|
||||
| Хайртай, хайргүй - аль нь вэ? |
|
Хэдийгээр өөрөө сонголтоо хийдэг ч, эмэгтэй хүн цаад хүндээ таалагдаж байгаа эсэхээ, өөрт нь хайртай эсэхийг яг таг мэдэхийг хүсдэг. Харьцаанаас нь, анхаарал тавьж байгаагаас нь үүнийг та өөрөө мэдэрч чадна. Харин “ханд нь” мэдэгдэхгүй байгаа хүнийг өөрийн мэдэлгүй хийж байгаа дохио зангаанаас нь “уншиж” болно. “Объект” чамайг сонирхож байгаа эсэхийг дараахь байдлууд илэрхийлнэ: 1.Хөмсгөө өргөхХүмүүс өөртөө тааламжтай байдаг хүнтэй тааралдахаараа хөмсгөө жаахан өргөдөг, харин дургүй хүнтэйгээ учрахаар хөмсгөө буулган зангидаж дүнсгэр харцаар угтдаг. Тиймээс найз чинь чамайг харсан эхний хэдэн секундэд хөмсөг нь яаж байна гэдгийг анзаараарай! Хэрэв хөмсөг нь өргөгдөж харагдвал – чи түүнд үнэнхүү сонирхолтой байгаа юм байна гэдэгт эргэлзээд хэрэггүй. 2. Амаа ангайх Хэрэв бүсгүй таалагддаг бол түүнтэй харцаараа тулгарахаас өмнөх хоромхон хугацаанд эрэгтэй хүний ам өөрийн эрхгүй бага зэрэг ангайгаад ирдэг. 3. Царайны байдал Хэрэв чи түүнд таалагддаг бол царай нь нээлттэй, найрсаг, нүдэнд нь инээмсэглэл тодроод ирэх нь мэдээж. Нүүрнийх нь зураас бүр нь чамайг харахад хичнээн тааламжтай сайхан байгааг илтгэнэ. 4. Анхаарлыг чинь өөртөө татахыг хичээх Үүний тулд ямар нэгэн тод үйлдэл хийх байдлаар бусдаас ялгарахыг оролдоно, чиний реакцийг харахаар байн байн хяламхийнэ. 5. Үсээ янзлах Таалагддаг эмэгтэйнхээ хажууд байгаа эр хүн илт ойр ойрхон үсээ илж засах янзлах хөдөлгөөнийг өөрийн мэдэлгүй хийдэг. Энэ нь дотоод ухамсрынхаа түвшинд чамд таалагдахыг хичээж гоё сайхан болж байгаа хэрэг. 6. Чамайг сонсохдоо хөмсгөө өргөх Хэрэв яриад эхлэхэд чинь тэр хөмсгөө бага зэрэг өргөн анхаардаг бол яалт ч үгүй тэр чамайг сэтгэл татам, давтагдашгүй эмэгтэй гэж үздэг гэсэн үг. Харин хөмсөг нь хөдлөх ч үгүй, харц нь тоомжиргүй байх юм бол ярьж байгаа юм чинь ч, чи өөрөө ч түүнд огт сонин биш гэж ойлгоход болно. 7.Оймсоо янзлах Хэрэв чамтай тааралдаад гэв гэнэт оймсоо янзлаад унах юм бол – чи түүнд таалагддаг болохоор сэтгэл нь хөдөлж байна гэсэн үг. Тэгээд өөрийн эрхгүй дотоод ухамсартаа удирдуулан чамд таалагдах гэж хувцас хунараа янзалж байгаа юм. 8. Чамайг бүхэлд нь болон биений чинь галбирыг “сканердана” Хэрэв чамайг ширтэн бүх биеийг чинь сканердаад, үүнийгээ нууцлах ч үгүй байгаа бол чи түүнд таалагдаж байна, тэр чамтай унтахыг хүсч байна гэдгээ илэрхийлж байна гэсэн үг. 9. Өөрийнхөө авъяас чадвар, олсон амжилт, бие галбираараа гайхуулан ярих Инээдтэй ч байж магад, гэхдээ ийнхүү онгироод байгаа нь, аминдаа, “би ийм гоё сайхан биетэй, ийм ухаантай, ийм авъяастай, чамд гологдохгүй, чамд яг тохирно шүү дээ” гэж хэлэх гээд л ядаад байгаа нь тэр. Хэрэв чамд таалагддаг залуу “өөх ч биш, булчирхай ч биш” ойлгогдохгүй байгаа бол түүний харамлах сэтгэлийг нь хөдөлгөөд үзэж нэг болох. Гэхдээ харамлалт – хардалтын үр дүн хаашаа ч эргэж магадгүй байдаг. Нэг нь чамайг бусадтай сээтгэнэлээ гээд уурлаж бүх харьцаагаа таслах бол, нөгөөх нь, эсрэгээр, чамайг бусдаас харамлан зөвхөн өөрийн болгох гэж бүх аргаар зүтгэнэ. Тэгэхээр хэмжээ хязгаартай байх хэрэгтэй гэсэн үг. Тэрхүү хэмжээг яажшуухан тохируулах вэ? Түүндээ үнэнч ч байх, харам сэтгэлийг нь ч хөдөлгөх арга бол чи хамгийн сайн сайхан бүсгүй, бусад эрчүүд ч чамтай хайрын харьцаа тогтоохыг хүсч байна гэдгийг түүнд ойлгуулах асуудал юм. Үүний тулд түүнд, чиний ертөнц түүнээр хязгаарлагддаггүй, чамд бас анхааран харьцах өөр найз нөхөд байгаа гэдгээ харуулах хэрэгтэй. Түүнтэй наалдаад байх хэрэггүй гэсэн үг. Жишээ нь, түүнээс ямар нэгэн тусламж гуй, хэрэв татгалзвал “За за, чи чадахгүй бол яах вэ, би Тулгааг гуйчихъя” гэж хэл. Хэрэв тэр чамд сайн бол харамлахдаа гүйгээд ирнэ. Чамайг олон залуу хүсч байгаа, харин чи сэтгэлээ түүнд л өгч байгаа гэдгээ ойлгуулж өгөх хэрэгтэй. Чи олон хүнд таалагддаг, харин чамд зөвхөн тэр л таалагдаж байна, чи түүнийг л сонгосон гэдгээ харуул. Үүний тулд бусад залуустай найрсаг боловч дотно бусаар, харин түүнтэй л дотноор харьцаж байвал тэр үүнийг чинь зөвөөр үнэлнэ, ийм байдалд дургүй байх эр хүн хаа байхав? Хэзээ ч өөрийгөө хардуулах гэж бусадтай нүдэн дээр нь сээтэгнэж болохгүй гэдгийг л санаж яваарай, тэр ямар реакц ч үзүүлээ билээ? Чамайг эргүүлдэг залуус байж болно, гэхдээ чи тэдэнтэй сээтэгнэх ёсгүй, зөвхөн найрсгаар л харьцана. Ийнхүү чи, залуустай сээтэгнэж байж өөртөө татаагүй, зүгээр л чи олон залууст таалагддаг болохоор тэд өөрсдөө чамайг тойроод эргэлдээд байгаа гэдгийг түүнд харуулж чадна. Хэрэв тэр чамд “хандтай” л бол чамайг алдаж магадгүй юм байна гэдгээ ойлгоод өөрийн болгож авах алхмуудыг идэвхитэй хийж эхлэнэ. Харин чи өөрөө түүнийг хардаж харамлаж байгаагаа харуулж хэрэггүй шүү. Угаасаа эрчүүд эрх чөлөөгөө хянуулахаас айдаг хүмүүс, бүр үргэчихэж ч магад. Түүнийг өөрийн болгосныхоо дараа л хардаж харамлаж болно. “Би чамд үхтлээ хайртай, чамгүйгээр амьдарч чадахгүй” гэж ярих хамгийн буруу, үүнийхээ оронд хайраа бага зэргийн хардалтаар харуулсан нь дээр. Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |



Яагаад ч юм эрэгтэй нь эмэгтэйгээ сонгодог гэж үздэг. Харин хэрэг дээр бол ихэнхи тохиолдолд эмэгтэйчүүд л хэнийг сонгохоо мэддэг бөгөөд харьцаагаа хааш нь залахаа бас тодорхойлдог билээ.
Сэтгэгдлүүд
Тэр намайг хархаараа хамгийн сайханаараа инээмсэглэдэг юм ш дээ.
бүүр нүдэнд харагдачлаа... Маш их баярлалаа
Ганцхан чамайг согтоож чадаагүй
Би шилнээс илүү тунгалаг хэрнээ
Гарт чинь баригдаагүй болор
Би гэрэлнээс ч илүү гэрэл мөртөө
Гал шиг дөрөлзөж харагдаагүй чамд
Цаснаас илүү цас борооноос илүү бороо
Халуунаас халуун хүйтнээс хүйтэн атал намайг
Цагаахан биш ээ... бороонд биш ээ гэж
Хүрч үзээгүй мэдэрч амжаагүй надаас холдсон
Чиний хувьд би чухамдаа
Аялж үзсэн дуу
Дарж үзсэн хөгжим
Амталж үзсэн дарс байж...
Дотор минь чи байхгүй хоосон
Бодолд дурсамжин манан татаад
Болздог бүсгүйн дүрийг ч харуулахгүй юм
Хэнийг, юуг хүсч байгаагаа мэдэж байгаа ч
Хэзээ ч чадахгүй гэдгээ мэдээд уйлмаар
Гарт минь, өвөрт минь байсан сахиусан тэнгэрийг
Гамгүй үгээр хэлж зовоох...
Далавчаа таслаад хажууд байхад нь
Даан ч их зантай тэнэг явах...
Нүднээс дуслах нулимс
Нүцгэн цаасан дээр шүлэг болон дусч
Нүдээ анихад нь хаишгиран орилон байгаа нь
Нүгэл хийсэн хүн рүү чичлэх мэт цааснаас сонсдоно
Уйл...уйл...уйлаад бай
Урсаад бай...урсаад бай...нулимс минь
учрах замыг минь угаагаач
урьдах дурсамжийг угаагаач
Ямар их...ямар их...чамайг...
Өглөө босоод инээсэн багаа зүүнэ
Өглөө босоцгоогоод өөрсдийн багаа зүүцгээнэ
Хотоор багтай хүмүүс алхана
Хотоор багтай би алхана
Баян ядуу, хар цагаан,
Эрх мэдэлтэй, эхэмсэг ямбатай
Уйлж дуулсан, инээж ханиасан
Арчаагүй гуйлгачин, адгийн архичин багтай хүмүүс алхацгаана
Багтай хүмүүстэй би ярилцана
Багтайгаа би хүмүүстэй ярилцана
Инээсэн хүн уйлсан баг зүүсэн байна
Уйлсан хүн инээсэн баг зүүсэн байх юм
Баг нь инээж хүүр нь ярвайна
Багтай хүмүүс намайг тойрсон байна
Чиний л тухай зүрхэндээ бодож явдаг хэн нэгэн бий
Чиний төлөө анхаарал, халамж тавьж байдаг хэн нэгэн бий
Чамайг санан мөрөөдөж явдаг хэн нэгэн бий
Чамтай ярилцахыг хүсдэг хэн нэгэн бий
Чамайг битгий зовж ядраасай гэж хүсдэг хэн нэгэн бий
Чамайг сайн сайхан яваасай гэж залбирдаг хэн нэгэн бий
Чамайг аз жаргалтай байгаасай гэж ерөөдөг хэн нэгэн бий
Чамайг нэг удаа ч гэсэн олоод харах юмсан гэж санан мөрөөддөг хэн нэгэн бий
Чамайг байгаагаар чинь хайрлаж чадах хэн нэгэн бий
Чамайг анд найзаа болсонд баярлаж явдаг хэн нэгэн бий
Чиний төлөө сэтгэл зүрхээ зориулж явдгийг мэдээсэй гэж хүсдэг хэн нэгэн бий
Чиний дэмжлэг туслалцаа хэрэгтэй хэн нэгэн бий
Чамд итгэж найдаж явдаг хэн нэгэн бий
Чиний тухай дуурсах дууг сонсож яваа хэн нэгэн бий
Үүнийг үргэлж санаж яваарай!
Гараас чинь атгаад хамт алхмаар
Гэгээ орох тэр л үүрээр
Гэр лүүгээ алхана чамайг бодсоор
Энгийн мөртлөө гялалзах нүд чинь
Эхнээсээ л намайг өөртөө татсан
Тааралдахаа учирахаа ч үл мэдэн хүлээн суухдаа
Танидаг болмоор байна гэж хүүхэд шиг гуйсан
Чиний дуртай зайрмагийг
Чимхийг аваад хамар дээр чинь түрхмээр
Ичингүйрэн инээсэн чиний төрх
Инээдтэй бас өхөөрдөм харагдана
Хайрын үгсээр шөнөжин захиа илгээлцэж
Хайртай шүү үнсье, сайхан амраарай гээд унтахсан
Өөр өдөр байхгүй мэт тэврэхсэн
Би мөрөөдөж байна чамтай байхыг
Би мөрөөдөж байна чинийх болохыг...
Нойрмог байгааг чинь харан инээмсэглэнэ
Одоо босоорой гээд духан дээр нь үнэрлэж өглөө болгомоор
Хайр хүргэм чамайг үнсэж сэрээмээр
Хамт унтан оройжин гараа дэрлүүлмээр
Би нүдээ аниад мөрөөдөж байна
Яг л чам шиг...чамайг над шиг мөрөөдөж суугаа гэж
Борооны үнэр салхиар надад хэлээд байна
Би мөрөөдөж байна.... Би мөрөөдлөө биелүүлмээр байна....