PDF Хэвлэх И-мэйл
Орлова Анетта хариулж байна, хэсэг 4
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

Хэсэг 1 Хэсэг 2 Хэсэг 3

Алина: Сайн байна уу, Анетта. Би эрэгтэй хүнийг 2 сараас илүү тогтоож чадахгүй юм. Өөртөө татах, учирдаг болох зэрэг дээр асуудалгүй л дээ, дараа нь харин хоёулангийн маань хүслээр харьцаа маань дуусгавар болчихоод байдаг.  Уул нь би, мэдээж, насан туршийн хайр халамжийг хүсч байна. Хамаг проблем надад байх шиг: би маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй, жаахан юмнаас болоод л асаад ирдэг ааштай. Хараад ханашгүй хайрт руугаа ч...

Орлова Анетта: Ямар сонин юм бэ, би одоо хувийн амьдралдаа проблемтой эмэгтэйчүүдийн тухай ном бичиж байгаа юм л даа, тэнд яг тань шиг проблемтой эмэгтэйн тухай байгаа, тэгээд, хамгийн гайхалтай нь түүнийг бас Алина гэдэг байхгүй юу! Дашрамд хэлэхэд, Алинагийн хувь заяа маш сайхнаар эргэсэн...

Таны гол проблем бол эр хүн бүрийг та цорын ганц, заяаны ханиа гэж харан хүлээж аваад байдагт л байгаа юм. Хүн бүр л,таны хэлснээр, хараад ханашгүй хайрт чинь болдог гэсэн үг.  Ийм хандлагатай болохоор эрэгтэйдээ тавигдах шаардлага чинь ч хэрээс хэтэрдэг, бас та энэ харьцаагаа онцгойд тооцдог учраас жижиг сажиг зүйлд хэт их ач холбогдол өгдөг, таны төсөөлөл хүслээс гажсан болгон бухимдлыг чинь төрүүлдэг хэрэг. Эрчүүд тийм дайралтаас их айдаг. Хоол хийгээгүй байсныг чинь тэд ойлгож уучилж бол чадна. Эрчүүд сэтгэлийн тав тухыг их эрхэмлэдэг улс учраас Та гэдэг байнгын стресс-хүчин зүйлийг тэр бүр тэсэх хүн олдохгүй шүү дээ. Одоо тэгэхээр яах вэ? Бодвол, нөхцөл байдал таны уур бухимдлыг төрүүлээд байдаг бус, уур уцаар таны зан араншинд шингээстэй байдгаас та үргэлж ”асч” байдаг байх л даа. Таны ертөнцтэй харьцах харьцаа чинь өндөр шалгуураар дамждаг: та бүх зүйлд тэгэж их санаа зовдог, эсвэл таны төрж өссөн гэр бүлд харьцааны ийм хэм хэмжээг барьдаг байсан байж магад. Үүнийг би алсын зайнаас яг таг хэлэх боломж алга.  Өөрийгөө хянаж, уур уцаараа удирдаж сурахыг хичээхээс өөр аргагүй дээ. Уураа зүгээр дараад байх бас муу, мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг. Юм хэлэхийнхээ өмнө дотроо 10 хүртэл тоол, хувь хүнийг шүүмжилсэн зүйл хэзээ ч бүү хэлж бай, ийм зүйл доромжлол болдог, тиймээс зөвхөн үйлдлийн тухай бодлоо л хэлэхэд болно. “Чи юу ч чадахгүй юм аа, дандаа буруу зүйл хийж байх юм” гэж хэлэхийн оронд “ За байз, арай л буруу хийчихсэн шиг байна, хоёулаа хамт бодоод асуудлыг өөрөөр зохицуулахыг оролдох уу?” гэх маягаар зөөлөн хувилбараар хэлбэл зүйтэй.

Ер нь, үндсэн шалтгаануудаа ойлгож авах хэрэгтэй: та яагаад байгуулсан харьцаагаа нураагаад байдаг юм, таны гэр бүлийн системд ямар хэвшил ноёрхож байсан, та эрх чөлөөг хэр эрхэмлэдэг, та ямар эрчүүдтэй учирч байсан, тэдний ерөнхий шинж чанар ямар байсан, ямар шинж чанарууд нь, эсвэл үйлдлүүд нь таны уур бухимдлыг төрүүлээд байдаг, та яагаад ийм эрчүүдийг сонгоод байдаг юм бэ гэх зэргээр ухаж бодоорой.

Яна: Сайн байна уу? Би яах ёстойг хэлээд өгөөч? Бид хоёр 2 жил болж байна, гэхдээ хамт амьдардаггүй. Тэр амралтын өдрүүдээр л над руу ирдэг, түүнд ийм харьцаа таалагддаг, харин надад бол – үгүй. Надаас болих хүсэл байхгүй л юм шиг байна лээ, гэхдээ ийм харьцааг би бол хүсэхгүй байна л даа...

Орлова Анетта: Яна, тэр хүний чинь амьдралын хэв маяг ямархуу вэ, ямар мэргэжилтэй, эхнэртэй байсан уу, байсан бол хуучин эхнэрийнхээ тухай яаж ярьдаг вэ, эсвэл “ясны” гоонь эр үү... хэдэн настай?  Эцэг эхдээ яаж ханддаг? Бас та өөрийнхөө тухай хоёр гурван мөр бичээч? Мөн та хоёр амралтын өдрүүдийг хамт яаж өнгөрүүлдэг? Ийш тийш хамт явдаг уу, та түүний найз нөхөдтэй танил уу, баяруудыг хэрхэн тэмдэглэдэг вэ гэх мэт мэдээллийг надад өгвөл таны хайртын байгаа байдлынх нь учир шалтгааныг ойлгох боломжтой болох юм. Тэрээр тантай суухгүй, хамт амьдрахгүй байгаагийн учир нь юунд байна вэ: хамт амьдарна гэдгийг маш хариуцлагатай алхам гэж үздэгээс тэр үү, эсвэл та түүний хувьд зөвхөн нэг их хүч болон хөрөнгө мөнгө зарах шаардлагаггүй амралт – зугаа ангилалд багтдаг юм уу г.м. зүйлийг ойлгоход дээрх асуултуудын хариулт маш их ач холбогдолтой. Та бичээрэй, тэгээд хамтдаа учрыг нь олох гээд үзье.

Айсылу: Сайн байна уу, Анетта. Надад нэг ийм асуулт байна: эрчүүд биднээс юу хүсээд байдаг юм бэ? Би үзлийн муухай амьтан биш, эрчүүдийн анхаарлаар би дутдаггүй. Интернетээр чатлах, утсаар ярих зэргээр сайхан харьцаж байснаа нүүр нүүрээ хараад уулзангуут – дуусаа. Тэд намайг сонирхохоо больчихдог. Би даруухан, хүмүүжилтэй, найрсаг, нээлттэй эмэгтэй шүү дээ... Тэдэнд өөр юу хэрэгтэй байдаг юм бол?

Орлова Анетта: Бодвол, та хэтэрхий зөв эмэгтэй юм шиг байна. Таныг хараад харьцаад ирэхээрээ эрчүүд таныг зүгээр нэг сээтэгнэл, хөнгөн харьцаанд тохирохгүй хүн байна гэдгийг мэдэрдэг байх. Энэ хүүхэнтэй зүгээр ч нэг зугаалах биш, бас тодорхой хэмжээний хариуцлагыг /ядаж л сэтгэл санааны/ үүрч таарах нь гэдгийг тэд ойлгодог, эрчүүд үүнээс их айдаг юм. Эрчүүдэд хөнгөн, эрх чөлөөтэй хүүхнүүд сонирхолтой байдаг, гэхдээ энэ бол хормой султай байх ёстой гэсэн үг биш. Тэдэнд сонирхолтой адал явдал, хор шартай тоглоом хэрэгтэй байдаг: чадах уу, үгүй юу, цаашаа яах бол г.м. Эхний үе шатанд л бүх зүйл ойлгомжтой байвал тэдэнд огт сонирхолгүй тоглоом гэсэн үг. Эхний болзоон дээрээ өөрийнхөө тухай аль болох бага мэдээллийг өгч, үүнээсээ илүүтэйгээр цаад хүнээ сонссон нь дээр. Шууд л өөрийнхөө ёс суртхууны зарчмыг зарлах юм бол тэд шууд айгаад зугтана. Хүсэл мөрөөдлөө битгий ярь, нууцлаг эмэгтэй байх хэрэгтэй. Зөвхөн ул суурьтай харьцааг л эрхэмлэнэ гэдгээ бүү хэл. Дараагийн уулзалтаа өөрөө бүү ярь, утасдаарай гээд орхи, тэгээд утасдахаар нь жаахан муур – хулгана болж тогло – эрчүүдэд энэ нь илүү сонирхолтой. Утасдсанд нь баяртай байгаагаа харуулна, гэхдээ бас, эрчүүдийн анхаарлаар дутагддаггүй гэдгээ ойлгуулах байдлаар ярих хэрэгтэй.

Мариита: Сайн байна уу? Би бүх насаараа өөртөө таалагдахгүй байгаа хүмүүсийг л татаад байх юм, таалагддаг хүмүүс маань надад огт татагдахгүй юм. Яагаад ингэж байна вэ? Энэ байдлыг яаж өөрчлөх вэ?

Орлова Анетта: Баярлалаа, Мариита. Та маш чухал сэдвийг хөндлөө. Энэ бол олон хүнд тохиолддог, олон хүнийг зовоодог асуудал. Таны төрж өссөн гэр бүлийн үүх түүхтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Ямар нэгэн программ ажиллаад байх явдал их байдаг, жишээ нь: үе дамжсан лам хуврагын гэр бүлд, эсвэл хэдэн үеэрээ эрчүүд нь догшин зантай байсан гэр бүлд “бид – аврагчид” гэх маягийн программ суугдсан байдаг. Ийм удамтай эмэгтэйчүүд өөрсдийгөө угаасаа хүний хайр халамжийг татах заяагүй, зөвхөн бусдыг аврахын төлөө золиослогдох ёстойгоор төрсөнд тооцдогоос энэ байдалдаа тохирсон эрчүүдийг, нөхцөл байдлыг, тэр ч байтугай эрүүл мэнд, сэтгэл санааны байдлаа ч үүндээ тохируулан татаж байдаг. Амьдралаас юу хүлээнэ – түүнийгээ л авдаг гэдэг яах аргагүй үнэн шүү. Бидний бодол бидний биеэ авч явах байдлыг тодорхойлдог, тэгээд алдаанд хүргэдэг, гэхдээ үүнийг өөрчлөх боломжтой, үүнд цаг хугацаа болон хүч шаардлагатай. Бодлоо л өөрчлөх  хэрэгтэй. Хэрэв та үнэхээрийн ертөнцтэй харьцах харьцаагаа өөрчлөхийг хүсч байгаа бол – бүх зүйл таны гарт, та чадна.

Зарина: Сайн байна уу, Анетта? Би өөртөө итгэл муутай, эрэгтэй хүний хүссэнээр нь л байдаг, тэгээд өөрөө үүндээ дургүй хүрээд байх юм. Яах вэ?

Орлова Анетта: Юун түрүүнд, өөрийгөө битгий буруутга. Нэг талаас, та эр хүнд нийцэх программаар явдаг юм байна, нөгөө талаас, үүндээ дургүй чинь хүрээд байдаг гэдэг нь, та өөрийгөө буруутгадаг, өөрөө өөрөөсөө ичдэг, цаашилбал өөртөө гомддог юм байна. Энэ бол их муу зүйл. Өөрийгөө доогуур үнэлэх, мөн хэтэрхий дээгүүр үнэлэх нь ижилхэн гунигтай үр дүнд хүргэдэг. Америкчууд өөрийгөө хэт дөвийлгөж боддогоосоо, харин азийнхан өөрийгөө доош оруулж боддогоосоо болж зовдог: Дорнодод өөрийгөө магтдаггүй, өрөөл бусад л магтах учиртай. Тэгээд аль алин нь санаа сэтгэлийн уналтанд хүрдэг. Яагаад огт өөр хоёр бодол ижил үр дүнд хүргэдэг юм бэ гэж та гайхах байх. Тийм ээ, эсрэг тэсрэг бодол боловч аль алин нь жинхэнэ байдлыг гажуудуулж байгаагаараа ижилхэн. Өөрийгөө дээгүүр бодоод явж байтал нэг л өдөр таны цаасан малгайг хэн нэгэн нь, эсвэл амьдрал өөрөө аваад хаячихна. Өөрийгөө томд тооцдог хүн энэ ертөнцөд, өөрийнхөө амьдралд, харьцагч нартаа, амжилт ололтондоо, гэрлэлтдээ – бүхий л зүйлд хэт өндөр шаардлага тавьдаг, гэтэл үүнд нь тохирсон хариу ирэхгүй болохоор яах вэ?

Өөрийгөө доогуур тооцдог хүн өөртөө дэндүү итгэлгүй, өөрийгөө юу ч чадахгүй, хэнд ч хэрэггүй, хэнд ч сонирхолгүй хүн гэж боддог учраас дээш гарах оролдлого ч хийдэггүй, чадъя ч гэж хичээдэггүй, үлбийгээд л яваад байдаг. Эрэгтэй эмэгтэй хоёрын харьцаанд ч яг ийм механизм үйлчилдэг, арга барил нь л өөр болохоос. Өөрийгөө эрүүлээр сэтгэж хүлээж авах – энэ бол амжилтын түлхүүр.

Үргэлжлэл бий.

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
Oyuna
0 #1 Oyuna 2010-12-05 11:43
Odnoo egchee hairtai site maani ergeed ajillaj beeshd yasan goyo ve happy bnaa. Amjilt
Quote
 

Сэтгэгдэл нэмэх