|
||||
| Орлова Анетта хариулж байна, хэсэг 2 |
|
Екатерина: Би нөхрийгөө хуурчихсан... Яагаад ийм зүйл болчихсон юм, мэдэхгүй. Мэдэхгүй ч гэж дээ, мэдэж л байсан л даа. Бид хоёр 12 жил хамт амьдарч байна, хоёр биендээ хайртай, хоёр хүүхэдтэй. Сүүлийн үед бид хоёрын харьцаа уйтгартай ч болчихсон санагдаад байдаг байв: өнөөх л яриа, механик секс. Түүний хайр халамж надад дутагдаад байдаг болсон энэ үед дээд сургуулийн маань төгсөгчдийн уулзалт болсон юм. Нэг хэсэг хайр сэтгэлийн холбоотой байсан залуутайгаа тэнд учраад сэтгэл сэвэлзээд явчихсан. Тэгээд бид хоёр бусдаасаа салаад түүний буусан байсан зочид буудал руу очсон. Мартагдашгүй сайхан, нөхрөөсөө амсаж байгаагүй жаргалыг түүнтэй эдлэх шиг санагдсан. Одоо харин тэнэг зүйл хийснээ ойлгож, өөрийгөө зүхэж байна. Нөхөртэйгөө муудалцах үедээ түүнийг хэрхэн хуурснаа хэлчих байх гэж айгаад байна, эсвэл нөхөр маань өөрөө мэдэрч ч магад. Ер нь нөхөртөө үнэнээ хэлээд хөлд нь сөгдөөд уучлалт гуйя гэж бодох юм. Тэр маань их сайн хүн, уучилна байх гэж найдаж байна. Яавал дээр вэ?
Орлова Анетта: Ийм зүйл сонссон эр хүн хэрхэхийг тэр өөрөө ч мэдэхгүй. Өчигдөрхөн ийм тохиолдол гарвал эхнэрээ нэг удаа уучилна гэж дотроо бодож байсан хүн маргааш нь, эхнэр нь үнэхээр өөр хүнтэй явалдсаныг мэдэхээрээ огт өөрөөр аашилдаг. Та үнэнээ хэлж дотроо онгойлгомоор байгааг би ойлгож байна, шийтгэлээ авч санаагаа амраах гээд байгааг чинь ойлгож байна аа. Харин нөхөр чинь яалаа гэж сэтгэлийн шаналалд унаж шийтгүүлэх ёстой юм? Та түүнд ямар сонголт санал болгох гэсэн юм? Салаад яв, хүүхдүүд маань бүрэн бус гэр бүлд өсөг? Намайг уучлаад өөрийгөө шалны алчуур гэж мэд? Надаас өшөө авч /өөр хүүхэнтэй явж/ сэтгэлээ зас? Хүүхдээ бодоод хамт амьдрарч буй дүр эсгэ, харин хувийн амьдралаа өөрөө мэд? Аль хувилбар нь танд таалагдаж байна? Хэрэв та нөхөртөө хайртай, цаашид хамт амьдрах бодолтой байгаа л бол – хэзээ ч тэр алдааныхаа талаар ярьж хэрэггүй, зүгээр л март. Тэр алдаа чинь үнэлж баршгүй амьдралын туршлага болог. Та нөхөртөө хайртай хэвээр байгаагаа ойлгосон юм чинь? Энэ л хамгаас чухал! Вика: Би нэг залуутай гурван сар орчим хугацаанд учирч байна, гэхдээ энэ бол бид хоёрын хамт байх гэсэн анхны оролдлого биш л дээ, бид хоёр танилцаад 7 жил болж байгаа юм. Үе үе нэг нэгэн рүүгээ татагддаг. Сүүлийн үед тэр аль болох уулзахгүй зугтаад байгаа юм шиг санагдаад байна, завгүй гээд л... Зав гаргаад уулзахаараа ганц цаг л уулзвал их юм. Гэхдээ өдөр бүр над руу утасддаг. “Би чамайг ядаргаатуулаад байна уу?” гэж асуухаар “үгүй” гэдэг. Намайг хэрүүл хийгээсэй, тэгвэл салах шалтаг болно гэж хүсээд ч байгаа юм шиг, эсвэл урт удаан хугацааны харьцаатай байж үзээгүй болоод ингээд байдаг ч юм уу би ер ойлгохгүй байна. Би түүнтэй харьцаагаа хадгалмаар байна, хайртай болохоор би түүнд их тэвчээртэй, уучлангуй ханддаг, хэрүүл хийдэггүй. Тэр яамаар байгаа юм бол оо, та хэлж өгөөч? Орлова Анетта: Вика, таны хайрт хэн бэ, юу хийдэг, юу сонирхдог, та хоёр яаж танилцсан г.м. зүйлээ бичвэл арай тодорхой хариулж болох байлаа. Таны захианаас харахад та түүнээс илүү энэ харьцаагаа хадгалах сонирхолтой байгаа юм байна, эсвэл тэр энэ сонирхлоо нуугаад байдаг ч байж магад. Өдөр болгон тань руу утасддаг гэдэг бол тэр таныг мартчихдаггүй, санаж байдаг, холбоогоо таслахыг хүсэхгүй байгааг илтгэж байна, тэгвэл яагаад уулзахаас цааргалаад байдаг юм бол? Магадгүй, түүнд бас өөр хүүхэн байж ч болох. Эсвэл тэр өөр дээрээ хариуцлага авахаас айхдаа зай бариад байдаг ч байж магад, болгоомжлох үүднээс. Хэрэв тэр харьцаагаа таслахыг хүсч байсан бол утасдах нь цөөрсөөр цөөрсөөр алга болох учиртай, таны хэрүүлийг ч хүлээх гэхгүй. Ямар та хоёр 20 жил хамт амьдарчихсан, хоёр хүүхэдтэй эхнэр нөхөр биш. Миний бодлоор одоо та хамаг анхаарлаа түүнээс өөр рүүгээ шилжүүлбэл дээр. Өөртөө тааламжтай байх 5 ажлыг төлөвлөн бичээд завандаа тэдгээрийгээ хийж эхэл. Найз нөхөдтэйгээ уулз, салхинд гар. Хайртай залуу чинь уулзъя гэж утасдахад нь хааяа завгүй байна гэсэн шалтгаанаар татгалзаж байхад зүгээр, гэхдээ их зөөлөн эелдгээр, гомдоохгүйгээр. Эрэгтэй хүнийг өөрөөрөө “пологтуулж” байснаас үгүйлэгдэж байсан нь дээр. Ганц түүнд биш, бас хувийн ажил, амьдрал, өөртөө анхаарал тавих гээд бас бус ажил байдаг гэдгийг тэр мэдэг. Хэрэв түүнд та үнэхээрийн хэрэгтэй л бол тэр таныг алдах вий хэмээн арга хэмжээ аваад эхлэх байх. Хэрэв та түүнд тийм ч сонин биш байгаа бол түүний байдал өөрчлөгдөхгүй. Тэгвэл та түүнд найдлага тавихаа больсон нь дээр. Ch_irena1964 : Таван жил учирч байгаа, гэхдээ гал халуун гэж хэлж болохооргүй /лав л түүний талаас/ харьцаатай хүнтэй би хэрхвэл дээр вэ? Бид хоёр интернетээр танилцсан юм. Эхний үед их сайхан байсан, би аз жаргалд умбаж байсан, харин хэдэн сарын дараа тэр “чамайг хуураад яахав, би чамд хайргүй” гэж хэлсэн. Надтай уулздаг болохоос 2 жилийн өмнө тэр хайртай эхнэрээсээ салсан байсан юм, тэр хоёрын дундаас гарсан хүүхэд байдаг. Түүнд бас анхны эхнэрээс нь 2 хүүхэд байдаг. Тэр хүүхдүүдтэйгээ уулздаг, тусладаг, үүнд нь би саад болдоггүй, харин ч дэмждэг. Бид хоёрын харьцаа ерөөсөө гэрлэлтийн шатанд очихгүй байна. Чи надтай суух юм уу үгүй юу гэж асуухаар “юу ч гсэн урсгал проблемуудаа шийдээдхэе, тэгэж байгаад болъё” гэж хариулдаг. Тэр танилцах сайтад бүртгэлтэй, тэнд хүүхнүүдтэй харьцдаг гэдгийг нь би мэднэ. “Зүгээр л хүмүүстэй харьцдаг юм, сүйдтэй юм байхгүй” гэдэг. Би түүнтэй хамт амьдрахыг хүсч байна, ерөнхийдөө тэр их сайн хүн, зөөлөн сэтгэлтэй, сайхан ааштай, харин яах гээд байгаа нь л ойлгогддоггүй юм. Би түүнтэй харьцаагаа таслая гэхээр бас ганцаараа үлдэхээс айгаад байх юм, нас маань 40 гарчихсан... Эсвэл би амьдралаа дэмий үрж байна уу? Яах вэ, зөвөлгөө өгөөч, Анетта? Орлова Анетта: Таны бичсэнийг анхааралтай уншлаа. Танилцах сайтад бүртгэлтэй, тэгээд тэрийг нь та мэддэг гэдэг бол онцгүй шинж тэмдэг байна. Зүгээр л хүмүүстэй харьцах дуртай юм бол өчнөөн найзын харьцааны сайт байгаа шүү дээ, “одноклассники”, “в контакте”, “фэйсбук” мэтийн? Танилцах сайтад байгаад байна гэдэг хайлтын шатанд байна гэсэн үг. Таны энэ харьцаа өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ мэдэрч байхад тустай байгаа бол түүнээс татгалзаад хэрэггүй биз. Хамгийн гол нь байгаа юмыг байгаагаар нь хүлээж аваад тодорхой байранд нь байрлуулах л хэрэгтэй, амьдралынхаа утга учир болгож хэрэггүй. Үүнтэй зэрэгцүүлээд өөрийнхөө нэгдүгээр ба хоёрдугаар тойргийг байгуулж эрэгтэй эмэгтэй янз бүрийн хүмүүстэй харьцдаг болох хэрэгтэй л дээ. Хэн хүнтэй замбараагүй бэлгийн харьцаанд орно гэсэг үг биш, эсрэг хүйснийхээ хүмүүстэй харьцаж бага зэрэг сээтэгнэж байвал өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж сэтгэл өөдрөг болдог, үүний үр дүнд эмэгтэй хүний эрчүүдийг татах соронздолт ч нэмэгддэг юм. Өөрийнх нь хүүхэнд нь өөр эрчүүд анхаарал тавих нь эр хүнд хамгийн хүчтэй өдөөгч болж өгдөг. Танай гэр бүл болон таны урьдах туршлага, харьцааны тухай би мэдэхгүй болохоор танд илүү тодорхой хариулт өгч чадахгүй нь... Геради: Би царай муутай эмэгтэйн проблемтой. Намайг эрчүүд тоодоггүй, би тоолгох гэж бүх л аргаар үздэг, үүнээсээ бүр залхчихаад байна, яах вэ? Орлова Анетта: Гаднах өнгө үзэмж бол анхдагч мөч, тийм ээ эрчүүд гаднах үзэмжинд анхаардаг нь эрүүл сайхан үр хүүхэд төрүүлж чадах эсэхийг нь дотоод ухамсрынхаа түвшинд үүгээр дүгнэдэгтэй холбоотой гэж болно. Өнөөдөр мэргэжилтний тусламжтайгаар царай зүсээ сайхан болгож болох ч хэтрүүлэх юм бол нүүр царай нь хиймэл, баг шиг болдог гэдгийг бас бодох хэрэгтэй. Царай зүсээ сайхан болголоо гэхэд энэ нь эрчүүдийг татах гол хэрэгсэл болохгүй, хамгийн гол нь эм энергийн нөөц, сээтэгнэх чадвартай байж эрчүүдийг татна. Тиймээс эмэгтэйн потенциалаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний тулд хөдөлгөөний эвсэл уран байдлаа хөгжүүлбэл зүйтэй: араб бүжгээр хичээллэхэд энэ потенциал их хуримтлагддаг, энэ бол бүжиг-хөдөлгөөнөөр сэтгэл зүйгээ эмчилж байгаа юм. Бас стриптизийн уран хөдөлгөөнд суралцахад тустай. Эрчүүдтэй ярьж байхдаа яриагаа диктофонд бичээд дараа нь түүнийгээ сонсож яриа харьцааныхаа стратегид дүн шинжилгээ хийж байхад зүгээр. Үргэлжлэл бий. Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |






Comments