нь ойлгоогүй, эсвэл буруу ойлгосон үгтэй тулгарахаараа сурах хүсэл нь унтарч эхэлдэг юм байна гэдгийг олж тогтоожээ. Дашрамд хэлэхэд, сургуулийн сурагчдын дунд судалгаа явуулахад ихэнхи хүүхэд үзэж байгаа хичээлнүүдийнхээ нэрний утгыг ч ойлгоогүй байдаг нь илэрсэн юм.

Сургуулийн зориулалт нь угаас юу билээ? Л. Рон Хаббардийн хэлсэн тодорхойлолт тун оновчтой санагдана: “Сургууль бол хүүхдээ хормойноосоо түр зуур салгаж өөрөө амрах гэсэндээ өгдөг газар биш.  Сургууль бол хүүхдийн сурах чадварыг нь хөгжүүлснээр ирээдүйн амьдралд нь бэлдэж, амьдралд нь тохиолдох асуудлуудаа шийдэж чаддаг болгож өгөх,  өнөөдрийн насанд хүрсэн хүмүүс хижээл насныхан болсон байх маргаашийн ертөнцийг гартаа авах бэлтгэлийг нь хангаж өгөх зориулалттай газар юм”

Хүүхдийг сур гэж шахахдаа яаж сурахыг нь зааж өгдөггүй нь боловсролын системийн маш том дутагдал. Нэн түрүүн яаж сурах вэ гэдгийг нь зааж өгч байх хэрэгтэй гэж Л. Рон Хаббард үзээд “Сурах технологи” аргачлалаа гаргасан билээ.

Боловсролын асуудлуудыг дээр ярьсантай уялдуулан харах юм бол эдгээр асуудлуудын шийдэл тийм ч хүнд биш, хамгийн гол нь хүүхдэд сургууль дээрээ сонсож байгаа шинэ үгнүүдийн утга учрыг сайн тайлбарлан ойлгуулах тал дээр анхаарч ажиллах юм бол томоохон үр дүн гарна.  Хүүхэдтэйгээ ажиллаж, ойлгохгүй байгаа үгнүүдийнх нь утга учрыг тайлбарлаж өгч байвал сурах хүсэл нь алга болохгүй, хүүхэд чинь ирээдүйд хаа газар гологдсон “мэргэжилтэн”  болохоос сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга юм шүү.

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
bilig
+1 #1 bilig 2011-01-06 10:23
за даа. Хүүхдийнхээ юу сурч мэдэж авч байгааг анхаардаг эцэг эх ер нь байдаг болов уу. Мэдэхгүй. Миний ойр тойрны хүмүүс хичээлээ таслаагүй биз?, үймүүлээгүй биз? гэх асуулт тавихаас бус ямар хичээл орж байна? Энийг мэдсэнээр юуг хийж чадахав, юуг ойлгохгүй байна? гэж ангайж байсныг хараагүй. Тийм ч болохоор үр дүн нь ч тодорхой юмаа даа. Тэр сургалтын технологиосоо жоохон тодорхой тавиач. 8)
Quote
 
 
ганаа
+1 #2 ганаа 2011-01-06 14:21
манай их дээд сургуулийн сургалт ч гэждээ,өнгө мөнгөөр л оюутнууд нь дүнгээ тавиулчдаг болсын бишүү,хичээлээ хийж,үнэхээр сурч мэдэхийг хүсдэг нь ховордоо.
Quote
 
 
тогооч
-1 #3 тогооч 2011-01-07 10:37
Манай сургуулиудад хүүхдийг үнэлэх цензур нь хүүхдийн шинийг танин мэдэх, асуудлын мөн чанарыг ойлгоход дэмжлэг болох зүйл бага байдаг би боддог. Томоотой, дуугүй, илүү асуулт тавихгүй,хэрэгт дурлахгүй, урдах өгөгдсөн зүйлээ хийгээд явдаг бол сайн. Харин элдэв зүйл асуух, танин мэдэхээр үнэн хичээж тайлбар авах яг насан дээр нь хичээл дээр дуугүй бай, зөвхөн багшийн хэлснийг тоть шиг давтахыг шаарддаг. Зарим хүүхдүүд хичээлийг хэлүүлэлтгүй мэддэг, эсвэл ойлгохгүй бол энэ хичээлүүдэд дургүй болж анхаарад сарнина. Багш мэдээж хүүхэд бүрт хүрч нэг бүрчлэн ялгавартай заах биш. Тэгээд нэг нь их мэдэгч, нөгөө хэд нь үл мэдэгч болно. Цааш ялгаа улам ихэснэ. Хэн хэн нь хичээлдээ дургүй болно. Яавал зүйтэй мэдэх юм алга. Дээр үеийн гувернантка буюу хувийн багштай л болбол дээр юм болов уу.
Quote
 
 
Tsend
+1 #4 Tsend 2011-02-11 07:30
Яг үнэндээ багш нарч зааж буй хичээлийнхээ нэрийг сайн мэддэггүй шүү дээ
Quote
 
 
л
0 #5 л 2011-12-12 08:28
үнэндээ одоогийн багш нар мөнгөө нэмүүлэхээ л бодохоос хүүхдийн төлөө нь цөөн болжээ мөнгийг нь нэмбэл хүүхдээ сургасан шиг сургах хэрэгтэйшдээ.үн эндээ хүүхдүүдэд баахан даалгавар өгчихдөг хүүхэд юу ч ойлгоогүй ирдэг эцэг эх нь зааж өгөх гэж махаа зулгааж хүүхдээ аашлаад эцэст нь зөнгөөр нь хаядаг эцэг эхэд ойлгогдохооргүй сургалтын номууд гаргасан тэрийг нь заалгасан багш нар нь хүүхдэдээ сайн зааж ойлгуулдаггүй.с ургуульд хүүхэд сурах гэж л ордог гэтэл одоо сургуулиуд сурчихсан хүүхэд авдаг болсон сураагүй хүүхдээ хоцрогч гэж адалдаг уул нь хүүхдэд багш л А үсэг зааж эхлэх ёстой биздээ уншаад сурчихсан хүүхдэд багын багш юу заахын хагас дутуу сурчихсан хүүхдүүд нь сурах сонирхолгүй болчихдог
Quote
 
 
shur
0 #6 shur 2012-03-30 15:18
unenshdee
Quote
 
 
gdag
0 #7 gdag 2012-04-23 06:32
bagsh naraasaa bolno shde neeh muhai dandaa zodno bas tged umssun huvtsar ylgana tged ch ter sain saihnii tuluu gd nomiig ni biy daaj surii geheer yu ch oilgohgui bagshaas asuuhaar ter 1 hachin urt rezineeree tsohiod sandal orguulj zogsoolgoh yum exvel huuhdiig tsahim yrtuntsuur surgaval taarna
Quote
 

Сэтгэгдэл нэмэх