PDF Хэвлэх И-мэйл
Амжилтанд хүрэх алхам тутмын зааварчилгаа
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууМаш сайн 

uspehЭнэ бүхэн дэндүү энгийн санагддаг учраас ихэнхи хүмүүс тоодоггүй. Гэвч амжилтанд хүрсэн хүмүүс бүгд үүнийг хийсэн байдаг. Амжилттай хүмүүс маш зоримог, шийдэмгий, харин бүтэлгүй хүмүүс аливаа өөрчлөлт, хөдөлгөөн хийхээс хулчийсхийсэн маягтай байдаг билээ. Амжилтанд хүрье гэж бодож байгаа бол та юун түрүүнд зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хийнэ гэсэн хоёргүй утгатай шийдвэрээ гаргах ёстой.

За ингээд шийдвэр гаргасан бол чөлөөтэй сайхан амьдралд таныг хүргэх тэр зорилгоо тодорхойлно. Жишээ нь, хэрэв та сард 10 000 долларын орлоготой болъё гэж хүсвэл энэ нь таны эхлэлийн цэг болно гэсэн үг. Тэгээд энэ зорилгодоо ойртох үйл хөдлөлийг л хийхийг хичээж, зорилгоос тань холдуулах зүйлээс зугтаж байх хэрэгтэй. Мөнгөтэй болно гэчихээд баар ресторанд хэсч, мөрийтэй тоглоод байвал тэнэг асуудал болно шүү дээ.

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд та доорхи алхмуудыг хийгээрэй:

Алхам 1. Зорилгоо тодорхойл:

  1. Ямар орлоготой болохыг хүсч байна вэ?

б) Энэ орлогоо олохын тулд та долоо хоногт/өдөрт  хэдэн цагийг зориулахад бэлэн байгаа вэ? Энд та хэдий чинээ тодорхой төлөвлөгөө гаргана, төдий чинээ сайн байх болно. Маш тодорхой цагийн хуваарь гаргаад түүнийгээ баримтлах нь хамгийн их үр дүнд хүргэдэг.

в) Өөрийнхээ энэ ирээдүйд та хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна вэ?

Алхам 2. Дээрхи бүхнээ цаасан дээр буулга. Цаасан дээр буулгаагүй аливаа төлөвлөгөө – зүгээр л хүсэл мөрөөдөл хэвээр байдаг. Амьдралдаа зорилго тавьснаар амжилтанд хүрсэн хүний тоонд оръё л гэж байгаа юм бол үүнийг заавал хийгээрэй. Цаасан дээр өөрөө бичсэн зорилго л биелээд байдаг увидастай.

Алхам 3. Зорилгодоо нийцэх нэмэлт мэдээлэл болон чадвартай бол. Амжилттай хүмүүс цаг үргэлж бизнесийн ертөнцөд болж байгаа шинэ өөрчлөлт, мэдээнүүдийг мэдэж байдаг. Ажилдаа хэрэгтэй ном сэтгүүл захиалж унших, семинар тренингэд суух, мөн өөрийнхөө мэддэг зүйлээ бусадтай хуваалцаж туршлага солилцох зэргээр ажилладаг.

Алхам 4. Таны зорилгод хэрэг болохуйц хүмүүс, тус болох байгууллагууд, хамтран ажиллах газруудаа тодорхойл.

Алхам 5. Замд тань тааралдаж болох саад тотгоруудыг бодож тодорхойл. Саад тотгорын ихэнхи нь өөртэй тань холбоотой болохыг та мэдрэх болно: таны идэвхигүй байдал, өөртөө болон өрөөлд итгэлгүй байдал, назгай зан, залхуу зан, аливаа шалтаг хайж урдаа барьдаг зан гэх мэт л хамгийн гол саадууд болно. Тийм болохоор, зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хүчлэн шаардлагатай алхмуудыг хийж эхлэх л хэрэгтэй. Ингээд өөрөөсөө олсон саад тотгоруудаа устгах төлөвлөгөө зохиогоод түүнийгээ мөрд.

Алхам 6. Зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө боловсруул. Төлөвлөгөө тань өдөр тутмын, 7 хоног тутмын, сар тутмын, жил тутмын, зорилгодоо хүрэхийн тулд таны хийж байгаа зүйлүүдийн өсөлтийг харуулсан байхаар хийгдсэн байх ёстой.

Алхам 7. Өдрийнхөө төлөвлөгөөг заавал биелүүлж бай! Ямар ч шалтаг шалтгаан байх ёсгүй! Энэ бол зорилгодоо хүрэх замын хамгийн хэцүү хэсэг, гэхдээ хамгийн чухал хэсэг! Өдөр бүрийн төлөвлөгөөгөө биелүүлж сурах л юм бол зорилго тань биелэх нь гарцаагүй!

Эцэст нь хэлэхэд, зорилгоо биелүүлье гэж бодож байгаа бол хойш тавих хэрэггүй, одоо, шууд эхэл!

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Comments 

 
0 #1 зочин 2010-02-18 02:00
зорилгогүй хүн бол ойд төөрсөн сармагчин лугаа гэж эртний сударт тэмдэглэсэн байдаг. Гэхдээ Монгол улсад ажиллахад хөдөлмөрийг үнэлдэггүй болохоор бүх хүмүүс ажлын цагаа яаж ийж өнгөрөөх, комп хөзөр тоглохоор л зугаацаж өнгөрөөж сул цалин авч байх шив дээ. Бид урагшаа биш хойшоо л ухраад л са....
Quote
 
 
0 #2 Ider 2010-02-19 01:15
Zorisondoo hurhiig amjilt gej uzeh ni medeej. gehdee ene amjilt yamar uneer herhen yaaj oldov gedeg l hamgiin chuhal yum shig. Ih amjilt ololt tudii hemjeenii zolios shaarddag. Medeej yamar salbart gedgees hamaarch uur uur baih.
Amjilt bolgon az jargal avchirdaggui yum bainaa gedgiig l uhaarah bolloo, amidral hooson utgagui sanagdaad yavchih yum daa, etsest ni.
Quote
 
 
0 #3 Boloro 2010-02-19 10:37
Zorilgoo bieluuleed hooson sanagdaj bgaa bol chi zorisondoo hursen bna gesen ug, tgd tsaash n shine shine bur tom zorilgo taviad bieluuleed yvaach. hursen zorilgoosoo energy avaad, yun gunih ve Ideree min
Quote
 
 
0 #4 Boloro 2010-02-19 10:39
Aa bas zorisondoo hureh gej l het ih ulairah n chamd az jargal avchraagui bj boloh ym. Zorisondoo hureh zam, terniig tuulj bhdaa avah az jargal medremj ni zorisondoo hursnii daraa avah az jargal medremj shigee chuhal, tiimees yvtsdaa ch bas huch avch utgatai zorih heregtei
Quote
 
 
+1 #5 Ider 2010-02-19 19:03
thx Boloroo,
setgel hanasniih bish, olson zolison 2 oo haritsuulaad uzheer zolison ni ih sanagdaad yavchih yanztai yum. minii tuhaid shuu dee.
Quote
 
 
0 #6 bat 2010-02-20 00:48
Та бүгд Ванкуверийн олимпийг үзэж байгаа биз ээ. Түүнд оролцож байгаа тамирчид олимпийн циклээр төлөвлөгөө гарган рекорд хийж байж өөрийн бололцоот дээд амжилтад хүрч аварга болохын төлөө үзэж тардаг. Мэдээж медалийн тоо цөөхөн, өрсөлдөөнд биеэ барьж, сэтгэл хөдөлснөөс өөрийн хүрэх амжилтдаа хүрэхгүй толгойгоо шааж байх нь харамсалтай. Тамирчдын зарим нь(Монгол гм) зөвхөн оролцож сүүлээс хэд дэх байранд орохоор зорилго тавьж явдаг. Иймд зорилго тавьж түүндээ махрахад гарах золиос их байж их амжилтад хүрнэ. Дов дээр гарах зорилт тавиад биелүүлчихээд Эверестийн оргилд гарсан мэт бодох ч дээ. Амжилт амархан хямд олдохгүй. Турист-тамирчин олимпод илгээх утгагүй санагддаг шүү.
Quote
 
 
0 #7 bat 2010-02-20 00:59
Олимпод хугархай гартай, нуруундаа гэмтэл авсан тамирчин түүнийгээ хайхралгүй үзэлцэж медаль авсан жишээ олон. Өчигдөр Словакийн цаначин нурууны гэмтэлтэйгээр П.Майдич, Атлантад Оросын жудочин Носов зүүн гар цууралттай олимпийн хүрэл авсан нь хэр зэрэг хатуужил, хат зориг шаардсаныг бодооч. Гэтэл түүнтэй эрүүл, бэлтгэл хангагдсан чангууд өрсөлдөж байгаа шүү дээ. Эд нар жинхэнэ амжилтад хүрэгсэд. Браво.
Quote
 
 
0 #8 Administrator 2010-02-20 05:12
Идэрийн хэлээд байгаагийн тухай л Хакамадагийн шинэ номны эхэнд өгүүлсэн байгаа юм бишүү. Ихэнхи хүмүүс л дээш мацаж байхдаа хэтэрхий их үнэ төлж байгаагаа анзаардаггүй, харин дээш гарсан хойноо л үүнийгээ ойлгодог юм шиг байна. Тэгэхээр ийм байдалд орохгүйн тулд бетонон ширэнгийг яаж аргалах вэ гэдгийг Хакамада өөрийн туршлага дээрээ тулгуурлан мастер класс заадаг.
Миний хувьд ямар ч амбицигүй хүн учраас насаараа ажил хийгээгүй. "Зайл, яршиг, хүслээрээ байх минь" гээд ажил амжилт гэж явсангүй, гэртээ суугаад хүүхдүүдээ тойлоод, ном сонин уншаад сууж байдаг. Одоо л харин сайт майт гээд юм орчуулаад сууж байна, урьд нь юу ч хийдэггүй байсан. Амжилт гээд явсан бол нэг юманд хүрэх л байсан байх, гэхдээ би тайван байдлыг илүүд үзсэн юм. Нөхөр маань л ажил хийж биднийг тэжээдэг, гэхдээ бас амбицигүй ээ... :lol:
Quote
 
 
0 #9 Батушка 2010-02-20 05:30
Өвлийн олимп-д оролцож байгаа манай тамирчид даанч ичихгүй юм аа. 80-аас ядахдаа 40-д ордог байгаа даа.
Quote
 
 
0 #10 _хХх_ 2010-02-20 11:32
манай тамирчин ардаа 6 хүн оруулсан гээд баярлаад бгаан бишүү,улс орон хөрөнгө мөнгөгүй ядуу,бэлтгэл сургууль хийх материал баазгүй боловч,хамгийн гол нь өөрсдөө биеэ дайчилж,хүчээ шавхаж бэлтгэл хийхгүй залхуурчаад,дар аа нь муугаа өөрөөсөө зайлуулдаг гэмтэй.
Quote
 
 
0 #11 Ider 2010-02-20 16:03
Odnoo maani aztai busgui baina shuu,
Nuhruu hairlaj yavaarai hu,
hund ug ni jaahan ch gesen ambition heregtei baidag yum bilee, uuriigee unel, dugne, haahna baigaagaa med...tegheer chi uuriin erhgui uragshaagaa temuulne dee hu
Quote
 
 
0 #12 Ider 2010-02-20 16:07
chinii orchuulga bol uneheer sain... ene chini bas neg amjilt yum shuu, Odnoo.
Quote
 
 
0 #13 bagii 2010-02-21 11:12
:-) owliin olimp manai ulsad xogjuulex bololtsoo alga manai tamirchid olimp onoo hurtel dandaa urilagaar ordog baisan ene jil bol shalguur davj orson tegehdee tedend suraltsah zuil ih bn ted harin 1 jil beldeh bish buten 4 jil beldeh heregtei tegj baij amjilt gargana tedend mash ih zyil dutagdaj baigaa
Quote
 
 
0 #14 Батушка 2010-02-21 12:45
Одоо манайхан дутагдсан зүйл болгоныг авч өгч чадахтайгаа болсон. Зөвхөн залхуу нөхдийн л хийж буй зүйл дээ. Ангайчихаад л зүгээр суугаад, юм нэхээд байдаг. Тамирчдын биш, удирдлагын буруу.
Quote
 
 
0 #15 happy 2010-02-24 14:33
zorisondoo hyreh saihan shyy...bi chadchihlaa gejyy geed bayasah jinkhene happiness..
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.