PDF Хэвлэх И-мэйл
Хэрэгтэй хүнтэйгээ хэрхэн танилцах вэ? (төгсгөл)
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 

Төгсгөл.

doverieЗа ингээд объекттойгоо анхны контактаа амжилттай тогтоочихлоо – тэрээр тантай танилцах сонирхолтой байна. Энэ шатан дээр л та хоёрыг холбосон нарийхан утсыг тасалчихгүй авч үлдэх нь чухал бөгөөд цаашид энэ утсыг бүдүүн бат бөх олс болгож авах хэрэгтэй.

Үүний тулд объекттой байнга, нэгдмэл сонирхол дээрээ дөрөөлөн харьцаад байх шаардлагатай. Ингэхдээ материаллаг баазыг идэвхитэй ашиглана (дайлах, бэлэг сэлт өгөх г.м.), мөн сэтгэлийн дэмжлэгийг ч бас мартаж болохгүй (баяр хүргэх, тааламжтай үгс хэлэх, магтах, өрөвдөх, зөвөлгөө өгөх г.м.).

Ярианы ерөнхий сэдвээ зөв сонгох хэрэгтэй. Объектын сайн мэддэг, туршлагажиж мэргэшсэн салбарт хамаарах сэдэв байвал зохих бөгөөд сонирхогч этгээд энд мэдлэг туршлагаараа гайхуулж үл болно. Объектод харин “өөрийгөө гайхуулах” бүрэн боломжийг олгох хэрэгтэйгээс гадна түүний ухаан, ер бусын бодрол логик зэргийг  нь тэмдэглэн хэлэхээ мартав. Гэхдээ эхлээд өөрсдийнхөө хоббиг тойрсон нейтрал сэдвүүдээр ярилцсаны дараа л ерөнхий сэдэв рүү орох ёстой. Харин шинэ танилынхаа сонирхдог зүйлийг ёроолыг нь гартал ухах хэрэггүй. Ярилцахдаа дараахь аргуудыг ашиглаарай:

“Проблемууд”. Ямар нэгэн проблемтой, эсвэл  сенсаац болж байгаа, гэхдээ ерөнхий сэдэвт хүртээлтэй зүйлийн тухай ярьж эхлэх. Танил чинь ойлгомжгүй бүрхэг байгаа зүйлийг тайлбарлахыг оролдоод эхэлнэ. Тэгэхэд нь та маш их сонирхол гарган сонсвол зөв.

“Нарийвчлал”. Асуудлын нарийн ширийнийг дэлгэрүүлэх сонирхолоо илэрхийлнэ.

“Шилжүүлэг”. Ерөнхий сэдвээр ярилцаж байх үедээ үе үе өөр сэдвийн элементүүдийг хавчуулах замаар эмоцийг нэг сэдвээс нөгөө рүү шилжүүлж өгнө.

“Хэлбэржүүлэх”. Цаад хүнийхээ тэмдэглэхийг хүсч байгаа зүйл бүрийг нь та хэлбэржүүлэн давтана.

“Дүгнэлт хийх”.  Түүний хэлж ярьсныг нэгтгэхдээ санал нийлсэн зүйлүүдээ тэмдэглэх.

“Хүлээсийг нь хариулах”.  Танилынхаа зарим үг, үйлдлийн хариуд “Би таныг яг ингэж бодож байсан юм. Бид хоёрын санал нийлнэ гэдэгт итгэж байлаа” гэж хэлж болно.

Уулзаж ярилцах бүрдээ сонирхогч этгээд нь шинэ танилынхаа хэлж ярьж байгаад ямагт эерэг хариулт өгч байх ёстой, буруу ярьж байгааг нь өлгөн барьж авах хэрэггүй. Мөн тэрээр, өөрийнх нь ярьж байгаа бүхэн усанд хаягдахгүй байгааг ойлгон мэдэрч байх ёстой. Үүний тулд: “Та ч их найрсаг хүн юм аа”, “Таны наад энгийн найрсаг байдал чинь надад их таалагдаж байна”, “Та их хурдан сэтгэх юм аа”, “Та өөр хүний бодлыг ойлгон хүндэлдэг хүн байна” гэх мэтийн аятайхан үгс хэлэх хэрэгтэй.

Одоо харин пауз аваад, ер нь хүн аливаа үйлдлийг хийхдээ юунд хөтлөгддөг вэ гэдэг асуудлыг сөхөе. Жаахан онол авч үзье, онолгүйгээр бид хаачих вэ?

Аливаа хүний байдал хэрэгцээнээс нь шалтгаалж байдаг. Хэрэгцээ гэдэг нь ямар нэгэн зүйлийг хэрэглэхийг хүсч байгаа хүний объектив ба субъектив байдал. Хүнд үндсэндээ хоёр хэлбэрийн хэрэгцээ байдаг – сэтгэлийн ба материаллаг хэрэгцээ. Энэ хоёр хэлбэрийг цааш нь олон түвшин болгон хувааж болно. Хэрэв хүн өндөр түвшний хэрэгцээгээ хангаж чадахгүй байвал доогуур түвшний хэрэгцээг аль болох бүрнээр нь авахыг хичээдэг.

Барууны дундаж иргэн физиологийн хэрэгцээгээнийхээ 85%-ийг нь, аюулгүй байх хэрэгцээнийхээ 70%, харьцааны хэрэгцээнийхээ 50%, хүндлүүлэх хэрэгцээнийхээ 40%, өөрийгөө илэрхийлэх болон урлан бүтээх хэрэгцээнийхээ 10% - ийг хангаж чаддаг ажээ.

Хүний хэрэгцээ бүр түүний үйлдэл болж хувирдаггүй. Хэрэгцээ нэлээд идэвхитэй байгаа тохиолдолд л ингэнэ. Хэрэгцээг идэвхижүүлэх шилдэг арга бол – хэрэгцээг жаахан хангаж өгөх (амсуулах), тэгвэл таашаал авч, авсан таашаалаа давтах хүсэл төрдөг.

Хүний сэтгэлийн болон материаллаг хэрэгцээ хангалттай идэвхижсэн байгаа тохиолдолд түүний мэдрэмж ба хэрэгцээгээ хангах хүсэл нь тухайн хүнд онцгой хүчрэлийг төрүүлэн түүнийг өдөөн тодорхой үйлдэл рүү түлхэж өгдөг. Энэ хүчрэлийг шалтгаант хүчрэл гэдэг, харин тодорхой үйлдэл буюу үйл ажиллагаа хийх санааг нь шалтгаан гэж нэрлэнэ.

За онолын хэсгээ ингээд дуусгая, танд хэрэгцээтэй байгаа хүнтэй харилцан итгэлтэй харьцаа тогтоох практик ажиллагаа руугаа буцаж оръё. Үүний тулд – та аль хэдийн таачихсан байх – объектын сэтгэлийн болон материаллаг хэрэгцээг илрүүлэх хэрэгтэй. Шинэ танилынхаа талаар мэдэхийг хүсч болох зүйлүүдийг тоочвол:

- улстөрийн, философийн, шашны тухай үзэл бодол;

- хүмүүсийн ямар үйлдэл, алхам, үйл ажиллагааг хүндлэн биширдэг, урлаг уран зохиолын шүтээн;

- ёс суртхууны хэм хэмжүүр – дүрэм журам, нийтийн норм, эсрэг хүйстэн, гэр бүлийн харьцаа зэрэг асуудалд хэрхэн ханддаг;

- орлого зарлагынх нь эх үүсвэр болон хэмжээ, хэрэглээний сагстай харьцуулсан харьцаа;

-тэрээр өөрийнхөө материаллаг болон албан тушаалын байдалдаа хэрхэн ханддаг

- ойрын болон хэтийн зорилгынх нь агуулга, сонирхол, хүсэл, хандлага, бэрхшээл, бухимдал дургүйцлийнх нь шалтгаан;

- зан чанарынх нь байдал.

Мэдээж шинэ танилдаа үзэг цаас өгөөд энэ асуултуудад хариулаадах гэж болохгүй учраас уулзалт болгондоо маш нарийн бэлдэж дээрх мэдээллийг дусал дуслаар нь цуглуулж дүн шинжилгээ хийхээс аргагүй. Танилаа судлах явцад дараахь моментуудад анхаарлаа хандуулбал зохино:

- түүний үзэл бодол нь эзэлж байгаа байр суурьтайгаа зохицож байгаа эсэх;

- гомдол тээж явдаг эсэх;

- хэцүү байдлаас гарч алдсанаа нөхөх эрмэлзэл бий эсэх;

- шуналтай, хувиа хичээсэн, нэр алдарт дуртай эсэх;

- хуулиар зөвшөөрөгдсөн хязгаарыг давсан үйлдэл хийдэг эсэх.

Ингээд, хэрэв шинэ танил чинь өөрийнхөө хэрэгцээг таны тусламжтайгаар хангах боломжийг ашиглахаар шийдсэн байдлыг нэг бус удаа үзүүлбэл – түүнд тантай хамтран ажиллах шалтгаан байна гэсэн үг бөгөөд та түүнтэй одоо итгэлтэй харьцаа тогтоожээ гэж үзэж болно.

Одоо та түүнээс юу хүссэнээ гуйж болно – тэр таны бүх гуйлтыг биелүүлэхэд бэв бэлэн болсон!

<<өмнөх

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
unuudur_bi
0 #1 unuudur_bi 2010-06-07 01:05
одончимэг эгч ээ таны оруулж байгаа зөвлөгөө, зөвлөмж их таалагддаг. нэтэд ороод хамгийн түрүүнд энэ сайт руу ордог болоод удаж байна.
Би нэг асуудалтай тулгараад байгаа юм аа. Би нэг залууд сайн болчоод... Тэр бид 2 энгийнийг бодвол арай л дотно харилцаатай гэж би бодоод байдаг юм гэтэл тэр хүнд өөр юм шиг байна аа. зүгээр л сайн найзууд гэж боддог юм шиг байна. би бүүр маш их сайн болчихсон байдаг. би яавал дээр юм бол оо. тэр нэг болохоор надад сайн ч юм шиг. эсвэл зүгээр л найз ууд ч юм шиг зан гаргаад байх юм.
Quote
 
 
unuudur_bi
0 #2 unuudur_bi 2010-06-07 04:04
та хариу заавал бичээрэй...
Quote
 
 
Administrator
0 #3 Administrator 2010-06-07 05:57
unuudur_bi, миний байнгын зочин болсонд баярлалаа. :unsii
За даа, байдлыг сайн мэдэхгүй байж би юугаа ч зөвлөх вэ дээ...Харин өөрт чинь сайн байгаа эсэхийг юугаар нь таньж мэдэж болох тухай нийтлэл олж орчуулж тавъя аа, тэгэх үү?
Quote
 
 
unuudur_bi
0 #4 unuudur_bi 2010-06-07 09:12
баярлалаа. Над шиг ийм байдалд байгаа олон хүн байгаа байх аа.
Quote
 
 
Oyunaa
0 #5 Oyunaa 2010-06-08 04:12
unuudur_bi -d
chamd gej helhed zugeer l toohgui hayachih toohgui orhicon baihaad toogoodeevel chamd sain gesen ug hehe minii turshlaga
Quote
 
 
Хашаа
0 #6 Хашаа 2011-02-14 08:04
Сайн уу?
Quote
 
 
Gegeelen
0 #7 Gegeelen 2011-05-19 01:21
Saihan medeelel baina, er ni humuusiin hoorondiin harilstaa mash chuhal shuu, bid urgelj hariltsaand ordog buguud zarimdaa ene harultsaandaa aldaa gargah tohioldol mash ih, deern unuudur_bi-d handaj helehed tsaad huneesee het ih zuil buu hulee, erduu mash engiineer harilstaad mash anhaaraltai ajigla. Gol ni tuund chi ch bas tuunees iluu ihiig huleegeegui gedgee medruul, hereb ter hun enen ued iluu huchin charmailt gargaval ene ni chamd sain biaggaagiin ilrel buyu sonirholtoi bainaa gesne ug, ugui bol uuriihuu une tseniig meder
Quote
 

Сэтгэгдэл нэмэх