PDF Хэвлэх И-мэйл
Хоёрдахь оролдлого. Нөхөртэйгөө буцаж суух уу?
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 

“Уучлаарай, би чамаас салахаар шийдлээ. Би явлаа” – ийм үгийг хайртай нөхрөөсөө сонсоно гэдэг бүсгүй хүний хувьд аймшгийн хүнд цохилт болдог билээ. Бүхий л зүйлийг нь – хайр сэтгэл, нэрээ хичээх сэтгэл, тогтсон амьдрал, төлөвлөсөн төлөвлөгөө, хүнд итгэх итгэл – хайр найргүй гишгэлээ гэсэн үг. Цаг хугацаа өнгөрч та шокноосоо гараад нөхцөл байдалтайгаа эвлэрээд, шинэ дүрмээр амьдраад дасчихсан байж байтал хаалганы хонх дуугаран... салаад явсан нөхөр чинь зогсож байх. Харц нь санаа нь зовсон, буруугаа хүлээсэн, итгэл тээсэн, хөөгдөхөөсөө айсан... Одоо та хоёрын байр солигдож нөхөр чинь бүхнийг мартъя, эвлэрье, шинээр эхлэе хэмээн гуйх.

Тэртээ цагт энэ үгийг түүнээс сонсохын төлөө та бүхнийг өгөхөд ч бэлэн байсан. Хамаатан садны чинь өрөвдсөн харц, найз хүүхнүүдийн чинь сэтгэл зассан үг (зарим нь бах нь ханаж байгаагаа нууж ядан), ажлынхны чинь ойлгосон харц, хөрш эмээгийн “Танай нөхөр харагдахгүй яагаав, ийш тийш яваа юу?” гэх гэмгүй асуулт таны сэтгэлийг ямар их эмзэглүүлдэг байлаа?

Та шөнө уйлан, уурлаж бухимдан нөхрийнхөө зурагнуудыг альбом болон жаазнуудаасаа суга татаж нүднээсээ далд хийж байсан. Гэхдээ байсгээд л буцаан гаргаж ирээд нүдээ чилтэл түүний урвагч нүд рүү нь ширтэн “Чи яаж ингэж чадав аа?” хэмээн хилэгнэх авч бас “Хайрт минь дээ, би юун дээр алдчихав аа?” гэж шүүрс алдан шивнэж байсан. Мөнхөд оршиж байдаг асуултуудыг тавин тавин суусан...

Тэр одоо хэнтэй байгаа бол, юу хийж байгаа бол хэмээн төсөөлдөг байсан. “Бид хоёр энэ нэвтрүүлгийг хамт суугаад үздэг байсан”, “Өдийд бид хоёр хоолоо иддэг байсан” (хамт явж хүнсээ цуглуулдаг байсан, гадуур алхдаг байсан) гэх мэтээр үргэлж боддог байсан. Урьд нь та ач холбогдол өгдөггүй байсан жижиг сажиг зүйлс гэв гэнэт амьдралын суурь хөрс болох глобал хэмжээнд очиж энэ хөрс хөл дороос чинь алга болчихоод хэцүү байсан.

Хүүхдийнхээ асуусан харцаас нүдээ нуун тайлбарлах аргагүй зүйлийг тайлбарлах гэж оролдон худал хэлж, өөрөө ч итгэхгүй байгаа зүйлийг хүүхэддээ амладаг байсан. Заримдаа бухимдлаа нялх үрдээ гаргаснаа сэхээ орж түүнийгээ тэврэн үнсэж уучлал гуйдаг байсан. Хүүхдээ гомдоохоор таны өөрийн сэтгэлийн зовлон улам гашуун болдог байсан.

Та нойрны эм ууж байж жаахан унтаад өглөө бүлцийсэн нүдтэй амьтан босч “нүүрээ зураад”, “бүх юм сайхан” гэдэг баг зүүгээд ажилдаа явдаг байсан. Механик хүн шиг ажлаа хийж, хамт олонтойгоо харьцана, тэд ч таныг ойлгож уучилна – хөөрхийдөө, нөхөр нь хаяад явчихсан юм...

Аажим аажмаар, гомдол бухимдал чинь багасч хаяад явсан нөхрийн чинь хувь заяа танд сонин байхаа больж өөрөө харин дахин аз жаргалтай болохоор хатуу шийдсэн. Та бүх гомдол цөхрөлөө нулимсаараа гаргасан (хүүхнүүд бид уйлж чаддаг нь юун аз вэ?). Харин одоо өөрийнхөө яаж цамнаж байсныг бодохоор инээд чинь хүрдэг болсон – энэ бол таны сэтгэл илааршиж байгаагийн эхний шинж тэмдэг.

Хайртай нөхөр чинь байхгүй бол амьдрал ч байхгүй гэж санагддаг байсан минь буруу байжээ гэдгийг та ойлгосон. Түүнтэй түүнгүй амьдрал байдаг л юм байна, байх байхдаа харин ч илүү амар тайван, бас сонирхолтой амьдрал байдаг юм байна!

Сэтгэлийн шаналалаасаа болж турсан учраас өнөөх хүсээд байсан гоолиг биенийхээ эзэн болсноо та гэнэт ухаарч баярлан үсээ шинэ стилээр засуулж, шинэ хувцас хунар авч өмстөл танигдахын аргагүй өөрчлөгдөн дур булаам бүсгүй болсон. Эрчүүд тантай сээтэгнэн сэтгэл чинь өөдрөг явах болсон. Болзоонд ч очдог болсон, эрх чөлөөтэй хүн юм чинь тэгэлгүй яах вэ? Үгүй яахав, одоохондоо эр хүн бүрийг нөхөртэйгөө харьцуулаад байгаа л даа, гэхдээ удахгүй ингэхээ болино гэдгийг та ойлгож байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний дүр төрх улам бүдгэрэх болно, ой ухаан чинь таны талд шүү дээ?

Таны амьдрал тэгширч л байна, шууд бүх юм сайхан болно гэж юу байхав, гэхдээ л ямар ч байсан шинэ эргээ даган шинэ амьдрал чинь өдөр өдрөөс улам эрчээ аван урсаж байна. Ингээд та огт хүлээгээгүй байж байтал яваад өгсөн нөхөр чинь буцаад ирэх. Уул нь та хоёр нэг замаар л явж байсан юм байж, даана ч хоёр өөр зүгт явж байсан болж таарав...

Тэрээр буруугаа хүлээн амьдралынхаа шинэ хуудсыг хурдхан шиг эхлэх гэж тэсч ядсан амьтан иртэл харин та тэс эсрэг төлөвлөгөөтэй сууж байх. Та хоёрын хэмнэл дахиад л тохирсонгүй, хэзээ нэгэн цагт тохирох болов уу? Чи минь бүхнийг март гэж тэр гуйж байна. Бүү горьдог, та хэзээ ч мартаж чадахгүй. Асуудал таны шүд зуумхай занд байгаа ч юм биш – хэн бүхэнд байдаг өөрийгөө хамгаалах зөн совинд л байгаа юм.

Мартаж чадахгүй ч гэсэн уучилаад бүхнийг шинээр эхлэх үү? Та өөрөө л шийдэх хэрэг. Гэртээ оруулахгүй хаалгаа хаачихад таныг буруутгах хүн гарахгүй л байх. Гэхдээ, хэрэв танд энэ хүн дотно хэвээр байгаа бол дахин аз жаргалтай амьдрах гээд үзэж ч болох. Хоёрдахь оролдлого байж болохгүй гэж хэн хэлсэн юм? Хоёр биенээ алдах дөхснөө ухамсарласнаар та хоёрын харьцаа шинэ шатанд гарч нэг нэгийгээ улам үнэлэн хайрлаж ч магад. Эсвэл, эсрэгээр, өөрийнхөө гэнэн, итгэмтгий тэнэгийг гайхан зүхэх асуудал ч гарч магадгүй...

Тэгэхээр энд ямар нэгэн зөвөлгөө өгөх боломжгүй учраас хэнийг ч бүү сонс, өөрийгөө л сонсоорой. Эцсийн эцэст ийм шийдвэр гаргах хэрэгцээ гарч байна гэдэг чинь амьдрал үргэлж байна гэдгийг баталж байгаа бус уу? Бас л сайхан биз дээ?..

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

 

Comments 

 
0 #1 ЖОЕ 2010-08-17 10:30
Амьдрал яагаад алга дарам зайд
Авдар мэт гунигийг атга атгаар асгана вэ?
Гуниг чи яагаад гуулиар хэмжигдэх бус
Нулимсаар амилж нууцаар над дээр амьдарна вэ?
Нулимс чи яагаад нуугдсан сэтгэлийг илчлэн байж
Өнгөрсөн бүхнийг хацраар минь өршөөл үгүй урсгана вэ?
Өршөөл чи яагаад өвдгөө тэврэн суух тэр бүсгүйг биш
Өөрийгөө зэмлэн суугаа тэр залууг өөртөө тэврэн найгана вэ
Алдаа чи яагаад арван наймтай үеийг минь
Алгуурхан тойроол өнгөрөхгүй
Алгадан хатуурхан дайрсан юм бэ
Quote
 
 
0 #2 ЖОЕ 2010-08-17 10:39
Өөр хэний харц...

Өөрийг чинь надаас гүн ширтээв

Хэлэлдээ хайрт минь ....

Хэнийх ч биш минийх л байсан тиймүү

Өөр хэний уруул...

Өөрийг чинь надаас шуналтай үнсээв

Хайж үзээд амталвуу....

Хаанаас ч олохгүй ээ энхрийхэн минь

Минийхээс өөр

Урууланд чинь дурласан уруулыг.

Өөр хэний зүрх...

Өөрийн чинь төлөө бөмбөр мэт хүчтэй цохилном...

Минийхээс өөр тэр зүрхийг....

Мэдэж байсан болоод явсануу...

Өөр хэний нулимс...

Өөрөөс чинь болж урсасныг

Өнөөдөр ..өөрХЭНийх болсон чи

Өчигдөр...олон өнгөрсөнд харамсаж

Санаа алдах төдийхнөөр ч болов

Санаж, бодож үзсэн боловуу

Харин чинийхээс өөр...

ӨӨР...ӨӨР..... мэдрээгүй..
Quote
 
 
0 #3 ЖОЕ 2010-08-17 10:56
Шулуун замаар ганцаараа алхана
Шугам татсан юм шиг амьдралын замаар
Хамтдаа алхсан хайр минь ч байгаа
Хатууг туулсан найзууд минь ч байна
Он цаг өнгөрч хуучирах тусам
Нэг нэгээрээ алга болсоор л
Өөрсдийн салаа замаар өөрсдийн хайртайгаа явсаар л
22 жил алхжээ энэ л замаараа
Бартаатай ээдрэтэй ч гэсэн явсаар л байна
Эрээн бараан амьдралд нухлуулж ирсэн
Эртний найзууд маань гэрэлтэй замаар одсон
Тэртээд үлдсэн ч тэдний маань сураг үргэлж надтай явсаар л ....
Хайрлаж дурлаж явсан бүсгүйчүүд ....
Хайрласан дурласан бүхэнтэйгээ өөрсдийн замаар салцгаасан
Харгуй зам минь хаана дуусхыг би мэдэхгүй
Харин хэзээ салаа зам тааралдхыг нь хүлээсээр .....
Тэр зам минь гэрэл гэгээтэй дулаахан байгаасаа
Тэртээд үлдсэн харанхуй хүйтэн ганцаардалтай зам шиг биш байгаасаа
Гараас минь хөтлөөд дагуулах тэр хүнтэй
Ганцхан салаа замаар орж төгсгөл хүртэл нь алхмаар байна
Quote
 
 
0 #4 joe 2010-08-17 10:57
Гэхдээ 2 лахнаа биш 4 үүлээ 5 уулаа цааш явмаар байна
Яг над шиг хүүтэйгээ чам шиг охинтойгоо л
Quote
 
 
0 #5 Батушка 2010-08-18 09:56
Тэр хэзээ ч засрахгүй ээ. Нэг л шогтсон бол дахиад л тэр зангаа гаргана.
Quote
 
 
0 #6 Жое 2010-09-05 12:34
Нүднээс чи урсана
Урсгаад урсгаад ундрах юм..
Зүрхээр цус биш чи урсана
Зүгээр л бүх цус минь чамайг нэхнэ...
Тархинд сэтгэлд хадсан үг чинь
Зэв ороон шарласан ч хэдий үл гэмтэнэ
Хайрлах гэж харамлах гэж оролдоод
Хатгуулаад холдсон сарнайн ишнээс
Хоронд нь өөрөө өргөс болон хувирах
Хориодхон жил ургасан өргөсөн хүн ....
Зүрх гэж хатсан шулуун зүү
Зүг зүг рүү сарвайж сөрдийсөн мөч
Гуйлга гуйх мэт бөхийж орхисон нуруу
Гундаад удсан өргөст нэгэн мод...
Зүрхээ дарах гэж өөрийгөө хатгана
Зүгээр л өвдөж байна..шаналж байна
Сум шиг үгний битүү сорвитой
Суга суга татсан тод тод шархтай
Шарх болгон нь дурсамжаар сэдэрч
Шаналал гэх зүйл хамаг биеэр урсана...
Хоосон өрөөнд....
Хоосон зүрх хашгичина...
Хумсаараа маазсан шархыг нь
Хусах гэж чангаар уйлна...
Надаас чи бүхэлдээ урсана..
Намайг чиний дурсамж бүхэлдээ урсгана..
Quote
 
 
0 #7 Munkh 2011-03-22 13:40
Joe-d bayarlalaa. Shulguudiig chini dahin dahin unshmaar baihiimaa. yaj unshih we?
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.