PDF Хэвлэх И-мэйл
Хэрэгтэй хүнтэйгээ хэрхэн танилцах вэ? Анхны контактыг хийх аргачилгаа
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 

nujnii chelБүгдийг, бараг бүгдийг худалдан авч болдог болсон өнөө цагт ч “танилтай хүн талын чинээ” гэдэг үг утгаа алдаагүй л байгаа билээ. Хэрэгтэй хүнтэйгээ хэрхэн танилцаж найзын харьцаа тогтоож болох вэ? Энэ “ажиллагааг” авч үзье.

Эхний контакт буюу объекттой танилцах аргачилгаа

Гол дүрүүдээ тодорхойлъё. Таныг сонирхогч этгээд гэж нэрлээд, танд хэрэгтэй байгаа хүнийг – объект гэж нэрлэе. Юунаас эхлэх вэ? Мэдээж, ирээдүйн сайн танилаа буюу объектыг алсын зайнаас судлахаас эхлэнэ. Түүний юу сонирхдог, ямар зуршилтай, юунд “нугасгүй” гээд бүх зүйлийг нь судлахыг хичээнэ.

Хаана амьдардаг, хаагуур явдаг гэх мэтийн тухай та хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз... Хэрхэн судлах вэ? Шилдэг арга бол – объектыг таньдаг хүмүүсээс нууцаар мэдээлэл цуглуулах. Өөрийнхөө сонирхлыг ил гаргахгүйгээр ярианы завсар хавчуулах байдлаар мэдээлэл цуглуулна. Өөрөө тагнуулдан дагаж хэрэггүй, та ямар тагнуулч биш, мэргэжил туршлага дутна.

Ийнхүү дусал дуслаар нь цуглуулсан мэдээлэл чинь объектын дүр төрхийг гаргаад ирэх бөгөөд одоо та түүнтэй хаана, ямар моментод, ямар шалтагаар эхний контактаа хийж болох вэ гэдгээ бодох учиртай. Анхны контакт ямар их ач холбогдолтой болохыг та ойлгож байгаа биз? Та үүнд хэрхэн бэлдэж хэрэгжүүлж чадсанаас объект та хоёрын цаашдын харьцаа хэрхэн хөгжих нь шалтгаалах болно.

Бид энд тодорхой зөвөлгөө өгч чадахгүй нь ойлгомжтой. Цуглуулсан мэдээллийнхээ байдлыг та л мэдэж байгаа болохоор таны л бодож сэтгэх асуудал. Жишээ нь, объект орой бүр нохойтойгоо гадаа зугаалдаг бол нохойтой болох хэрэг гарах нь ч бий. Тэгэхээр, бид анхны контактыг хэрэгжүүлэхэд тус болохоуц хэдэн хүчин зүйлийг энд ярих боломжтой юм.

Залуу үеийнхэн, 15 – 20 настай. Танихгүй хүнтэй харьцах туршлагаар маруухан. Бүхий л үзээгүй хараагүй, шинэ зүйлийг сонирхдог, хүнтэй танилцах, харьцаанд ороход байнга бэлэн байдаг. Янз бүрийн тогтсон жишиг, аливааг хүлээн авах “тогтсон дүрэм журам” зэрэгт баригддаггүй. Нээлттэй, гэнэн- хүнийг хардах –сэжиглэх - болгоомжлох асуудал бараг байхгүй гэж хэлж болно.

Дунд насныхан, 35 – 45 настай. Харьцааны арвин туршлагатай болсон хүмүүс. Аливаа зүйлийг хүлээн авах тогтсон жишгийг дагадаг. Дүгнэлт хийх болон аливаа үйлдлийг хийхдээ хатуу чандаар ханддаг. Шинэ хүнийг сонирхдог боловч нэлээн сэжиглэн болгоомжилно.

Ахимаг насныхан, 50 – аас дээш настай. Амьдрал болон хүмүүст хандах хандлага нь уучлангуй, философ шинжтэй.

Хүмүүсийг хүйсээр нь хуваан авч үзэх юм бол эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү хурц мэдрэмжээр аливааг хүлээж авдаг онцлогтой. Дүрслэн бодох чадвар сайтай, зөн совин нь хөгжсөн байдгаас гадна эрэгтэйчүүдээс илүү ажигч, сэтгэлийн хөдлөл ихтэй, сониуч зантай байдаг.

Шинэ хүнийг хүлээн авахдаа ихэнхи хүмүүс дараахь зүйлд тулгуурладаг:

-Гаднах байдал – нас, хүйс, хувцас хунар, биеийн галбир

-Ярьж хэлж байгаа зүйл

-Биеэ авч явж байгаа байдал – нүүрний хувирал, хөдөлгөөн, хоолойны өнгө, явдал ба байрга

-Тухайн мөчид хийж байгаа зүйл

Хүлээн авах мэдрэмжийг гажуудуулдаг зүйлс:

-“Ерөнхийлөн нэгтгэх” ( жишээ нь, сигар татаж байвал бизнестээ одтой, амжилттай яваа хүн байна гэж үздэг)

-“Дүрэм” ( хил гааль дээр хүний ярианы аялгыг биш – бичиг баримтыг л анхаардаг)

-“Титэм” (олонд алдартай, эсвэл баян чинээлэг хүмүүсийн гаднах байдлыг хүмүүс нарийвчлан ажиглаж анзаардаггүй)

-“Шинэлэг зүйл” (шинэ, ер бусын зүйл хамгийн түрүүнд нүдэнд тусч бусад зүйлийг нь бодитоор хүлээж авахад хэцүү болгодог)

-“Тусгал” ( бусад хүмүүсийг өөртэйгөө адилтган бодох: зальтай хүн эргэн тойрноо байгаа хүмүүсийг бас л зальтай хэмээн бодно)

Энгийн хүмүүс шинэ хүнийг зөв таньж хүлээж авах чадвар муутай – 40 – 60% байдаг. Мэргэжлийн (багш, сэтгэл зүйч, тагнуулч) хүмүүсийнх бол – 70 – 90% тай байдаг. Хүнийг таних чадвараа хөгжүүлэхийн тулд зам дээрээ тааралдсан хүнээ үгээр дүрслэх, таньдаг хүмүүсээсээ шинэ, урьд нь анзаардаггүй байсан зүйл хайж олох зэргээр дасгал хийхэд сайн.

Анхны контакт руугаа эргэж оръё.

Хэрэв сонирхогч этгээд өөрийн биеэ авч явах байдал болон гаднах байдлаараа объектод тааламжтай сэтгэгдэл төрүүлж чадсан, эсвэл объектын сонирхлыг төрүүлсэн, цаашид дахиж уулзах, харьцах хүслийг нь төрүүлж чадвал танилын харьцаа тогтоох асуудал нэлээд амар болж ирдэг. Практикаас харахад, аливаа хүн өөрийнх нь байр сууриас өндөр байр суурь эзэлж байгаа хүнийг илүү тааламжтайгаар хүлээж авдаг.

Энд тааламж гэдэг шалгуурын тухай хэлэх нь зүйтэй байх. Нэг хүн нөгөөгөө эерэг сэтгэлээр хүлээж авах гэсэн үг. Хоёр хүнд хэдий чинээ ижил зан чанар байна ( сайн муу хамаагүй)– төдий чинээ нэг нэгэндээ таалагддаг. Ялангуяа, сул талуудаараа  ижил хүмүүс  илүү их дотносдог тал бий. Тиймээс, объекттой юугаараа ижил байгаагаа аль болох хурдан тогтоохыг хичээх хэрэгтэй.

Анхны контактыг хэрэгжүүлж цаашаагаа яриа хөөрөө үүсгэхдээ цаг агаар, спорт, гэрийн тэжээмэл амьтад, нийгмийн болон соёлын амьдрал зэрэг нейтрал сэдвээс эхлэх нь зүйтэй. Яриа хөнгөн чанарын, элдэв маргаан болон зөрүү буруу зүйлгүй байна. Асуулт тавиад хариуг нь нэхэн дахин дахин асуугаад байх хэрэггүй. Мөн сөрөг хариулт авч болох асуултууд тавьж хэрэггүй. Ерөөс, ямар нэгэн санал зөрөхүйц, эвгүй байдал, төгшүүр төрүүлэхүйц сэдвийг хөндөхөөс зайлсхийх хэрэгтэй. Анхаарлын төвд аливаа нэгэн шийдвэр гаргахтай холбоогүй сэдэв л байх ёстой. Сонирхогч эдгээдийн ярьж хэлж байгаа зүйлтэй объект санал нийлж байх нь чухал. Үүний тулд дараахь аргын хэрэглэж болно: “түүний байдлыг унших” – хэрэв объект мөрөө хавчих юм бол “Та, мэдээжийн хэрэг, үүнд эргэлзэх байлгүй” гэж хэлэх жишээтэй. Эсвэл “Та одоогоор энэ асуултанд хариулахад хэцүү байгаа байх л даа, би ойлгож байна...”

Анхны контакт амжилттай болох гол хүчин зүйл бол объект тантай танилын холбоо тогтоохыг хүстэл нь түүний сонирхлыг төрүүлэх явдал юм.  Объект таныг өөрийнх нь ажил хэргийн, эсвэл нийгмийн салбар дахь хэрэгцээ сонирхолд нь хэрэг болох хүн байна гэж үзэж байгаа нь мэдрэгдэх л юм бол цаашдын холбоогоо бэхжүүлэх алхмуудыг шууд хийж эхлэх хэрэгтэй. Энэ алхмуудыг хэрхэн хийх тухай дараагийн удаа ярилцъя.

дараахи>>

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Comments 

 
0 #1 уншигч 2010-05-05 09:30
Хэрэгтэй л зүйл байна. Ер нь хүмүүсийг хараад байхад ямар нэгэн уулзалт, арга хэмжээнд бусадтай танилцахаас эмээсэн шинжтэй танил хүнтэйгээ яриад өнгөөрөөгөөд байх жишээ их. Уг нь хүнтэй танилцах хүсэл байвч хэлний асуудал, өөрийн эмээх сэтгэл, хүнд муу сэтгэгдэл өгчих болов уу гэх зэргээс энэ их шалтгаалдаг. Энийг давахад тус болох болов уу?
Quote
 
 
-1 #2 Boloro 2010-05-08 17:36
20-35 nasniihan bhgui bhiin :-|
Quote
 
 
-1 #3 maa 2010-05-15 13:20
bi neg zaluug haij bgam ldaa. ter 28-30 NASNII BAS GANTSHA
Quote
 
 
-1 #4 maa 2010-05-15 13:20
GANTSHAN NERIIN L MEDNE HEZEE NEGEN TSAGT TAARALDVAL YAJ TANILTSAH ARGAA OLOHGUI L BNA
Quote
 
 
+1 #5 saruul 2011-06-09 21:30
маа намайг хайсан гэж үү
тэр залуу чинь би байнаа
хэхэ би чамд ганц боломж олголоо id gee үлдээлээ anhaa_318
Quote
 
 
+1 #6 bogi 2011-06-10 05:33
uneheer shn site shuu. bugded ni amjilt
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.