|
||||
| Даргаа хэрхэн жолоодох вэ? |
|
Таны ажил төрөлдөө гаргах амжилт болон нэр хүнд хоёр бүрэлдхүүнээс шалтгаална: даргын чинь хувь хүний зан байдал ба та даргыгаа хэрхэн жолоодож чадах эсэхээс. Хэцүүхэн даргатай учирвал “хүн жолоодох” мэргэжлийн өндөр ур чадвар хэрэг болдог. Дарга болгонд өөр өөр түлхүүр тааруулах шаардлагатай нь мэдээж. Тэрхүү түлхүүрийг л зөв тааруулчихвал та амар тайван ажиллан албан тушаалын шатаар өгсөх боломж бүрэн бүрдэнэ гэсэн үг. Даргууд ямар ямар төрлийнх байдаг вэ, тэдэнтэй яаж харьцвал амжилтанд хүрэх вэ? Тэсэрдэг даргаИйм зантай дарга бол амьд тэсрэх бөмбөг л гэсэн үг. Уур уцаараа ил гаргаад байдаггүй болохоор хэцүү. Гэв гэнэт дэлбэрдэг: орилж хашгирна, давшлана, ёжлоно, нэг үгээр хэлэхэд, хамаа намаагүйгээр харагдсан бүхнээ буудан унагадаг. Тэсрэлт нь намжингуут дүнсгэр дуугүй байдалд орно. Түүний хувьд шударга бус явдлыг ( өөрийнх нь бодож байгаагаар) таслан зогсоох нь – зорилго, өшөө авалт бол – хэрэгслүүр нь болж байдаг. Тэсэрдэг дарга өөрийн энэ бухимдал, ер нь л сэтгэлийн хөдлөлөөсөө айдаг. Ийм даргатай харьцахдаа тодорхой баримтлалтайгаар харьцаж байвал болно. Таны огцом уур бухимдал надад их хэцүү байдаг гээд хэлж ч болно. Даргатайгаа ажил шийдэх гэж байгаа бол ганцаарчилсан уулзалт хийе гээд цаг авбал дээр. Тэгээд түүнд асуудлаас гажих, уурлахыг бүү зөвшөөр, яг “барьж” байгаад буруу тийш гарах гээд байгаа энергийг нь ажил руугаа хандуулан шийдүүлнэ. “Манж” дарга Манж зантай дарга байнга инээмсэглэнэ, хошигноно, сайхан зантай хүн мэт царайлна. Хүмүүс өөрөөс нь юу сонсохыг хүсч байгааг гаргуун мэднэ, түүнийг нь харамгүй хэлнэ. Өөрөө ч магтаал сонсох дуртай. Зальжин нөхөр, нэг үгээр хэлбэл. Шууд нүүр тулсан яриа болон мөн ийм үйл хөдлөлөөс айдаг, яагаад гэвэл дайсантай болохоосоо айдаг. Өөрийгөө дэмжүүлэх их дуртай, тийм болохоор түүнийг аль болох дэмжсэн үг хэлж, яриа хошигнолыг нь сонс, инээ. Харин энэ дарга чинь бүтэшгүй боломжгүй амлалт авах вий, ингүүлэхгүй байхгүй бол баларна шүү. Хариуцлагыг нь сануулж дэмжлэг үзүүл, шударга байх нь хамгийн зөв бодлого гэдгийг “ойлгуулах үйл ажиллагаа” явуулж бай. Гутранги үзэлтэн дарга Гутранги үзэлтнүүд амьдралаас, өөрөөсөө ч, танаас ч кайф авахгүй, цаг үргэлжид аз жаргалгүй байдаг. Бүхий л таагүй зүйлд бусдыг буруутгана, гонгиноно. Ийм дарга ажилтнуудаа үргэлж голдог. Тэдэнд найдаж болохгүй, хамаг ажлыг будаа болгоно, би л гартаа авахгүй бол болохгүй гэж үзнэ. Ер нь гутранги үзэлтнүүд өөрийнхөө гаргасан алдааг маш их нуудаг, мөн бусад хүмүүс цагийг сайхан өнгөрүүлж байгаа гэж бодохоор дургүй нь хүрнэ. Дарга чинь гутранги үзэлтэн бол түүнтэй маргаж хэрхэвч болохгүй, яагаад гэвэл түүний сөрөг энерги болон гутранги үзэл нь улам тэтгэгдэх болно. Шийд гаргах гэж яарах хэрэггүй. Ярих хэлэхийг нь тэвчээртэй сонс, шаардлагатай үед залруул, хүсэл зовнилд нь маш баримтлалтайгаар ханд. Ажил хэргийн явцтай холбоотой фактуудыг танилцуулж “аймшгийн хязгаарыг” тодорхойл. Тэгээд танд хэрэв хэрэгтэй бол асуудлыг өөрөө гартаа ав. Их мэдэгч Ийм дарга гайгүй ихийг мэддэг ч, хамгийн хэцүү нь, бүхнийг мэддэг юм шиг л хийдэг. Маш тэвчээргүй, бусдыг сонсож чаддаггүй. Онцгүй байдалтай тулгарахаараа бусдыг буруутгана. Их мэдэгч дарга бусдын ажлыг дүгнэх цорын ганц арга бол зөвхөн өөрийнх нь агуу их мэдлэг чадвар гэж үздэг. Өөрийнхөө төгс төгөлдөр байдлын стандартыг бусдын нүдэнд унагахаас үхтлээ айдаг. Ийм даргатай бүү дайт, түүнийг юунд ч бүү буруутга, ялангуяа түүний сайн мэддэг гэж боддог асуудал дээр нь түүнтэй бүү марга, бүү үгийг нь сөр. Асуудлын шийдэл рүү аятайхан зал, асуу, түүнийг сонс, талархал илэрхийл, өөр хувилбаруудыг санал болго. “Хайрцагтай” дарга Ийм даргын хамаг бодол санаа нь өөр дээр нь, өөрийнх нь асуудлууд дээр нь л төвлөрсөн байдаг. Их нууцламтгай, түүнээс хэрэгтэй мэдээллээ салгаж авах амаргүй. Уул нь, тэр танд нэлээд юм санал болгож чадах боловч үг яриандаа нэг их сайн биш болохоор нэг их идэвхи гаргадаггүй ч байж болох. Хэрэв дарга чинь энэ ангилалынх бол түүнийг аль болох ярианд татан оролцуулахыг хичээ. Найрсаг байдлаар хандан заавал хариулах шаардлагагүй асуулт асуусан ч болно. Түүнд ярих эсвэл дуугүй байх боломж олгоно гэсэн үг. Юу хүсч байгаагаа тайлбарлан түүнээс хариу реакци гаргах гээд үз. Ажлаа мэддэггүй дарга Ийм дарга мэдлэг чадвараар хомс мөртөө нэг их мундаг мэдлэгтэй, юм ойлгодог мэт царайлна. Өөрийг нь хүмүүс мэдчих вий гэхээс хамгийн их айдаг. Хэрэв дарга чинь чадвар муутай гэдгийг нь та мэдэж байгаа бол түүний энэ сул талыг нь тооцож ажил төрлөө хэлэлцэж зохицуулж байсан нь дээр. Түүнтэй ярихдаа баримтанд тулгуурлаж л ярих хэрэгтэй, өөрийнхөө зөв гэдгийг батлахдаа эмоци энэ тэрээ бүү гарга. Нэг бол түүнд тусалж ажлаа мэддэг болго, нөгөө бол өөрт нь тохирсон ажлыг нь олж өг. Гэхдээ мэдээж үүнийг маш болгоомжтой, сайн бодож хийх хэрэгтэй. Компанийхаа үйл хэрэгт өөрийн оруулсан хувь нэмрээ баримтаар баталж өгч бай. Залхуу, хайнга дарга Ийм дарга ажилдаа ч, хувийн амьдралдаа ч хайнга ханддаг. Бүх зүйл нь ямар ч эмх замбараагүй. Хэрэгтэй юмаа олж чаддаггүйтэйгээ адил компанийхаа зорилгуудыг эрэмбэлж, аль нь илүү чухал гэдгийг тодорхойлж бас чаддаггүй. Хувцас хунар нь ч хааш яаш, энд тэндээ толбо, оёдол нь ханзарсан гэх мэт байх нь бий. Залхуу хайнга хүн бол өөрийгөө хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой насанд хүрсэн хүн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн нэг шинж юм. Хэрэв таны босс ийм хүн байвал, түүнийг эмх цэгцтэй цэвэрхэн юм хийсэн үед нь дэмжин магтаж бай, замбараатай болоход нь туслах хэрэгтэй. Гажиг дарга Хэвийн бус зан байдал гаргадаг. Ажлаа байн байн таслах, байнга худлаа ярих, эсвэл эсрэг хүйсний ажилтанаа өдөж сээтэгнэх гэх мэтээр хачин загнана. Ийм дарга аливаа зүйлийг аль болох өөрөө хийхгүй доод хүмүүстээ тохохыг л бодох өөрийг нь хэн ч дээшээ “матахгүй” байх хэмээн найдна. Залхуу даргатай бол хамаг ажил тань дээр ирнэ гэсэн үг, хийхээс өөр аргагүй. Сонин зан гаргаж байгаа үед нь бултахыг л хичээ, өөр арга хэмжээ авах хэрэггүй: нэмэргүй. Орчуулсан Ё.Одончимэг, www.orosshkolton.mn |





Comments
Шеф ругается с секретаршей. Она огрызается:
- Но ведь это вы подписали все документы вверх ногами!
- Значит, вы их так положили...
- Скажи, если я сплю со своей женой в рабочее время - это работа или развлечение? Ответ в течение часа.
Зам вызывает к себе руководителей департаментов:
- Так, если наш Босс спит со своей старухой в рабочее время - это работа или отдых? Ответ через 45 минут.
Руководителей департаментов вызывают своих замов:
- Так, если наш самый большой Босс имеет свою старую ведьму в рабочее время - это работа или развлечение? Ответ через 30 минут!
Замы вызывают начальников отделов:
- Срочно. Если наш самый главный Босс имеет свою старую ведьму в рабочее время - это работа или развлечение? Ответ через 20 минут.
- Срочно, если наш самый Главный имеет свою старую кошелку в рабочее время - это работа или развлечение? Ответ через 10 минут.
Менеджер:
- У меня переговоры, факсы, договора, клиенты, полная запарка, давайте завтра.
Начальник отдела:
- Через 10 минут!
- Тогда развлечение.
- Почему?
- Если б это была работа, тогда этим бы занимался я.
Умный босс + умный работник = прибыль.
Умный босс + глупый работник = производство.
Глупый босс + умный работник = повышение по службе.
Глупый босс + глупый работник = сверхурочные.