|
||||
| Орлова Анетта хариулж байна, хэсэг3 |
|
Ирина Ивановна: Бид хоёр учирдаг болоод олон жил болж байгаа юм. Нэг их тогтмол биш, бас гал халуун биш харьцаа л даа. Тэр бас нэг хүүхэнтэй, түүнтэйгээ 12 жил болж байгаа, гэхдээ хамт амьдардаггүй, харин хамтын бизнестэй, тэр эмэгтэй түүнд бас эрдмийн ажилд нь тусладаг /текст шивэх г.м./. Надтай уулзахдаа надад ер бусаар ханддагаа хэлдэг ч /үүнд нь би итгэдэггүй/ нөгөө хүүхнээ магтаад авахаа мартдаггүй, заримдаа бүр түүнд хайртай гэдэг /үүнд нь ч би итгэдэггүй/. Миний бодлоор тэр өөртөө итгэлтэй царайлдаг ч жинхэнэдээ бол тийм ч их итгэлгүй болохоор намайг ашиглаж өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлэх гэдэг юм шиг санагдаад байдаг юм. Би түүнийг эмзэглүүлэхгүйг хичээдэг ч нөгөө хүүхэн шиг нь улайм цайм худлаа магтаад байдаггүй.
Хэдийгээр бидний харьцаа илүү дотносно гэж би горьддоггүй ч, нөгөө хүүхэнтэйгээ намайг харьцуулахад нь их эмзэглэдэг бөгөөд үүнд нь ямар реакц үзүүлэхээ мэдэхгүй юм. Уул нь би их хурц зантай, аманцар боловч тэр дэндүү гомдомхой болохоор би амаа барьдаг. Нөгөө хүүхэн нь харин үе үе хэрүүл гомдол болдог юм билээ, үүнийг нь тэр өөрт нь хайртайн илрэл гэж үздэг. Миний сэтгэл тийм халуун биш, тэгээд ч би сэтгэлээ илчлээд байдаггүй, чаддаг ч үгүйдээ харамсаж байна. Нэгмөсөн муудалцчихаасаа өмнө харьцаагаа таслая гэхээр ганцаар үлдэхээс айгаад байх юм. Түүнийг миний дэргэд өөр хүүхний тухай дурсдаггүй болгохын тулд би ямар тактик барьж харьцах вэ гэдгийг зааж өгөөч? Нөгөө хүүхнийхээ дэргэд өөр хүүхнийг ярих нь битгий хэл бодохоосоо ч айдаг гэдгийг нь би мэдэж байна, тэр хүүхэн нь бөөн хэрүүл уруул, уйлаан майлаан болно. Харин би бол ингэх дургүй, тэгэж муугаа үзүүлэхийг ч хүсэхгүй, чадах ч үгүй.
Орлова Анетта: Таны захиаг анхааран уншлаа, энд тэр эрэгтэй болон түүний нөгөө хүүхний тухай л мэдээлэл байна, харин та өөрийнхөө тухай их бага бичжээ. Та одоо эмэгтэйн энергээ нөөцлөж эхлэх хэрэгтэй. Эрэгтэйчүүд эмэгтэй хүнтэй харьцаанд орохоороо 7 жилийн турш түүнээс энергиийг нь сорж амьдардаг. “Том” ажил хэрэг явуулдаг, эсвэл уран бүтээлч хүмүүст ганц эмэгтэйн умайн энерги багаддаг учраас ихэнхидээ хэд хэдэн эмэгтэйгээс “тэжээл” авах гэж хичээж байдаг. Үр дүн байдаг эсэх нь мэдэхгүй. Ямар ч байсан эрэгтэйчүүд сансрын энергийг эмэгтэй хүнээр дамжуулж авдаг, яагаад гэвэл тэдэнд сансрын энергийг хувиргагч эрхтэн /умай/ байхгүй учраас. Хэрэв эмэгтэй хүн өөрийнхөө энергийг залуурдаж чаддаг бол эрэгтэй хүн түүнээс тэжээлээ авахаар өөрийн эрхгүй байн байн гүйж ирдэг. Та ийм увидастай бүсгүй юм шиг байна, хүнийг халамжлах сэтгэлтэй, уужуу сэтгэлтэй эмэгтэйчүүд ийм увидастай байдаг. Ихэнхидээ “хүчтэй эмэгтэй, эх-эмэгтэй” болон “эрх танхил хүү” маягийн хүмүүс харьцаанд ороход дээрх хамаарал үүсдэг, харин энэ харьцаанд тачаал гэх юм бараг байдаггүй. Тиймээс, танаас энерги авахад түүнд таны сэтгэлийн хөдөлгөөн эмоц л хангалттай. Харин таны эмоцоор дамжуулан энергийг чинь сорохын тулд тэр таны дургүйг хүргэж хил хязгаарыг тань эвдэж байгаа юм, яагаад гэвэл энэ хамгийн амархан зам. Тэгэхээр та энэ байдлыг таслан зогсоохын тулд эмэгтэй энергийг хариуцдаг чакраа тэжээх хэрэгтэй, үүний тулд ваннтай усанд хэвтэх, йог, умайгаараа амьсгалах дасгал зэргийг интернетээс олж аваад хийж болно. Мөн Карлос Кастанедын “цэвэрлэгч дэлгэц” техникийг хэрэглэж ч болно. Үүний тусламжтайгаар эрэгтэйчүүдтэй холбоотой сөрөг дурсамжуудаасаа нэгмөсөн салах боломжтой. Тайван тухтай суугаад /хөл сул, өсгийгүй гуталтай, хөлөө хооронд нь зөрүүлэхгүй/ бүх биеэ суллана. Нүдээ аниад урд чинь том дэлгэж байна гэж төсөөл. Дэлгэцэн дээр таныг эвгүйцүүлж, гомдоож, бухимдуулж байсан тохиолдлууд гараг. Тийм тохиолдлууд өөрөө л дэлгэцэн дээр гараад ирэх болно, хамгийн гол нь та бие сэтгэлээ суллах хэрэгтэй, мөн хэн нэгэн нь танд саад болохооргүй нөхцөлд үүнийг хийх ёстой. Тэгээд толгойгоо зүүн тийш эргүүлээд гүнзгий амьсгаа аваад, толгойгоо дэлгэц рүүү алгуурхнаар эргүүлээд амьсгаагаа маш аажмаар гаргаж эхлэнэ – дэлгэц рүү үлээх байдлаар гаргана. Гаргаж байгаа агаараа элс, эсвэл ус гэж төсөөлөөд үүгээрээ дэлгэцэн дээр байгаа тааламжгүй зургийг арилгах учиртай юм. Толгойгоо аажмаар баруун тийш эргүүлээд үлдсэн агаараа баруун тийш огцом гарган эвгүй дүр зурагнаасаа чөлөөлөгдөнө. Гурван удаа давтана. Зүүн тал чинь – өнгөрсөн үе, баруун тал – ирээдүй, ингээд ирээдүйд чинь таны өнгөрсөн үетэй холбоотой гомдлын мөр үлдэхгүй.Энэ дасгалыг эхний үед өдөр бүр хийнэ, өдөрт 3 – аас илүү тохиолдлыг авч үзэхгүй, тохиолдол бүрийг 3 удаа арчин цэвэрлэнэ. Харин тэр эртэй хэрхэн харьцах тухай хэлж чадахгүй нь, та хоёр хаана ямар нөхцөлд уулздаг зэргийг мэдэхгүй болохоор. Хэрэв энэ тухай, мөн өөрийнхөө амьдралын товч түүх, ямар гэр бүлд та төрсөн, хэддэх хүүхэд нь вэ, эцэг эхтэйгээ ямар харьцаатай байсан, та хүүхэдтэй юу, нөхөртэй байсан уу, анхны хайр чинь хэн байсан бэ гэх зэрэг мэдээллийг надад бичвэл нэлээд тоймтой хариулт өгөх болно, та бичээрэй, би заавал хариулна. Ирина Ч: Бэлэвсэрснээсээ хойших 4 жилийн хугацаанд би бэлгийн харьцаанд ороогүй байгаа. Намайг сонирхсон эрчүүд бол байдаг, гэхдээ миний сэжиг, дургүй хүрээд байдаг, миний биш, хүний хүн болохоор. Найз нөхөд маань “секс эрүүл мэндэд хэрэгтэй, хааяа хүн амьтантай унтаж бай” гэх юм. Энэ үнэн үү? Би эрчүүдэд шууд л татгалздаг, яах вэ, та зөвлөөч? Орлова Анетта: Юун түрүүн “хүний хүн” гэдэгт та ямар утга агуулж байгааг ойлгомоор байна. “Эхнэртэй хүн”, “эзэнтэй хүн”, эсвэл зүгээр л “таны нөхөр биш” гэсэн үг үү? Аливаа зүйл өөрийн үнэ цэнэтэй хорвоод та амьдарч байна, гаднаа ч дотроо ч бүх зүйл амаргүй, таны хувьд “заримдаа эрүүл мэндээ бодоод...” гэх үгс тохирохгүй хүн байна, яагаад гэвэл та реалист биш, идеалист хүн бололтой байна. Таны чухам ямар учир шалтгаанаар бэлгийн харьцаанд орохоос айгаад байгаагийн учрыг олох хэрэгтэй. Таалийгаач болсон нөхрийнхөө өмнө буруутан болохгүй гээд үү? Гэр бүл болоогүй байж нэг оронд орох ёсгүй гэсэн үзлээс үү? Өөрийгөө түр зуурын зугаа болчих вий, хаягдчих вий гэсэн айдсаас уу? г.м. ямар нэгэн шалтгаан байгаа байх. Магадгүй таныг сонирхож байсан эрчүүд зүгээр л танд таалагдахгүй байсан ч байж болох? Тоймгүй олон шалтгаан таныг залж байгаа нь ойлгомжтой. Эрэгтэй хүн тантай харьцаа тогтоох гэх үед таны толгойд ямар бодлууд орж ирдэг, бие чинь ямар реакц үзүүлдэг, түүнд татгалзсан хариу өгсний дараа танд юу бодогддог гэх мэт тодруулмаар зүйлүүд байна. Та миний хаягаар захиа бичээрэй, тэгээд учрыг нь олох гээд үзье. Алевтина Корягина: Би өөрөөсөө 20 дүү хүнтэй учирдаг юм. Царайлаг, гүйлгэн ухаан сайтай, шургуу зантай, тав тух, анхаарал халамжинд дуртай залуу. Тэр өөрийнхөө үе тэнгийнхэнтэй ч учирдаг, гэхдээ нэг хүүхэнтэй удаан харьцаатай байдаггүй, байнга л шинэ хүүхний эрэлд байдаг. Тэгсэн мөртөө надаас бас салдаггүй. Би салах гэхээр тэр ямар нэг шалтгаан олж байгаад буцаад наалдчих юм. Энэ тоглоом 3 сар үргэлжилж байна. Би ерөөсөө ойлгохгүй юм, өөрөөсөө ийм олон эгч надаар яах гээд байгаа юм бол? Асуулт: эрчүүд яагаад үргэлж хүүхэн сольж байдаг юм? Орлова Анетта: Та амаргүй л байдалд орсон юм байна. “Эрчүүд яагаад үргэлж хүүхэн сольж байдаг юм” гэсэн асуултанд чинь хариулбал энэ бол эволюцийн хууль гэж хэлж болно: аливаа эр хүйстэн аль болох олон сексийн контакт хийхийг тэмүүлдэг. Эмэгтэйчүүд бидний хувьд энэ үнэхээрийн гомдолтой л доо. Харин та түүний бусад явдлын тухай мэдэж байгаа гэдэг - эвгүй факт, сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Хүн бүр дотроо “хүүхэд”, “том хүн”,”эцэг, эх” гэсэн хувилбараар оршиж байдаг. Тухайн харьцаа байдлаас хамаараад тохирох хувилбар нь давамгайлж гарч ирдэг. Тантай харьцах үедээ цаад залуу чинь өөрийнхөө “хүүхэд” хувилбарт анхаарал халамжийг олж авдаг хэрэг, тийм шаардлага түүнд байдаг байх. Хүүхэд байхдаа анхаарал халамж дутмаг өссөн, эсвэл бага насандаа эцэг эхээсээ хол өссөн ч юм уу асуудал байсан байж магад. Тэр эхтэйгээ ямар харьцаатай байдгийг нь та олж мэдэхийг хичээ, ээж нь түүнд анхаарал тавьдаггүй ч байж болох. Хэрэв та харьцаанаасаа эмзэглэлийн хажуугаар амьдралын эрч хүч авдаг бол түүнтэй харьцахад болохгүй юм байхгүй. Гэхдээ та ойлгож байгаа байх, цаг хугацаа таны эсрэг “ажиллаж” байгаа гэдгийг, 10 насны зөрүүтэй байхад урт удаан хугацааны харьцаа байж болдог, үүнээс дээш бол хэцүү, хэдийгээр ийм тохиолдол байдаг ч. Та энэ харьцаан дээрээ тогтчихоод байгаа чинь бусад хүмүүст анхаарлаа хандуулахад чинь саад болж байгаа юм байна, хоёроос олон хүнтэй харьцаа холбоотой байх асуудал лав л таны хувьд байж болшгүй зүйл бололтой, угаасаа ийм байдал эмэгтэйчүүд бидний нийтлэг хандлага биш л дээ. Татуся: Би нэг залуутай 2 жил үерхэж байгаа юм, үүнээс нэг жилийг нь тэр цэргийн албанд байсан, бид хоёр нэг нэгэндээ хайртай байсан, тэгээд бүх насаараа хамт байна гэж боддог байсан чинь саяхан тэр намайг хаячихсан. Намайг сөрөг энерги гаргадаг, ялихгүй зүйл бүрээс болж шаналгаанд орж байхыг хүсэхгүй байна гэсэн. Яахав зарим нэг тааламжгүй сэдвүүд надаас гардаг л даа, би үгүй гэхгүй, гэхдээ лав л сөрөг гэж би хэлэхгүй, тэгээд ч үргэлж би тэгдэггүй. Бид хоёр салснаас болж би одоо болтол шоконд байна, би өөрийнхөө бурууг олж харахгүй байна, би үргэлж түүнд үнэнч байсан, чин сэтгэлээсээ хайртай байсан, түүн рүү утасдахаар утсаа авахгүй байна. Тэр яагаад надаас салж байгаа юм бол? Салахаасаа хэдхэн хоногийн өмнө л надад хайртай гэж байсан юм чинь гэнэт хайргүй болчихмооргүй юм гэж бодоод байна, түүнийг ойлгоход та надад туслаач? Орлова Анетта: Би таны сэтгэлийг маш сайн ойлгож байна. Та цэргээс ирэхийг нь үнэнчээр хүлээж байсан, хамт амьдарна гэж чин сэтгэлээсээ найдаж байсан чинь... ! Та надад итгээрэй, хэдийгээр сэтгэлийн цочрол маш хэцүү эд боловч түр зуурын л зовлон шүү. Арилна. Тэгээд ч та тийм ч азгүй биш л байна шүү дээ, та тэр залуудаа таалагддаг юм чинь? Магадгүй, тэр залуу жинхэнэ удаан хугацааны харьцаанд сэтгэлийн бэлтгэлгүй байсан учраас явсан байж ч болох. Эсвэл та түүний хувьд үнэтэй хүн учраас, харин тэр өөрийгөө таны зиндаанд үнэлэхгүй байгаа учраас таныг чөлөөлөх гэсэндээ салсан байж ч магад. Тэгэхээр та ямар ч байсан өөрийгөө буруутгаад хэрэггүй, та буруугүй гээ биз дээ? Хэрэв та ихээхэн буурьтай, тохитой томоотой хүн бол тэр айсан байх, яагаад гэвэл хариуцлага гэдэг гүйцэд боловсроогүй /жинхэнэ “том хүн” болоогүй/ хүнд ихээхэн сөрөг, тааламжгүй зүйл мэтээр санагддаг учраас тэд хариуцлагаас айдаг. Охидууд бид хөвгүүдээс түрүүлж боловсордог. Харин ч таны залуу таныг зальдах, хуурахыг хүссэнгүй, зүгээр л завсарлага авсан нь яамай, ухаан бодлоо цэгцэлж учир зүйгээ олох гэсэн байх л даа. Түүн рүү битгий утасд, уулзах гэж бүү гүй, өөр рүүгээ болон найз нөхөд рүүгээ анхаарлаа хандуул. “Хэн юу гэж хэлсэн, яагаад тэгсэн, хэний зөв, хэний буруу” гэх мэтээр үргэлж тархиндаа эргэцүүлээд суух л хэрэггүй. Та түүнд хэрэгтэй гэдгийг ойлгохоороо таны залуу гарцаагүй буцаад ирнэ. Ойрын хоёр сард хийх зүйлийнхээ төлөвлөгөөг бичээд түүнийхээ дагуу хийгээд бай, том зорилгуудаа тодорхойлоод ажиллах гээд хийх зүйл олдоно. Йог, бассейн гээд эмэгтэй хүнийг энергээр дүүргэдэг зүйлээр хичээллэвэл зүйтэй. Үргэлжлэл бий. Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |






Comments
Manai ohid,emegteichu uded ug zuvlugunud zuv hania songoh,ger bulee togtooh zeregt tuslahaas gadna emegtei, eregtei hunii hoorondoh gol yalgaag setgelzuin uudnees anhaarch bicseneer tuhain zuvluguunud ih ach holbogdoltoi bas boditoi sanagdaj orhiloo.
Bayrlala