| Хүн бүрт ямар нэгэн хүсэл мөрөөдөл байдаг билээ. Өдөр бүр л бид ямар нэгэн юманд найдаж байдаг агаад өчнөөн хүсэл толгойд эргэлдэн өнгөрдөг. Харин хүсэл мөрөөдлөө шивнэвэл биелэх ганц л мөч жилд байдаг гэдэгт дотроо итгэдэг. Үгүй байсан бол юунд ингэж их цаг, мөнгө зарцуулан шинэ жилийн шөнийг угтахаар бэлддэг байх вэ? Хэрэв танд он солигдох мөчид шивнэн дээд тэнгэр рүү илгээх мөрөөдөл байгаа бол мөрөөдөл илгээх дүрмийг мэдэж авах хэрэгтэй. Мөрөөдлөө зөв хэлбэржүүлэхгүй бол биелэхгүй, эсвэл биелсэнд нь та баярлахгүй, харин ч харамсаж магадгүй юм болно. Тиймээс дараахь хэдэн дүрмийн дагуу “ажиллаарай”.
|
|
| Ихэнхи хүүхнүүд ирээдүйн хадам эхдээ анхнаасаа л таалагдахыг хүсч үүний төлөө бараг л яахаас ч буцдаггүй. Тэгээд таалагдаагүй бол гуньж гутрах. Яагаад ч юм, ирээдүйн хадам эхтэйгээ танилцах явдлын гол утга учир бол - түүнд таалагдах гэж үзэх. Тиймээс, хадамтайгаа танилцахаар очихдоо ямар хувцас өмсөх вэ, будаг шунх ямар байх вэ, биеэ хэрхэн авч явах вэ гэх мэтийг л анхаарч, харин гол зүйл болох – ажиглах ба байдлыг эрүүлээр дүгнэх – энэ чухал юмсаа ор тас орхидог.
|
|
| Ажил олгогчийн анхаарал төвлөрөх хэдхэн секунд: нэг, хоёр, гурав... Энэхэн хугацаанд л таны энэ зурвас болон CV- г анхааралтай унших үгүй нь шийдэгддэг. Таны материал бүхий электрон шууданг нээхэд ажил олгогчийн нүдэнд хамгийн түрүүнд тусдаг зүйл бол таны дагалдах зурвас, тэгэхээр энэ захиагаа эхнээс нь л зөв бичээгүй бол та эхний хэдэн секундэд л ялагдана гэсэн үг: таны CV – г нээж харах нь битгий хэл энэ богинохон захиаг чинь ч дуустал нь уншихгүй устгах магадлал өндөр!
Ихэнхи хүмүүс CV- гээ дангаар нь шахуу явуулсан байдаг, сайн л бол “би тийм хүн, тийм материал явууллаа” гэхээс цаашгүй дагалдах зурвастайгаар. Энэ бол тун буруу гэдгийг баттай хэлэх байна. Дагалдах захиагаа та CV – гээ жаахан дэлгэрүүлэх-тайлбарлах байдлаар, мөн хамгийн гол нь тус компанид ажиллахыг хүсч байгаа шалтгаанаа дурьдах ёстой, зүгээр ч нэг биш, сэтгэлийн хөдөлгөөн энэ тэрээ нэмж байгаад ажил олгогчийн зүрх сэтгэлд хүрэхийг эрмэлзэх хэрэгтэй юм. Мөн, өөрийнхөө тухай эерэг сэтгэгдэл төрүүлэхийн тулд захиагаа бичихдээ дараахь хэдэн зүйлийг бодож бичээрэй:
|
|
| “Тахиа бол шувуу биш, эмэгтэй хүн бол хүн биш” – эрчүүд ийн хэлэх дуртай. Өөрсдийнх нь дэргэд эмэгтэй хүн юу ч биш: оюун ухаанаараа ч, хүч тамираараа ч... бүхий л талаараа эмэгтэй хүн эр хүнтэй өрсөлдөж чадахгүй гэсэн утгатай. Үүнийг нь үгүйсгэж, эрчүүдтэй эн тэнцүү байх гэж чармайдаг бүсгүйчүүд жил ирэх тусам олширсоор. Харин эрчүүдтэй барьцсан ийм эмэгтэйчүүдэд эрэгтэй хүн үнэн дургүй нь хүрдэг. “Эр хүн шиг эмэгтэй хүн – хамгийн муухай. Эмэгтэй хүн эмэгтэйлэг л байх ёстой, уурлаж байхдаа ч эмэгтэй маягаар уурлах ёстой, эрэгтэй хүн шиг хөмхийгөө зуугаад байх нь их эвгүй харагддаг...”,- хэмээн эрчүүд санал нийлж байна.
Светлана Хоркина, спортын гимнастикийн Олимпийн аварга:
Эр хүйстэнг – хүчтэй хүйс, эм хүйстэнг – сул дорой хүйс гэж яриад заншчихсан л болохоос биш өнөөдөр чинь эмэгтэйчүүд эрчүүдийн хийж байгаа бүхнийг л хийж байна шүү дээ. Сансрын хөлөг, усан онгоц, нисдэг онгоц юуг ч жолоодож удирдаж чадаж байна... төмөр зам тавьж байна... хүнд атлетик, бусад бүх спортоор хичээллэж байна... “
Холливудын хит сэдвүүдийн нэг – аймшиггүй дайчин эмэгтэй: хэнд ч бууж өгөхгүй түмэн эрчүүдтэй ана мана үзэлцэн ялж буй эмэгтэй. Ийм сэдэвтэй кино маш олон байдаг бөгөөд гол санаа нь: хэрэв эмэгтэй хүн хүсэх юм бол эрэгтэйчүүдээс дутахгүй хүчтэй байж чаддаг!
Энэ үнэн үү, эсвэл зүгээр л киночдын фантааз уу? Амьдрал кино хоёр хэр зөрөх бол? Үүнийг тогтоохын тулд туршилт хийе...
|
|
| Эхний хэсэгт бид хүүхнүүдээ эрчүүдийн нүдээр харчихсан, эрчүүдийн шаардаад хүсээд байдгийг хүүхнүүд биелүүлж чадахуу үгүй юу гэдгийг төрөл бүрийн туршилт хийж байгаад үзсэн, тэгээд, өөрчлөх гэж үзээд нэмэргүй, байгаагаараа байсан нь л хөөрхөн юм байна, бүсгүйчүүдээ байгаа чигээр нь л хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг эрчүүд маань ойлгочихсон байгаа. Одоо тэгвэл эрчүүдээ хүүхнүүдийн нүдээр харъя, шалгая, туршилт хийе, батлая, ойлгоё!
“Төгс эрэгтэй гэж хэн бэ?” гэсэн асуултанд эмэгтэйчүүд ийн хариулжээ: “Ухаантай, хүчтэй, халамжтай, гэр орны ажилд тусладаг, аяга тавгаа угаачихдаг, гэрээ цэвэрлэчихдэг, мэдээж ажил төрөл хийдэг, романтик зантай, цэцэг болон бусад бэлэг бэлэглэдэг, оройн зоогонд урьдаг, хүүхдэд хайртай, хамгийн гол нь биднийг сонсож чаддаг байх ёстой... харин хаанаас ийм эрийг олох вэ?”
Ийм эр хүний араас хаашаа ч явахад бэлэн, бүх насаараа хамт амьдрахад бэлэн гэнэ.
“Хүүхнүүд төгс эр хүнийг хэрхэн төсөөлдөг вэ?” гэсэн асуултанд эрчүүд ийн хариулж байна: “Өндөр биетэй, өргөн мөртэй, жинхэнэ тачаангуй “мачо”, халзан толгойтой, мөнгөтэй бөгөөд харамч бус, хөгжилтэй зантай... харин тэд ийм эрийг хаанаасаа олох вэ дээ?”
Эндээс харахад, бүсгүйчүүд эрчүүдээс нэгийг хүсч байдаг, харин эрчүүд тэдний хүслийг буруу тааж байдаг юм байна. Үүнээс болоод нэг нэгийгээ ойлгодоггүй байх нь...
|
|
|
| “Хүүхнүүд цаг барина гэж хэзээ ч байхгүй” – үүн дээр бас бүх эрчүүд санал нийлдэг. Бүхий л кино, уран зохиолд заавал гардаг нийтлэг зураглал: эрэгтэй нь аль хэдийн ирчихсэн, гартаа цэцгийн баглаа барин болзоот хүүхнээ хүлээн харуулдах, харин бүсгүй нь, мэдээж, болзооны цагаасаа заавал хоцрох.
“Хүүхнүүд хаашаа ч хоцрохгүй ирнэ гэж байдаггүй: театрт ч, маш чухал уулзалтанд ч, ажилд орох ярилцлаганд ч, хуримандаа ч...” хэмээн эрчүүд маань бухимддаг нь зүй хэрэг, нээрээ л эмэгтэйчүүд “хоцромтгой”. Харин тэд зөвхөн хариуцлагагүй зангаасаа болж хоцордог уу үгүй юу, ер нь эмэгтэй хүмүүс яагаад хожимдоод байдаг юм гэдгийг тодруулахын тулд нэгэн туршилт хийж үзье.
Туршилтанд оролцуулахаар энгийн дундаж гэр бүлийг сонгов: ээж, аав, цэцэрлэгийн насны охин. Даалгавар: өглөө охиноо босгоод цэцэрлэгт нь явуулахдаа өглөө бүр хийдгийгээ л хийнэ. Эхний өглөө даалгаврыг нөхөр нь, дараагийн өглөө эхнэр нь гүйцэтгэнэ. Хэн нь хурдан хийх вэ? Туршилтыг цэвэр байлгахын тулд гэрээс нь бүх цагийг нь хураан авав. Одоо тэд цагийг зөвхөн өөрсдийнхөө мэдрэмжээр л баримжаална гэсэн үг.
|
|
| Баримтат кино ярьж өгье.
Эрчүүдийн бодлоор төгс эмэгтэй гэж шаргал үстэй, өндөр гоолиг биетэй, С размерын хөхтэй, дуу цөөтэй, даруухан ичимхий зантай, сайхан хоол хийж чаддаг, тэгээд хамгийн гол нь нөхөртөө үнэнч – ийм эмэгтэй байх ёстой гэнэ. Ийм эмэгтэйг тэд насан туршдаа хайрлахад бэлэн гэж хариулж байна.
Харин эмэгтэйчүүдээс “Төгс эмэгтэй ямар байх ёстой вэ” гэж асуухад тэд: “Эмэгтэй хүн царайлаг, гоолиг, ухаантай, гоё “стильны” хувцасладаг, гэртээ суудаггүй - ажил хийдэг, харьцахад сонирхолтой – ийм эмэгтэй байх ёстой гэж хариулж байна.
Эмэгтэйчүүд ерөнхийдөө бүгд – тэнэг, ухаан муутай хэмээн эрчүүд санал нийлдэг. Тэдний бодлоор, эмэгтэйчүүд хоёр хэсэгт хуваагддаг аж: “үнэн эгдүүтэй тэнэгхэн” ба “аймаар тэнэг”. Эмэгтэй сэтгэхүй гэсэн нэр томъёог ч эрчүүд зохиосон бөгөөд үүнийг цааш нь задруулах юм бол “ямар ч утгагүй, авцалдаагүй байдлаар, хаа хамаагүй хадуурч сэтгэдэг, нэг үгээр хэлбэл эмэгтэй хүнд сэтгэхүй гэж огт байхгүй -” гэж задарна. “Эмэгтэйчүүд ухаантай, зөв, дэс дараатай сэтгэдэг байсан бол сайхан байх байлаа”,- хэмээн эр хүйстэй бүхэн л харамсдаг гэнэ.
Оросын шинжлэх ухааны академийн хүн судлалын институтын мэдрэлийн системийн хөгжил судалгааны лабораторийн эрхлэгч Сергей Савельев:
Хамаг учир эмэгтэй хүний тархи эрэгтэй хүнийхээс бага байдагт оршдог юм. Тэгэхээр байгаль ээж эмэгтэй хүний тархинаас ямар нэгэн юм хасч байж л хэмжээг нь бага болгож таарна аа даа? Гэр бүлийн амьдралд нэг их хэрэгцээгүй, золиослочихож болохоор юу байж таарах вэ? Юуг хасч болох байв? Харах мэдрэмжнээс нь үү? Үгүй, болохгүй, эмэгтэй хүнд энэ байх ёстой чухал мэдрэмж: “цоожны нүхээр” яаж шагайх юм, хэрэгт дуртай амьтад чинь? Үнэрлэх? Бас болохгүй, бэлгийн феромонуудыг мэдрэхгүй байж болохгүй шүү дээ? Сонсох? Юу гэж дээ, “дэлдэн чихнийхээ” тусламжтайгаар тэд чинь эрчүүдийн юу ярьж байгааг тагнуулдах ёстой юм байгаа биз дээ? Тэгэхээр тархинд байдаг сэтгэлгээний төвүүдээс нь танасан байгаа юм. Ухааныг нь богиносгосон гэсэн үг.
|
|
| Гэр бүлийн уур амьсгалд байнгын хэрүүл маргаан маш сөргөөр нөлөөлж ямар ч сайхан хайр сэтгэлийг устгаж чаддаг гэдгийг ихэнхи хүн хүлээн зөвшөөрөх биз ээ. Уур цухал, хэрүүл зодоон болох үндсэн шалтгаануудыг авч үзвэл:
1.Эцэг эхийнхээ хэрүүл дунд өссөн хүн догшин ширүүн зантай болж өсдөг бөгөөд юм л бол уурлаж хашгирах агаад үүнийгээ хэвийн байдал, “норм” гэж тооцдог.
2.Өөрийгөө доогуур үнэлдэг, өөртөө итгэлгүй хүмүүс гэр бүлийн гишүүдээ “доош нь хийснээр” санаа сэтгэлээ засч “кайф авдаг” байх нь элбэг.
3.Ядаргаа, стресс, тав тухгүй байдал ямар ч тайван уужуу хүнийг “зад тавиулдаг”.
4.Хүсэн хүлээж байсан зүйлдээ хүрэхэд нь саад тотгор гараад ирсэн тохиолдолд уур уцаар болох тохиолдол олон. Жишээ нь, нөхөр нь унтаж амрах мөрөөдөл тээсээр гэртээ ирэхэд нь эхнэр нь хүүхдээ орилуулж чарлуулаад, эсвэл шөнийн клубт ч юмуу очъё гээд гоншигоноод салахгүй байвал энэ орой юугаар ч дуусч магад.
|
|
|
| Хүн бүрт ямар нэгэн хүсэл мөрөөдөл байдаг билээ. Өдөр бүр л бид ямар нэгэн юманд найдаж байдаг агаад өчнөөн хүсэл толгойд эргэлдэн өнгөрдөг. Харин хүсэл мөрөөдлөө шивнэвэл биелэх ганц л мөч жилд байдаг гэдэгт дотроо итгэдэг. Үгүй байсан бол юунд ингэж их цаг, мөнгө зарцуулан шинэ жилийн шөнийг угтахаар бэлддэг байх вэ? Хэрэв танд он солигдох мөчид шивнэн дээд тэнгэр рүү илгээх мөрөөдөл байгаа бол мөрөөдөл илгээх дүрмийг мэдэж авах хэрэгтэй. Мөрөөдлөө зөв хэлбэржүүлэхгүй бол биелэхгүй, эсвэл биелсэнд нь та баярлахгүй, харин ч харамсаж магадгүй юм болно. Тиймээс дараахь хэдэн дүрмийн дагуу “ажиллаарай”.
|
|
| Эхлээд өөрийн ажил гэж юу вэ, түүнийг хайх хэрэг юунд байна вэ гэдэг дээр тогтож ярья.
Хүнд сэтгэлийн ханамж авчирдаг чухал зүйлүүдийн нэг бол өөрт нь таашаал болон ашиг орлого авчирч байхуйц дуртай зүйлээ олж хийх явдал байдаг. Хэрэв тухайн хүний хийж байгаа зүйл нь зөвхөн таашаал л авчирдаг бол – үүнийг хобби гэнэ, хэрэв зөвхөн мөнгө л олддог, таашаал гээд байх юм үгүй бол – үүнийг ажил гэж нэрлэнэ. /Хөлсөөр ажиллах, өөртөө ажиллах нь хамаагүй/ Харин өөрийн ажил, дуртай ажил гэдэг бол таашаал, мөнгө хоёрыг хослуулж байдаг учраас олонхи хүн ийм ажилтай болохыг хүсдэг, зарим нь бүр хайдаг, харин харамсалтай нь, тэр бүр олж, өөрийн болгож чаддаггүй. Яагаад? Яагаад гэвэл ихэнхи хүмүүс дуртай ажлаа хайхдаа олон алдаа гаргадаг. Хамгийн “хит” алдаанууд бол:
|
|
|
|
|
|
|
|
Хуудас 6-с 1 |