Cургамжит үлгэр, түүх
PDF Хэвлэх И-мэйл
Хувь заяаны эргүүлэг - 6
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 

Хэсэг 1 Хэсэг 2 Хэсэг 3 Хэсэг 4 Хэсэг 5

Арванзургаадугаар бүлэг

-          Энэ Төмөр гэдэг залуу  тэгээд  чамд зүгээр л  бүгдийг яриад өгчихсөн хэрэг үү? гэж асуугаад Оюун гайхан харав.

-           Зүгээр ярих аа?  Харин ч нэг зүгээр ярина гэдгийг  мэддэг ч үгүй залуу байна лээ. Чи намайг яаж зовсон гэж санана. Ярьж байгаа юмыг нь ялгаж салгах гэж  тамаа цайсан. Будаа нь аль нь вэ, хог нь аль нь вэ гээд л сансрын хурдаар  сэтгэж, ярьж байгаагаас нь хэрэгтэйг нь авч, хэрэггүйг нь хаяж ойлгож авах хэрэгтэй болж байгаа юм чинь,-гээд л  Өлзий сүртэй нь аргагүй ярьлаа.

-          Тэгээд?

-          Гэхдээ л, ямар ч л байсан, энэ Төмөрийн ярьсны хүчээр л гол зангилааг нь олсон шүү. Харин энэ зангилааг тайлтал ч  нэлээн хол байх шиг байна даа.

 
PDF Хэвлэх И-мэйл
Хувь заяаны эргүүлэг-5
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

Хэсэг 1 Хэсэг 2 Хэсэг 3 Хэсэг 4 Хэсэг 6

Арвангуравдугаар бүлэг

-          Марта! Чи шууд л цагдаад мэдэгдэхгүй яаж байгаа юм бэ?,- гэж Роберт амьсгаа нь дээр гарсан байдалтай  хэлэв.Түүний сэтгэл нь дэндүү их хөдөлсөн бололтой,байж суух газраа олж ядан байв.

-          Чамд хатуу юм  байна уу?- гэж Марта асуулаа.

-          Байлгүй яахав дээ,- гээд Роберт хугас шил виски, хоёр пагдгар стакантай  авчираад аягалснаа,өөрийнхийгөө шууд хөнтөрчихөв.Мартаа  вискинээсээ нэг балгаснаа, хана руу гөлрөн хэсэг  суув.Тэгснээ гэнэт:

-          Роберт, сонсдоо: би ихрийн өрөөсөн. Надад  эгч юм уу, дүү байгаа,-гэв.

-          Би мэдэж байгаа  шүү дээ.

-          Тийм л дээ.Тэр маань  амьд байгаа юм байна.

-          Би чамд дөнгөж сая тэгэж хэлсэн шүү дээ. Чамтай ярих гээд утасдсан чинь  Маргарет утас авсан гэж?

-          Би түүнтэй ярьмаар байна.

-          Тэгэлгүй яахав,заавал ярих хэрэгтэй. Маргарет,түүний ойр дотнын хүмүүс бүгд  чи гэж хүн байдгийг  мэдэх ёстой.

-          Би ойлгож байна л даа.Гэхдээ...одоо би тэдэнтэй уулзахад арай бэлэн биш байна аа. Жаахан хүлээзнэдэг юм уу?Бодох-эргэцүүлэх юм их байна...

-          Би чамд Альберт над дээр ирсэн гэж хэлэх гээд амжсангүй.Ердөө чиний өмнөхөн.Бөөн баяр амьтан л явсан.Босгон дээрээс л “Марта амьд байна.Би түүнийг олсон.Их урт паянтай яваад ирлээ.Марта амиа хорлоогүй юм байна лээ.Зүгээр л намайг шийтгэх гэсэн юм билээ.Бид хоёр сайндсан.Удахгүй хүүхэд маань  төрөх гэж байгаа” гээд л  урсгаж өгсөн.

-           Маргарет өөрийгөө жирэмсэн гэж хэлсэн юм байх даа?

-          Чи өөрийгөө жирэмсэн  гэж хэлсэн гэсэн шүү.

-          Маргарет   бас  миний дүрд тоглочихсон юм   байнаа даа?

-          Тэгвэл та хоёр хэн хэндээ гомдолгүй,адил нэг  болчихож.

-          Тэгсэн байна. Альбер  өөр юу гэж байна?

-          Сэтгэл нь хөөрсөн амьтан,ярьсан юмаа дахин дахин хашгичиж хашгичиж,эцэст нь намайг,зөөлөн тоглоом мэт жаал тэвэрч,үнгэж,нухаж  аваад, инээж баяссан  амьтан гүйгээд алга болсон.Гэтэл хэдхэн минутын дараа чи,айж чичирсэн амьтан орж ирсэн дэг.Тэгээд л,үнэмшмээргүй,аймаар юмнууд яриад ...Чам руу буудсан,чамайг дэрээр нүүрийг чинь бүтээж алах гэсэн, чи хүргэнтэйгээ үнсэлдсэн...Би бүр муужирч унах дөхлөө шүү.

-          Роберт! Намайг гэрт минь хүргээд өгөөч.Өө нээрээ чи чинь уучихсан байгаа шүү дээ? Тэгээд ч наад сэтгэл санаа чинь ер нь машин барих ямар ч чадваргүй болчихож.Такси л дуудъя.

-          Чи Альберттайгаа буцаж суух гэж байгаа  юм уу?

-          Мэдэхгүй байна.

-          Альберт бол чамайг буцаж сууна гэдэгт итгэлтэй байна билээ.Ихрийн өрөөсөн чинь түүнд тийм итгэл төрүүлсэн юм шиг байна лээ.Альберт ч сайхан инээмсэглэлээрээ инээмсэглээд л,хайртай дуртайгаа  зогсолтгүй ярихад  ямар ч хүүхний толгой эргэнэ л дээ.Хөөрхий Маргарет тэсээгүй байх.Харин чи Альбертад сэтгэлтэй хэвээр үү, үгүй юу?

-          Би одоохондоо өөрөө  ч мэдэхгүй байна.

-          Хүүшээ, нөгөө алуурчид чинь чамайг эндээс олчих вий гэж чи айхгүй байна уу? Чи их хөнгөмсөг аашилж байна шүү. Ямар нэгэн аюулгүйн арга хэмжээ авахгүй юм уу?

-          За за тэгье,арга хэмжээ авъя,- гэж Марта санаа алдав.

-          Ямар?

-          Чамтай хамт явъя.

-          Аа...миний хамгаалах ч гэж дээ?За яахав.Явцгаая.Харин би очингуутаа л шууд унтаад өгөх байх шүү.Угаалгын машинд  эргүүлүүлчихсэн юм шиг ядарч байна.

Гэрийнхээ хаалгыг онгойлгоод,босгон дээрээ зогсон,Марта эргэн тойрныг гүйлгэн харлаа.Гүнзгий санаа алдсанаа зочдын өрөөндөө орж  гэрлээ асаагаад:

-          Би дөнгөж л хоёр гурав хоногийн  амралтаар яваад ирсэн юм шиг санагдаж байна. Гэр маань ерөөсөө эзгүйрч хоосроогүй, хэв хэвээрээ.- Марта буйдан дээрээ хэсэг дуугүй сууснаа, хууртагдсан хүүхэд шиг царай гарган:

-           Гэртээ ирэнгүүт сэтгэлд байгаа хүнд хар чулуу унаад өгөх юм шиг санагдаж  байсан чинь, унахгүй  байна шүү,- гэж гомдоллов.

-           Би чамд юугаар туслах вэ, найз минь?-гэж  Роберт  түүнийг өрөвдсөн байртай асуув.

-          Чи надтай хамт байгаа чинь  надад тусалж байна гэсэн үг.

-          Чи одоо эхний ээлжинд  яая гэж бодож байна вэ?

-           Харин яавал дээр вэ? гэж бодоод л байна.

-          Хүмүүс рүү утасд. Өөрийнхөө нөхөр рүү, ихрийн өрөөсөн рүүгээ ярь.Маргарет жирэмсэн юм чинь тэр чиний эгч нь болог.Сэтгэлд  юу байгаагаа бүгдийг нь ярь. Ойлгосон уу?

-          Үгүй ээ, Робертоо.Эхлээд би онгоцны билет захиалахаар яръя.Мюнхен хүрэх онгоцны билет.

-          Сайн байна. Их сайн байна.

-          Би  Маргареттайгаа  уулзахыг хүсч байна.Утсаар яриад юу ч гэж хэлэх юм билээ, шал утгагүй л яриа болно биз. Нүүр нүүрээрээ уулзсан нь дээр гэж би бодлоо. Аль болохоор л хурдан уулзъя.

-          Тэгсэн нь дээр.Бас нэг юм асууя.Тэр Вилгельм тийм ойртож болмооргүй хүн үү?гэж ажил хэрэгч Роберт,Мартаг Вилгельмтэй ойртуулах ямар нэгэн боломж байж магадгүй гэж  найдвар тавин асуулаа.

-          Энэ бол ёстой бүтэшгүй асуудал байх аа.

-          Яагаад? Тэр Маргаретад тийм  ухаангүй хайртай хүн үү?Тэр ариун хайраас нь чи  жижигхэн хэлтэрхий л таслан авч чадсан гэж үү дээ?

-          Үгүй ээ.Би юу ч таслан авч чадаагүй.Миний ихэрт  тэр хайртай эсэхийг би  ойлгож чадаагүй.Эхлээд тэр Маргаретийг  үзэж чаддаггүй хүн шиг санагдаж байсан.Харин  дараа нь... Дараа нь би ихээхэн  эргэлзэж эхэлсэн. Вилгельмийн зан их өөрчлөгдсөн л дөө.

-          Тэр өөрчлөлтийг нь чи өөртэйгөө  холбож бодох ухаан алга уу?Магадгүй, түүний сэтгэлийг чи л өөрчилсөн юм биш үү?

-          Тэр намайг байсан гэж мэдээгүй шүү дээ.Ер нь чи яагаад Вилгельмыг яриад унав аа?Би Вилгельмээс болж тийшээ явах гээгүй шүү дээ,Маргареттайгаа л уулзах гэж байна?

-          Хэрэв Маргаретад Альберт таалагдсан бол хөгжилтэй юм болно доо?Тэгвэл, та хоёр зүгээр л нөхрүүдээ солилцоод л гүйцээ,-гээд Роберт инээв.

-          Миний ажил хэрэг хэзээ ч зүгээр бүтдэггүй–Марта толгойгоо гунигтай сэгсрэв.-Тэгээд ч би Вилгельмд худал хэлэхийг хүсэхгүй байна.Бүх үнэнийг мэдэх хоёр дахь хүн нь тэр байх болно.

-           Хэрэв тэр өөрөө юунд ч орооцолдоогүй   бол  л гэхээс...

-           Чөтгөр!Би чинь нээрээ юу бодож байна аа?Вилгельмээс л хамаг хүчээрээ зугтааж энд ирчихээд?Би түүнийг л бүхнийг зохион байгуулагч гэж итгэлтэй байсан биз дээ?Дөнгөж аюул холдов уу,үгүй юү, аль хэдийн  мартчихсан, тэнэгтээд сууж байдаг...

-           Битгий өөрийгөө зэмлэ ээ, Марта минь.Энэ чинь чиний зүрх сэтгэл байхгүй юу?Чиний зүрх сэтгэл л Вилгельмийг  шийдчихсэн алуурчин  гэдэгт итгэхгүй  байгаагаас л тэр.

-           Би юу ч мэдэхгүй байна,найз минь! Би яахаа ч мэдэхгүй байна. Би үнэхээрийн  тэнэг амьтан юм аа. Толгойд бөөн бантан...

-          Чи ерөөсөө хурдхан л яв.Тэр нь л дээр.Алив муу найзыгаа нэг тэврээдэхье. Эрх биш чи эргэж ирнэ биз дээ?

-          Ирэлгүй яахав дээ.Энд Альберт байгаа юм чинь...Би одоохондоо сайн  мэдэхгүй байна л даа..Надад нэг совин байна...Бүх зүйл ил болсны дараа надад улам л хэцүү байх юм шиг?... Мартагийн нүдэнд нулимс дүүрээд ирэв.

-          Вилгельмтэй  бүтэхгүй бол гээд  Альбертыг нөөцөнд үлдээе гэж  байгаа юм уу?

-          За боль доо, Робертоо.

-          Марта!Чи миний туршлаганд итгэ. Жинхэнэ хайрынхаа төлөө тэмцэхгүйгээр  бэлэн хайрыг битгий ав.

-          Жинхэнэ хайр нь болохоор би авч хүрэхээргүй өндөрт байна шүү дээ.Чи яахаараа ойлгодоггүй юм бэ?

Роберт түүнийг  зэмлэнгүй харцаар харж,толгойгоо сэгсрэн:

-          Чи шууд л аль мууд сэтгэлээ бэлдээд байх юм даа. Амьдралаас чи юу хүлээнэ, түүийгээ л авах болно гэдэг биз дээ? Сайн сайханд л найдаж, хүлээж бай, найз минь. Зовхи нь өөдөө хүмүүс  л санасандаа хүрдэг гэдгийг санаж яв.Чамаас арай олон оймс илээсэн би мэдээд  хэлж  байна,ойлгов уу?

Марта толгой дохин инээмсгэлэхэд,түүний гоё нүд нь  өнөөдөр анх удаа  урьдынх шигээ  сэргэн гялалзав.

Тэгээд Марта явахынхаа өмнө Монгол руу, найз руугаа заавал утасдах хэрэгтэй гээд  утас шүүрэн авч, өөрийнхөө төрөлх хэлээр удаан  ярив.Роберт хэсэг чагнан инээж байснаа унтахаар нөгөө өрөө өүү оров.

***

Хувийн мөрдөгч Херманы туслах Карл энэ амралтын газар руу Клаус Элбергтэй уулзахаар ирсэн билээ.Маргарет,Клаус хоёрын дурлалын түүх төгсгөл болсоор жил гаруй болжээ. Зургийг нь үзсэн Карлын бодлоор Клаус ер өөрчлөгдөөгүй байв.

-          Та надад хагас цаг зориулахгүй юу?Таны таньдаг нэг эмэгтэйд хамаарах хэргээр би тантай уулзах гэсэн юм.

-          Маргаретийн тухай юу?

-          Тийм. Та яагаад тэгэж бодов?

-          Би түүний тухай дандаа боддог болохоор л шууд санаанд орсон юм байлгүй дээ. Кафед орж сууя. Та нэрээ хэлсэнгүй?

Карл өөрийгөө танилцуулж, Маргарет Кроуэлын хувьд маш чухал болох нэг хэрэг дээр ажиллаж байгаагаа хэллээ.Ярилцагчийнх нь сэтгэл догдолж байгаа нь мэдэгдэж байв.

-           Маргарет таныг яагаад өөртэй нь гэрлээгүй юм бэ гэдгийг мэдэхийг хүссэн юм.

Клаус  балмагдсан байртай нүдээ цавчилан ангайснаа, сөөнгө хоолойгоор инээв.Тэгээд гэнэт инээхээ болин, Карл руу тонгойн:

-          Та миний толгойг эргүүлэх гэсний хэрэггүй.Танд юу хэрэгтэйг би мэдэхгүй байна. Гэвч таныг лав л Маргарет над руу явуулаагүй гэдгийг мэдэж байна.Та түүний эсрэг ажиллаж байгаа ч юм билүү?Би тантай ярилцахгүй.

-          Яагаад та намайг Маргаретийн эсрэг ажиллаж байгаа гэж бодов?

-          Яагаад гэвэл,бид хоёрын гэрлээгүйн шалтгааныг хамгийн сайн мэдэж байгаа хүн нь Маргарет болохоор,тэр таныг над руу явуулсан гэдэг үнэмшилгүй сонсогдож байна.

-          Үгүй дээ,үгүй.Маргарет  таныг  өөртэй нь суух гэж байснаа  гэнэт өөр хүүхэнтэй  хуримлах болсныг  үнэхээр ойлгохгүй байгаа.Одоо миний мөрдөж байгаа хэрэг дээр би Маргаретийн талд  ажиллаж байгаа юм.

-          Би л харин Маргаретийг ойлгохгүй байна. Тэр өөрөө намайг хаяаад, Кроуэлтай гэрлэчихээд...

-          Маргарет таны гэрлэлтийн дараа л Кроуэлтай гэрлэсэн шүү дээ.

-          Үгүй ээ. Би Маргаретийг хүнтэй суусны дараа л эхнэр авсан гэж байна шүү дээ,танд,-гээд Клаус  уур хилэн дүүрсэн нүдээ гялалзуулав.

-          Та тайвшир.Намайг сонс.Маргарет надад хэлэхдээ,танаас хэзээ хэзээгүй  хуримын бөгж  ирэхийг  хүлээж   байтал нь, та түүнд бөгж  биш,харин өөрийнхөө хуримын урилгыг  явуулсан гэсэн.

-          Та  арай дэндүү худлаа ярьж байгаа юм биш үү? Өөрийнхөө хуримын урилгыг Маргаретэд явуулаад байхдаа яахав дээ...Та намайг ер нь хэн гэж бодоод байгаа  юм бэ? Би таны нүдэнд тийм  хүншгүй, өөдгүй амьтан харагдаад байна уу?

-           Хачин  чамин чимэглэлтэй хуримын урилга  ирсэн л гээд байгаа юм даа?

-           За больё.Таны наад утгагүй яриаг сонсоод бүр уур хүрчихлээ.Үнэн үг юү ч алга, таны ярьж байгаа юманд. –Клаус аргаа барсан байртай  үсээ гараараа  хойш нь илж байв.

-           Харин таны  яриа л  Маргаретийн ярьсанаас огт өөр,яг эсрэг байна л даа. Хоёулаа нэг нэгэн рүүгээ давшлалгүй,тайван ярьж үүний учрыг олбол яасан юм бэ?

Клаус хэсэг дуугүй сууснаа, зөвшөөрсөн бололтой толгой дохиж:

-          За тэгвэл Маргарет яг   юу гэж ярьж байна вэ?-гэж нухацтай гэгч нь асуув.

-          Таныг Франц явсны дараа  танаас сураг чимээ хүлээгээд л байсан, гэтэл  та тэр чигээрээ таг чиг  болж болж, нэг өдөр  хуримын урилга ирүүлсэн гэсэн.

-          Худлаа.Би түүнд гэнэтийн бэлэг барих гээд албаар холбоо барихгүй  байсан нь байсан.Маргареттэй  хийх хуримандаа бэлдэж, байр сонгож хөлслөн авсан, гэр бүлийн машин худалдан авсан...хамаг юм бэлэн болж байсан чинь... гэнэтхэн түүнийг Кроуэлтай гэрлэсэн гэдгийг мэдсэн.

-          Одоо анхааралтай сонсоорой.Гол асуулт.Маргаретийн нөхөрт гарсныг та яаж мэдсэн бэ? Арай   эцэг нь танд хэлсэн юм биш биз?

-          Үгүй.Эцэг нь биш.Миний найз тэндээс утасдсан.Дараа нь тэдний зурагтай сонинг явуулсан.Би тэр  аймаар өдрийг насан туршдаа мартаж чадахгүй байх.

-          Таны тэр найзыг хэн гэдэг вэ?

-          Стив Шоу.

-          Маргаретийн эцэгтэй та сайхан харьцаатай байсан уу?

-          Тэгсэн.Бид маш сайхан харьцаатай байсан.

-          Тэгвэл яагаад тэр тантай холбоо бариагүй юм болоо?Эсвэл,та яагаад түүнтэй яриагүй юм бэ?

-          Маргарет нэгэнт нөхөрт гарсны дараа бид бие биендээ юу хэлэх вэ дээ?

-          Миний хэлэх гэж байгаа зүйл таны сэтгэлийг бага ч гэсэн засч чадах болов уу... харин Маргарет одоо болтол шокноос гарч чадахгүй байгаа гэсэн.Таныг  өөрөөс нь урваж, өөр хүүхэнтэй гэрлэсэн гэж бодоод.Тэгээд танд гомдсондоо  Кроуэлтай гэрлэсэн  гэнэ лээ.

-          Тэгвэл хэн нэгэн  өөдгүй амьтан л бид хоёрын амьдралаар тоглож дээ?Хэн байж таарах вэ?

-          Мэдэхгүй л дээ.Гэхдээ  үүний учрыг  олж мэдэхийг л хичээе .

-          Та зөвхөн үүний төлөө л намайг  хайж олсон гэж үү? Маргарет яагаад  одоо л  бид хоёрын гэрлээгүйн шалтгааныг  тогтоох гэж  зүтгэх болов? Амьдрал нь бүтэлгүйтсэн юм уу?

-          Та хоёрын хагацлын шалтгааныг  судлах болсон нь өөр нэг хэргийн учрыг тайлахад хэрэгтэй болсон юм.Би тэр хэргийн тухай танд ярих эрхгүй гэдгийг  та ойлгож байгаа биз дээ.

-          Ойлгож  л  байна. Гэхдээ  Маргаретэд  элдэв муу  юм болоогүй биз дээ?

-          Үгүй ээ, үгүй.Тэр эрүүл саруул байгаа.Мартсанаас, түүний эцэг танд залуу насныхаа тухай ярьж байсан уу?

-          Олон удаа ярьж байсан.Үргэлж эхнэрээ дурсдаг байсан.Танилцсан тухайгаа, хуримын аялалд явж байснаа гэх зэргээр.Харин гэрийн хүмүүжүүлэгчдээ дургүй юм шиг санагдсан. Хэн гэдэг билээ дээ?

-          Элен Бергер үү?

-          Тийм.Түүнийг Маргаретын ээж нь амьд байхдаа хөлсөлсөн юм гэсэн.Тэгээд нас барсных нь дараа ч Элен  Маргаретын хүмүүжүүлэгч хэвээрээ тэднийд үлдсэн гэсэн.Харин,Индраг нас барсны дараа Фридрих Элен хоёр муудалцсан бололтой юм билээ.

-           Юунаас болсон юм бол?

-          Уул нь ярьж л байсан, би санахгүй байна.

-          За тийм байдаг байж.– Карл суудлаасаа босов.-Та надад их тус хүргэлээ. Үүгээрээ та Маргаретэд тусалсан гэсэн үг.

-          Гэхдээ л та надад түүний амьдрал ямар байгааг үнэнээр нь хэлээд өгөөч.

-          Миний мэдэхээр, тэр одоо Вилгельм Кроуэлаас салах гэж байгаа.

***

-          Эрт орой хэзээ нэгэн цагт бид салах л байсан даа. Харин одоо бид найз нөхөд болсон юм чинь энэ гэр бүл цуцлалтыг дагах элдэв асуудлыг  хялбархан шийдэж чадна гэж бодож байна,- гэж Маргарет хэллээ.

Вилгельм дуугарсангүй.Үнэндээ түүний сэтгэл бүр самуурчихаад байгаа билээ. Өмнө нь тэр Маргаретэд хайргүй байсан.Бүр үзэн яддаг ч байлаа.Өөдгүй, явцуу зангаа гэмгүй царайгаар халхавчилсан зальтай  эмэгтэй юм шиг л  санагддаг байсан.Нууц амрагтайгаа Монгол руу явж  өөрийг нь олны нүдэнд  гутаахад нь  түүнийг алахад бэлэн байсан.Араас нь хүмүүсээ явуулж хүчээр буцааж авчирсан.Гэтэл Монголоос эргэж ирсний нь дараа...Үүн дээр л тархи нь гашилаад байгаа юм даа.

Нөхөр нь ямар байдалтай байгааг Маргарет төсөөлж л байлаа.“Түүнийг  өрөвдөхөөс өөр яах вэ? Хөөрхий  минь,намайг жирэмсэн гэдгийг  сонсоод  шоконд орсон байх” гэж Маргарет бодов.

Энэ нь үнэнээс хол зөрсөнгүй.Энэ тухай бодохоор л Вилгельмийн дотор муухайрч байгаа билээ.Хувцсаа сольж байгаа юм шиг л эрчүүдийг сольдог байсныг нь бас бодохоор л  Маргаретийг үзэн ядаж байлаа.Гэхдээ л...түүнийг тэр эрчүүдээс харамлах сэтгэл төрөөд  байх шиг... Вилгельм юу ч ойлгохгүй байлаа.

Маргарет, ихрийн өрөөсөн нь Вилгельмийн зүрхэн дэх мөсийг хайлуулж  чадсан юм байна гэж тааварлав.Тэгээд Альбертыг бодсоноо, энэ бодлоо үлдэн хөөх гэж оролдлоо. Марта, Альберт хоёр эргэлзэх юмгүй бие биендээ хайртай байсныг Альбертын байдлаас Маргарет мэдсэн билээ.”Берлинд очоод хүлээж бай“гэж хэлээд Альбертыг Монголоос  үдэхдээ би гэдэг тэнэг  юунд найдаж  байсан байна аа? Зүгээр л түүнийг өөртөө авчихна гэж бодсон юм уу?Бас нэг  тэнэг юм хийчихсэн байгаа...Альберт хүүхэдтэй болно гээд бодчихсон байгаа.Үүнээс болоод ихэр маань бас худлаа ярих хэрэгтэй болно.”

Маргаретын толгойд,Марта нь Альбертэд бүх үнэнээ ярина гэж огт орж ирэхгүй байлаа.Өөрийнх нь эргэн тойронд дандаа л нэг “найруулга” шаардсан юм болж байдаг болохоор энд нь худал хэлчихнэ ,тэнд нь дуугуй нуугаад өнгөрөөчихнө, зарим гаэар нь жаахан гуйвуулчихна, за   тэгэж байтал  бүх юм болоод л ирдэг  билээ .

-          Миний өмгөөлөгч, чиний өмгөөлөгчтэй  уулзах биз.Өөр ч юмгүй шив дээ гэж хэлээд Маргарет хурдан гэгч гарч явлаа.

Вилгельм толгой дохисон боловч,сэтгэл нь нэг л тавгүй үлдлээ.Өрөөн дотуур нааш цааш холхин бэдэрч байгаа нь, мөн царай зүс нь яг л  сүнс шиг харагдана...Бодох юм түүнд их байв.Маргарет руу шөнөөр халдаж,бүтээж  алахаар оролдсон алуурчин зөвхөн ганцхан замаар,Вилгельмийн ажлын өрөөнөөс л Маргаретийн өрөө рүү хүнд харагдахгүй нэвтэрсэн байж таарч байна гэж Хайнц баталж байсан юм.Тэнд дамждаг хаалга байдаг бөгөөд зөвхөн ажлын өрөө талаасаа түгжиж болдог оньсон түгжээтэй билээ. Нэг талаас бодоход Вилгельмийн ажлын өрөөнд хэн ч орж  болно л доо, гэтэл нөгөө талаас нь бодвол,энэ  алуурчин этгээд нь, хаа дуртай газраа явах эрхтэй  ойр дотнын хүн л болж таарах гээд байдаг.Гадны хүн түүний ажлын өрөөнд орвол, энэ нь хүний анхаарал  татах ёстой  биз дээ? Чөтгөр ав.Сайтар бодмоор байдаг,гэтэл  хайрын самуунд  автсан сэтгэл нь  тархины нь ажиллагаанд саад болоод,хэргийн учрыг олох  логикийн  гинжийг  угсрахад хэцүү байв.Учрыг нь олох л хэрэгтэй.Яаралтай!

***

Насан гуай дөнгөж жилийн өмнө нас барсан гэж сонсоод Өлзий сэтгэлээр уналаа. Насан гуайн ач хүү Төмөр гэдэг залуу энэ эмээгээс үлдсэн цорын ганц  үр сад нь гэнэ. “гомдлын мөр,ямар ч байсан энэ залуутай уулзъя” гэж бодоод Өлзий Насан гуайн хөршийн өгсөн дугаараар  Төмөр рүү утасдав.

Энэ Төмөр нас нь хэдий залуу боловч “Мөрөөдлийн байр” гэдэг том компанийн ерөнхий дизайнер хийдэг юм байна. Хоёр ч нарийн бичгийн даргыг даван гарч байж Өлзий Төмөртэй уулзахаар орлоо. Төмөрийн ярьж байгаа нь  оюутан залуусын ярианы маягтай байлаа. Хувцас хунар нь ч гэсэн тэр.

-          Хөгшөөн,найз нь аймаар их ажилтай байна.Чи юундаа манай эмээгийн араас гашуудаад байгаагаа хоёр найтаагаад л тайлбарлачих арга байна уу?

-          Дээр үеийн нэгэн  хэргийн гэрчүүдийг эрж яваа юм.

-          Өө,алаад хаячихдаг юм байна.Ямар хэрэг гэж?

-     Ихэр хүүхдүүдийн тухай хэрэг.

-          Эмээ маань хэрэг тарьж ээ дээ? За за, найз нь одоо буу халах зав алга,манай гэрийн  хаягийг бичиж аваад есөн цагаас хойш манайд яваад ир.

-          Надад хэлэх зүйл чамд байгаа юм уу?

-          Аа-ан,- гэж толгойгоо дохисноо,тэр дороо Төмөр таг дуугүй болж урьдах цаасаа шагайж эхэллээ. Өлзий гарч явахаас өөр аргагүй болов.

Долоон цаг хүртэл Өлзий юм ч идэж ууж чадахгүй, сэтгэл нь догдлон, байж сууж ядан холхиж байв.“Гэртээ ир гэснийг бодоход Төмөрт  ямар ч байсан надад хэлэх юм байх шиг байна.”- гэж найдан  орой болохыг тэсч ядан хүлээв. Анхныхаа хайрын болзоог ч ингэж тэсч ядан хүлээж байгаагүй юм шиг санагдана. Цагийн зүү хүлээсэн цэгт нь хүрэнгүүт л Өлзий  яаран гарлаа. Төмөр хотын байраа сольж,шинэ цагийн баячуудын адилаар хотоос хойшоо хувийн харшид амьдардаг ажээ.

Төмөрийн байр эзэнтэйгээ адилхан,ер бусын эд байв.Гайхал төрөм олон цонхтой, бүр дээвэртээ хүртэл цонхтой байшин байх юм.Энэ нь монгол гэрийг санагдуулах аж.Өлзий өөрийн мэдэлгүй байн байн дээшээ харж суув.

-          Чамайг ингэж ирэхээс чинь өмнө эмээ маань  чадхийсэн нь яамай даа.

-          Ямар утгаар?

-          Амьд байсан бол шоронд орох  байсан биз.Бие нь муудаад хэвтэрт оронгуутаа л надад хоёр ихэр хүүхдийн тухай балар эртний түүх яриад байдаг байсан юм.Би эмээг ёо-ёотож л байгаа биз гэж бодоод тэр яриаг нь авч хэлэлцдэггүй байсан юм.Бодоод үзэхгүй юу?Эмнэлэгт ажиллаж байхдаа хоёр ихэр хүүхдийг салгасан.Бүр албаар,тэгэхээс тэгэх гэж салгасан гээд л мэдрэлтэж өгдөг байсан юм чинь?Тэгээд л,бас нэг балар эрт болсон дурлалын түүхийг яриад л, тэрэндээ уяарч уйлаад л... Би бүр энэ яриаг нь хэд сонсоод залхаж байгаа юм чинь.Сүүлдээ, эмээг  нөгөөхөө яриад  эхлэхээр нь  бушуухан шиг нойрны эмийг нь  цайнд нь ахиухан  хийж өгөөд  унтуулчихдаг  байсан. Мэдрэл нь бүр болохоо больчихож л гэж бодож байгаа юм чинь.

-          Яг юу гэж ярьдаг байсныг нь санаж байна уу?

-          Саналгүй яахав дээ, өчнөөн сонссон юм чинь.”Хэрэв намайг үхсний дараа хоёр ихрийн тухай асуугаад ямар нэгэн хүн ирвэл заавал ярьж өгөөрэй.Нөгөө ертөнцөд сэтгэл амар байх болно”,- гээд л үргэлж үглэдэг  байлаа шдээ.Би тэгэхээр нь тоглоод“Яав,дотоод  сэтгэл чинь зовоогоод байна уу,гэмт хэрэгтэн минь?Нөгөө ертөнцөд гишгих газар олдохгүй гэж айж байна уу?-гэж цаашлуулдаг байсан юм.Тэгэхээр эмээ маань толгойгоо бөнжигнөтөл нь сэгсрээд л “дотоод сэтгэл намайг  зовоогоод  байгаа юм биш ээ, дахиад ийм юм хий гэвэл би эргэлзэхгүй л хийх  байсан, зүгээр л шударга үнэн гэж байх ёстой гэдэг үүднээс  л  чамд ярьж, захиж  байгаа юм “гэдэг байсан.

-          Яасан сайн хэрэг вэ? -Өлзий зүрх нь амаараа гартлаа баярлаж байлаа.-Тэгээд яаж тэр хүүхдүүдийг салгасан гэнэ вэ?

-          Яаж хүүхдүүдийг салгадаг юм?Хам нь балуугаа мэдэхэв дээ?Салгаад л  тавьчихдаг   байлгүй дээ.

Өлзийд энэ Төмөр ямар ч найдваргүй этгээд шиг санагдаад явчихав.Юу ч болоогүй байхад босоод гүйх ч юм уу, эсвэл толгойноос бүх зүйл арчигдан алга болжээ гэж хэлэх ч юм уу, ер нь яаж ч чадах этгээд шиг  байлаа.Харин  Төмөр эсрэг талын хана руугаа гөлрөн,  бодол болоод ч байгаа юм шиг сууж байснаа, гэнэт ам нээн:

-          За, ийм байна.Миний эмээ төрөхөд ажилладаг байсан юм.Түүний эгч нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажилладаг байсан.Гэтэл  нэгэн эмэгтэй хоёуланд чинь бөөн мөнгө өгнө гэж амлаад энэ хэргийг санал болгосон байгаа юм.

-          Тэр эмэгтэйг хэн гэдэг байсан юм бол?

-          Санахгүй байна аа. Би тэр үед эмээг солиорч байна гэж бодож байсан юм чинь ярьж байгаа хүмүүсийнх нь нэр усыг нь анзаардаггүй байсан,харин яриад байсан юмных нь утгыг л санаж байна.Өнөөдөр чамайг ажил дээр ирсний чинь дараа тархиа  баахан гашилгалаа.Миний эргэцүүлж бодсон зүйлүүдээс иймэрхүү юм босч ирээд байна.Чи дуугуй сонсож бай.

-          За, за,- гэж хэлэхдээ Өлзий одоо л нэг  үнэн учрыг  сонсоно гэдэгтээ итгэж чадахгүй  байлаа.

-          Би чамд бүгдийг  ноорог  байдлаар тайлбарлая.

Тэгээд тэрээр будлин барин ярьж эхэллээ.Энэ хэрэгт оролцсон эмээгээсээ бусад хүмүүсийн нэрийг тэр мэдэхгүй байсан болохоор“нэг баагий, өөр нэг баагий,нөгөө баагий нь,тэр нэг хөгийн хүүхэн нь...”гэх зэргээр ярьж, Өлзий түүний нь холбоог тогтоох гэж хамаг анхаарлаа төвлөрүүлэв.Ямар ч байсан,хэсэг хугцааны дараа Өлзий энэ үйл явдлын дүр зургийг бүрэн төсөөлж чадахаар болов.Гол зүйлээ ойлгосны дараа Өлзий Төмөрийг  тийм ч хачин хүн биш  байна гэж бодов.

-          Эмээ чинь ямар нэгэн зүйл зохиож яриагүй гэдэгт чи итгэлтэй байна уу?

-          Одоо бол итгэлтэй байна.Эмээ маань үүнийг бөөн сэтгэлийн  хөдөлгөөн болоод л  ярьдаг байсан.Хөөрхий минь,энэ түүхийг хамаг сэтгэлээрээ мэдэрч байсан  юм байна.Савангийн дуурь шиг л юм байгаа биз дээ?-гээд  Төмөр хамраа үрчийлгэв.

-          Харин тийм ээ,-гээд  Өлзий  хэсэг бодсоноо:--Хоёр өөр эмэгтэйд яг адилхан хүүхэд байгааг хэн ч анзаараагүй юм байх даа?- гэж  гайхсан дуугаар асуув.

-          Хөгшөөн, чи нялх хүүхэд харсан уу?Тэд чинь яг л адилхан царайтай байдаг ш дээ.

-          Бидэнд л тэгэж санагдаж байгаа болохоос ...Харин эмч нарын хувьд...

-          Чи, эмч нар хүүхдүүдийг хоорондоо адилхан байна уу гээд л,тулгаж хараад л явдаг гэж бодож байна уу?Ёо-ёотчихсон биш дээ,юу гэж тэгэж мэдрэлтэж байх юм бэ, эмч нар?

-          За тийм дээ...Ингээд л болоо юу? Өөр ямар нэгэн зүйл байгаа юу?

-          Байхгүй.Саяны чамд ярьсныг арайхийж толгойндоо эвлүүлж байхад... Ингэхэд тэр хоёр ихэр яасан  юм  бэ, тэгээд?

-          Тэд бие биенийхээ тухай сүүлийн үе хүртэл мэдэхгүй байгаад,саяхан л мэдэхгүй юу.

-          Хм...Хөөрхий муу  эмээгээ тархи нь эргэчихэж л  гэж бодоод байсан чинь...Үгүй, ийм балай юманд итгэхгүй байх нь миний зөв биз дээ?Чи ийм юманд итгэх байсан уу?

-           Үгүй л байх даа.Ер нь ертөнцөд ийм юм байж болдог гэдэгт арайхийж л итгэж байна.

-          Гэнэн Баагий юу даа,чи? Энэ хорвоод итгэж болохгүй юм гэж ер байхгүй. Хөгийн хөгийн юм чамд ярьж  өгч чадна шүү.

-          Баярлалаа.Чи надад ярьснаа хэрэг болбол давтаж чадах уу?

-          Шүүх дээр бол үгүй шүү.

-          Шүүх рүү дуудах  хэрэг гарахгүй байх аа.Харин эмээгийн чинь хоёр тийш хуваарилаад өгчихсөн  ихэр охидод л ярих хэрэг   гарах байх.

-          Тэд нар чинь дажгүй охидууд уу?Царайлаг  уу?

-          Алъя гэмээр- гэж Өлзий Төмөрийн стилээр хэлээд инээмсэглэн-Гэхдээ чамд арай л  хөгшдөх  байх.

***

Марта хаалганы бариулыг доош нь зөөлөн дарж, өрөөнд орж ирлээ.Түүнтэй усны дусал шиг адилхан эмэгтэй буйдан дээр сууж байв.Тэрээр Мартаг харангуутаа  цочисхийн, өөрийн эрхгүй ангайв.

-          Маргарет,би хүрээд ирлээ. Би Марта байна.

Маргарет алгуурхан бослоо.Ихрүүд бие биеэ харж хэсэг зогслоо. Гэнэт Маргарет инээд алдан, хаалга руу заан:

-          Хамгаалагчууд өөрсдийгөө  солиорсон гэж бодож байгаа байх даа.Намайг  нэг удаа эндээс гараад, хоёр удаа буцаад орчихлоо гэж  бодоод,- гэв.

Тэгснээ, Маргаретийн уруул  гэнэт чичигнэн өмөлзөж, Марта руу ухасхийлээ.

-          Чи ийм удаан хаана байсан юм бэ? Би чамайг хичнээн их харахыг хүсч, хүлээв ээ!

-          Би ч гэсэн...

Тэр хоёр тэврэлдэж, ямар ч холбоогүй олон үгс  урсган, уулга алдацгааж, дараа сэтгэлд нь хуралдаад байсан  бүхний тухай нэг инээн, нэг уйлан ам булаалдан ярьцгааж байв.

- Чиний үс чинь минийхээс өөр,яриа чинь сонин аялгатай юм байна шүү дээ. Эндхийн хүмүүс чамайг гадаадын иргэн гэж бодоогүйд би гайхаад байна.

-          Энэ аялга миний ээжээс надад үлдсэн юм.Миний ээж Бадам гэдэг хүн байсан. Хэдийгээр би одоо  түүнийг миний төрсөн ээж биш гэж мэдэх болсон ч би түүнийг үргэлж ээжийгээ  л гэж бодох болно.

-          Тэгэлгүй яахав...Би ч гэсэн одоо Фридрих Митчелл миний төрсөн эцэг биш гэж мэдэж байгаа ч,тэр л  намайг өсгөсөн шүү дээ. Тэр л миний аав хэвээрээ үлдэнэ.

-          Ер нь юу болоод байгааг чи мэдэж чадсан уу?Яагаад чамайг алах гээд алуурчид элдээд байгааг?

-          Хөөрхий чи минь надад зориулагдсан бүх цохилтыг өөр дээрээ авсан даа.  Ашгүй яаж гайгүй өнгөрөв өө?  Бурхан минь...

-          Чамайг ч гэсэн эрүүл саруул байгаад би баярлаж байна.

-          Би ээж болох гэж байгаа шүү дээ,- гэж Маргарет гэдсээ илэн ичингүйрэн хэллээ.

-          Тийм үү, ямар гоё вэ?Би нагац эгч болох нь байна шдээ?Би хэзээ ч ийм олуулаа болно гэж бодож байсангүй...одоо болтол итгэж чадахгүй байна. Мэдээж би өөрийнхөө хүүхдүүдийг гаргах л байх л даа.Гэхдээ  энэ бол шал өөр шүү дээ.Чи ойлгож байна уу?

-          Ойлголгүй яах вэ. – Маргарет  уруулаа хазлан хөмсгөө зангидсанаа:Марта, би нэг буруу юм хийчихсэн.Чиний нөхөр Альберт Монголд намайг олсон.Тэгээд намайг чамайг гэж бодоод...Гэхдээ би түүнтэй танилцахдаа чи гэдэг хүн байдаг тухай мэдэхгүй байсан шүү дээ...

-          Би ойлгож байна аа, Маргарет.Чи санаа зовсны хэрэггүй.

-          Нээрээ юү? За за, тэгвэл санаа амарлаа.Ингэхэд чи бид хоёрын хэн нь эгч бол?

-          Миний найз Роберт чамайг миний эгч болно гэж хэлсэн.Яагаад гэвэл чи жирэмсэн, надаас түрүүлж ээж болж байгаа учраас. Чамайг жирэмсэн гэдгийг Альберт түүнд хэлсэн байна билээ.Тэгэхээр чи миний эгч бол.Бид хоёр хэдхэн хоромын л зайтай төрсөн байх даа.Гэхдээ одоо хэн бид хоёрт энэ тухай хэлэх билээ дээ,-гээд  эгчийгээ тэвэрлээ.

-    Маргарет, чамд юу тохиолдсоныг чи надад ярьж өгөхгүй юу? Чи яагаад Монгол              руу явсан юм бэ? Эрик гэж хэн юм ? Одоо хаана байгаа юм? Чи хэнээс нуугдах гэж  амиа хорлосон  болсон юм бэ?

-          Юунаас эхэлж ярихаа ч мэдэхгүй байна. Би нэг хүнд их хайртай байлаа. Бүр дэндүү хайртай байлаа...

-            Клауст уу? Би та хоёрын  зургийг үзсэн.

-          Харин тийм. Гэтэл Клаус намайг хаяад өөр хүүхэнтэй суучихсан юм.

Маргарет Мартад өөрийнхөө гэрлэсэн түүхийг ярилаа.Мэдээж,Вилгельм Кроуэл хэрхэн шахалтанд  орж  Маргареттэй гэрлэх болсон тухай  бүгдийг л ярьлаа.Тэгснээ, Марта руу учиртай нь аргагүй инээмсэглэж:

-   Миний бодлоор,Вилгельм чамд дурлачихсан юм шиг ээ? Урьд нь хүн ойртохын аргагуй  их зантай мөсөн уул байсан байхгуй юу,- гэв.

-          Одоо ямар  болчихсон гэж?

-          Одоо бол  оргилж байгаа галт уул шиг л болчихоод  байна.

-           Тэгээд яаж  оргилж   байна?

-          Чи өөрөө л үзсэн нь дээр.Үнэнийг хэлэхэд,Вилгельм надад ерөөсөө  сонин биш байна, гээд  Марта руу донжтойхон инээмсэглэв.

-          Эрик  чинь сонин  байгаа юм уу?

-           Үгүй ээ,Эрик бол  хэн ч биш байхгуй юу? Би түүнээс хуурамч бичиг баримт л худалдаж авсан юм.Бас тэр намайг Монголд аваачиж нуух гэх мэтийн зүйлүүдийг л надад хөлсөөр хийж өгч байсан юм.

-          Чи яагаад алга болохыг хүссэн юм бэ?

-          Өөрийнхөө зовлонтой амьдралаас л болоод.Эхлээд Клаус.Тэр юу ч хэлэлгүй,гэнэт л надад хуримынхаа урилгыг явуулсан шүү дээ.Дараа нь энэ утгагүй гэрлэлт маань.Дараа нь энэ Клаудия Бекхем миний ээжийн захидлуудтай хамт гарч ирээд чиний эцэг өөр хүн гэсэн.Үүнээс болоод эцгээсээ өөрийн эрхгүй  л зугтаах болсон би.Уул нь эцэг маань бас л бидэнтэй адилхан юу ч мэдэхгүй байгаа хохирогч шүү дээ. Үнэнийг мэдэхээрээ хөөрхий минь  яах  болоо гэж айж  байна.

-          Чамаас гадна бас би гэдэг хүн байгаа гэдгийг  мэдэхээрээ бас яана?

-          Бидний ээж түүнийг дэндүү мэхэлж  байжээ.Гэтэл аав маань түүнийг бурхан мэт шүтэн,бараг л түүнд мөргөдөг байсан шүү дээ.Би, ээжийн өмнөөс ааваас ичээд ч гэмээр юм уу, түүнийг өрөвдөөд,нүүрийг нь харж чадахгүй байсан болохоор зугтаамаар санагдаад байсан минь  гайхмаар ч юм биш байгаа биз дээ?-гээд Мартаг өөртэй нь санал нийлж байгаа эсэхийг нэг шалгаж  харчихаад, санаа нь амарсан шинжтэй, цааш нь ярив.

-           Түүнээс гадна,намайг мөрдөөд байгааг би мэдэрч эхэлсэн.Бас эвгүй явдлууд дараалан тохиолдож эхэлсэн.Миний  унадаг “Порше”-ны тормоз нэг удаа гэнэт барихаа болиод,би үхэх дөхсөн,бас нэг удаа миний явж байсан цахилгаан шатанд гал гарсан... Хэн нэгэн хүн намайг алах гээд байна гэдгийг би ойлгосон л доо.Яагаад гэдгийг нь харин ойлгохгүй байна.Клаудия Бекхем над руу утасдаж  Фридрих Митчелл бол чиний  эцэг биш гэж  хэлэхэд миний хөл дороос газар алга болоод өгөх шиг л болсон.Ээжийн захиануудыг  тэр эмгэнээс авах гэсэн чинь  бие  нь муу, эмнэлэгт хэвтчихээд гардаггүй. Тэгэхээр нь Михаэльд даалгавар өгчихөөд,Монгол руу яваад өгсөн юм.Түр зүүр алга болоод  юу болохыг нь харъя гэж бодоод.Тэгээд ч би  тээж яваа хүүхдээ яаж ийм аюултай  орчинд байлгах вэ дээ?

-          Одоо бол чи  алга болж болохгүй шүү. Миний дүү гэдсэнд чинь байхад.Ямар гоё вэ, ямар их аз жаргал вэ? Чи жаргалтай байна уу?

-          Тэгэлгүй яахав.Яг одоо би их аз жаргалтай хүн гэдгээ мэдэрч байна.Би чамайгаа олсон. Би Вилгельм гэдэг хүн тийм аймшигтай хүн биш  юм байна, намайг алах гээгүй юм байна гэдгийг мэдсэн.Бас би Альберттай танилцсан. Үгүй ээ,тийм утгаар биш.Зүгээр л,би одоог хүртэл эрэгтэйчүүдийн хувьд  дурлал гэж байдаггүй юм байна гэж бодож явлаа.Гэтэл Альбертыг хараад, жинхэнээсээ хайрлаж, дурлаж чаддаг эрчүүд байдаг юм байна, надтай ч ийм хүн учирч болох юм байна гэдгийг ойлгож авсан юм...

Арвандөрөвдүгээр бүлэг

Карл утсаа аван  чагнаж  байснаа  гэв  гэнэтхэн  хөшөө шиг болчихов.

-          Юу болсон бэ,Карл?Яагаад дуугүй болчихов? гэж Херман асуулаа.

-          Митчеллийн гэр бүлд насаараа хүмүүжүүлэгчээр ажилласан Элен Бергер алагдсан байна.

-          Юу гэнэ ээ?

-          Машинд дайруулсан гэнээ.Мэдээж,энэ машин хэргийн газраас зугтсан гэнэ. Элен Бергер жуулчнаар явж байгаад Лондоноос холгүй  нэгэн жижигхэн хотод амиа алдсан гэж байна.

-          Индра Митчелл яаж нас барсныг сана даа?!Түүний машины тормос барихгүй болсон байсан!Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ?!

-          Машины мэргэжилтэн, машин сайн мэддэг хүн энэ хэргүүдийг хийгээд байна гэж үү? Фридрих Митчелл машины уралдаан сонирхдог  билүү?

-          Фридрих  байж магадгүй гэж үү?

-          Харин тийм? Яагаад болохгүй гэж?Тэр бүгдийг өөрийнхөө нүдээр харахын тулд эхнэрийнхээ  араас өөрөө мөрдөж байсан байж  болох шүү дээ.Ингэдэг нөхрүүд бишгүйдээ л байдгийг чи мэдэхгүй биш?Эхлээд хувийн мөрдөгч хөлсөлдөг ч,тэдний мэдээлэл хангалтгүй санагдахаар өөрсдөө дахин шалгаж эхэлдэг биз дээ?Тэгээд л Фридрих  эхнэрийгээ  өөрийг нь хэнтэй,хаана мэхэлж байгааг мэдчихээ биз.

-          Гэхдээ бүгд л Фридрихийг эхнэртээ галзуу хайртай байсан гэж яриад байна шүү дээ. Өөрийг нь орхиод л явчихгүй бол мянган хүнтэй ч явалдсан хамаагүй уучлах байсан гэж..Тэгээд ч Индра түүнийг хаях хүсэлгүй байсан юм чинь.

-          Уул нь ч тийм л дээ

-          Төрөх нь дөхсөн эмэгтэй хаа холын Монгол руу явах эрсдэлтэй алхам яагаад хийснийг би ойлгохгүй байна.

-          Индра Фридрихээс салах хүсэлгүй байхад, Виктор сал гэж шаардаад байхаар нь  л түүнээс зугтаж Монгол руу явахгүй юу.

-          Тэр чинь өнөө маргаашгүй төрөх болчихсон байсан шүү дээ!

-          Эмэгтэйчүүд хоргодох байранд ч,бензин түгээгүүрийн газарт ч,онгоцонд ч гээд хаана л бол хаана төрж л  байдаг шүү дээ.

-          Сэжигтэн маань тэгээд хэн болоод байна аа?-гэж Карл санаа алдав.

-          Фридрих Митчелл л юм даа гэж  Херман итгэлгүйхэн дуугарлаа.

-          Маргаретийг тэр гучин таван жил өсгөж,хүмүүжүүлж,хайрлаж  ирсэн нь,ид цэцэглэх  насан дээр нь  алах гэж л тэр үү? Ингэж бодвол арай л  солиорол болох байх. Энд нэг өөр л юм байна.

***

-          Клаусын хуримын урилга хуурамч байсан болж байна уу?-гэж Марта бодлогоширонгуй асуулаа.

-          Сэтгэлд багтмааргүй юм.Хэн тэр урилгыг надад шургуулж орхив оо?- гэж  Маргарет  сулхан дуугарлаа.

-          Ямар замаар энэ урилга Фридрихэд ирснийг асуух хэрэгтэй.Шуудангаар уу, эсвэл хэн нэг нь авчирч өгсөн үү гэдгийг.Чи тэр үед энэ тухай түүнээс асуугаагүй биз дээ?

-          Тэгэх сөхөө ч байгаагүй.

-          Ингэхэд Марго минь, би гэдэг хүн байдаг тухай Вилгельмд мэдэгдэж хэрэггүй шүү. Түүнд битгий хэлээрэй.

-          Марта, Вилгельм бид хоёр чинь салж байгаа шүү дээ.Чи юундаа...

-          Ямар ч байсан би түүнд мэдэгдмээргүй байна.

Маргарет  харцаа  буруулан:

-           Тэгвэл, чи нөхөртэйгээ эргэж суух гэж байгаа юм уу?- гэж  асуув.

-          Яахаа ч  мэдэхгүй байна.Энэ талаар бол толгойд маань бөөн бантан болчихоод байна.Альбертын тухай бодохоор уйлмаар санагдах юм.

-          Чи түүнтэй уулзах л хэрэгтэй дээ.Холоос чи юу ч ойлгохгүй.Харин тэр хажууд  чинь  байвал л ... гэж хэлэхдээ Маргаретийн хоолой чичирлээ.

-          Маргарет минь, өөрийгөө битгий зовоо. Альберт чиний сэтгэлийг татсан биз дээ?

-           Тэгсэн л дээ...

-          Альберт хүсэх юм бол баримал хөшөөг ч уярааж чадах хүн.Хүсвэл  чулууг ч уйлуулна.Ялангуяа гэмшсэн үедээ бол түүн шиг сайхан,сэтгэл татам хүн хорвоод  олдохгүй.Ямар нэгэн буруу зүйл хийснийхээ дараа  хачин  энхрий, ялдам, анхаарал халамжтай  болоод ирдэг юм...Гэтэл өөрөөс нь болоод  намайг  амиа хорлосон  тухай сонссон хүн чинь, амьд байхаар  нь баярлахдаа   яаж аашилж,чамайг яаж  уяруулсан бол доо.Бүр хамаг авъяасаа  гаргасан  байлгүй. Холивудын жүжигчид дэргэд нь юу ч биш, нусгай жаалууд л гэсэн үг.Ийм л хүн дээ, Альберт бол.

-          Чи түүнд уур чинь хүрээд байгаа юм байна. Чи түүнтэй заавал уулзах хэрэгтэй.Тэр өмнө нь ямар байсныг би мэдэхгүй ч... Одоо  шал өөр хүн болсон байх аа. Би эр хүнээс тийм их  хайр гардаг  гэж төсөөлдөг ч үгүй байсан.

-          Альберт сайн жүжигчин гэж байна шүү дээ, би мэднэ.Одоохондоо, дурлалд автсан хүний  дүрд тоглох хүсэлтэй байгаа юм байлгүй.Энэ нь хэзээ  яршигтай санагдаж, энэ жүжгээ болихыг чи мэдье  гэсэн ч чадахгүй.

-          Би ойлгож байна аа, Марта. Гэхдээ би одоо энэ тухай яриагүй байна.Дараа нь өөрчлөгдөнө л биз, одоо яая гэхэв...Альберт ямар ч л байсан, сэтгэлийн хүчтэй тэсрэлт гаргаж чаддаг, үе үе ч гэсэн хайр дурлалаар  бялхаж, эмэгтэй хүнийг жаргааж  байдаг  хүн байна шүү дээ.Тийм эрчүүд  олон гэж үү?Би л лав  Альбертыг  биширч байна,- гээд л Маргарет  сэтгэл нь улам догдлон  урсгаж гарав.

-          За, за, энэ тухай дараа ярилцъя. Одоо чи намайг яаж нуух тухай бодоцгооё.

-          Тэгье. Гэхдээ эхлээд Херманд, Вилгельмтэй ярилцаж байсан нөгөө “ Испаны  шөнө”  үнэртүүлсэн  залуугийн тухай хэлэх хэрэгтэй.Тэр чамайг бүр Монголд байхад чинь мөрдөж байсан гээ биз дээ.Чи  тэрийг энд  хараад л айсандаа хэнд ч, юу ч ярилгүй Берлин рүү алга болоод өгсөн  гээ биз дээ?Тэгэхээр  түүний тухай Херманд хэлж  учрыг нь олуулъя.

***

Өлзий Шаргаморьт руу ганцаараа явахаар шийдлээ. Эхний удаа Тунгалаг гуайтай уулзахаар явахдаа Оюунтай хамт явсан нь Тунгалаг гуайн сэтгэлийн нарийн утсыг хөдөлгөхөд Оюун хэрэг болох  байх гэсэн юм. Гэтэл Тунгалаг гуайн сэтгэлийн утаснууд нь нарийхан биш, харин ч ган төмрөөр хийсэн бүдүүн  троснууд  байдаг байгаа.Одоо харин энэ бөх тросыг нь Төмөрөөс авсан баримтуудаараа тас цохихоор шийдэн Өлзий Тунгалаг гуайг дахин зорьж байгаа билээ.Төмөрөөс  сонссон зүйлүүдийг эргэцүүлж  эргэцүүлж,учрыг нь бараг  олчихоод байна.Мартагийн  ярьсан зүйлүүдтэй  эвлүүлж зүүхэд,өнгөрсөн тэр явдлын дүр зураг бараг л бүхлээрээ босч ирчихээд байгаа юм,уул нь.  Энэ зургийг яв цав,бүрэн бүтэн болгож дуусгахад хэдхэн  л зүйл дутагдаад  байгаа юм. Хамгийн чухал зүйл.Одоо энэ эвлүүлчихээд байгаа зургаа  харахад хэнийг ч алах шаардлагагүй юм шиг санагдаад байдаг,гэтэл Мартаг алах оролдлого үргэлжлээд л байдаг.Тэгэхээр зургийн маань хамгийн чухал  хэсэг  олдоогүй  байна гэсэн үг  биз дээ.

Өлзийг машинаасаа буухадТунгалаг гуай  байшингаасаа гарч ирлээ.Тэрээр урт шаргал даашинз  өмсөөд, үсээ  мөн тийм өнгийн туузаар боосон байлаа.Түүнийг холоос харахад залуу бүсгүй шиг л харагдаж байв.Нүднийх нь харц л түүнийг хөгшин хүн гэдгийг хэлж байлаа.Харц нь хүчтэй, тэмүүлэлтэй, догдолсон харц байлаа.

-          Чи эргээд  ирэв үү?

-          Тэглээ. Сайн байна уу,та?

-          Сайн,сайн байна уу? Ор доо,нэгэнт ийм хол яваад ирсэн юм чинь.Зам их бөглөрсөн байгаа биз дээ, ядраа байлгүй.

Тэд байшинд орж  хүйтэн юм уугаад, эргэн гарч  ирээд задгай талбайд  кофе уунгаа ярилцахаар сууцгаав.Энд арай сэрүүн байлаа.Тунгалаг гуай,юун тухай яриа өрнөхийг энэ удаа мэдэж байгаа болохоор,”хамгаалах тактикаа” толгойдоо боловсруулж  байгаа бололтой байв.Харин Өлзий давшилт хийх гэж яарахгүй байв.Тэрээр, сүүтэй кофе оочлон, тайван сууж байлаа.

-          Чамайг ямар нэгэн юм олж мэдэж дээ гэж  бодлоо?-хэмээн Тунгалаг гуай тэсэлгүй асуулаа.-Тэгээд л наашаа яарсан уу?Бадамдаа өгсөн  тангарагийг одоо зөрчих байх  гэж найдаа юу?

-          Байдал нэг их утгагүй л болчихоод байна л даа.Та энэ хэрэг явдалд оролцсон хүмүүсийн тухай болон Бадам эгчийг Мартагийн төрсөн ээж биш гэдгийг хэнд ч,хэзээ ч хэлэхгүй гээд тангараглачихсан байдаг.Гэтэл Марта зөвхөн жинхэнэ ээжийнхээ тухай мэдээд зогсохгүй,бүр энэ,хүчээр гэж хэлж болох үрчлүүллийн тухай,хэн энэ бүгдийг зохион байгуулсан тухай,Наран, Насан, Баатар, Виктор нарын тухай мэдчихээд байна.

-          Өө,бүр үү?

-          Хэрэв та өөрийн чинь  тухай юу яригдаж  байгаа бол гэж  зовж байгаа бол санаа  зовсны хэрэггүй.Таны нэр энэ хэрэгт ерөөсөө гарахгүй байгаа.

-          Би энэ хэрэгт оролцоогүй юм чинь,-гээд Тунгалаг гуай мөрөө хавчлаа.- Миний оролцоо гэвэл,Бадамыг л ийм хачин юм битгий хийгээчээ гэж ятгаж байсан юм.

-          Бадам эгч  нэг их  моральд баригддаггүй   хүн  байж дээ?- гэж  Өлзий болгоомжтойхон асуув.

-          Тэр жирийн л нэгэн эмэгтэй байсан.Сайн сайхан амьдрахыг хүсч байсан жирийн л нэгэн эмэгтэй.

-          Тэр хүсч байснаараа сайхан амьдарч чадсан гэж та боддог уу?

-          Чадаагүй ээ,хөөрхий.Түүнд азгүй тохиолдол саад болсон юм.

-          Та Виктор Хелдманыг нас барсныг хэлж байна уу?

-          Тиймээ.Викторыг нас барангуут Бадам байх суух газраа олж ядаж,галзуурах дөхсөн. Марта л түүнийг галзуурахаас  аварсан гэж би боддог.

-          Мартад их хайртай байсан уу?

-          Бадам өөрийгөө Мартагийн өмнө  гэмтэй хүн гэж үздэг байсан юм.Ингэж өөрийгөө гэмтэн болгож байсан нь түүнийг Мартад жинхэнээсээ хайртай байхад нь саад болж байсан байх.Викторын нэрийн хуудас түүнд үлдсэн байж, тэндээс хаягийг нь авч, Викторын эцэгт Бадам захидал бичсэн.Тэр захидалдаа Виктор тэр хоёр бие биендээ их хайртай байсан тухай зохион бичиж,дөнгөж төрсөн Мартагийн зургийг өгч явуулсан.Викторын эцэг түүнийг өрөвдөн,бас хариуцлагаа ухааран,охинтой нь хамт Герман руу аваачих болов уу гэж Бадам найдаж байсан юм.Өөрөөр хэлбэл Викторын биелүүлэх ёстой байсан төлөвлөгөөний нэг хэсгийг эцгээр нь хийлгэх гэж л оролдохгүй юу.Гэвч Викторын эцэг  нь түүнд  ямар ч хариу өгөөгүй.

-          Тэгээд  Мартаг төрсөн эхэд нь буцааж өгөх гэж  оролдоогүй  юу?

-          Үгүй.Мартагийн төрсөн ээж нь өөрийнхөө нөхөртэй учраа олж ядаж байхад юун хүүхдийг нь буцааж өгөх.Хоёр дахь хүүхэд гараад ирэхийг нөхөртөө юу  гэж тайлбарлах вэ?Яагаад түүнийг Монголд орхисон гэж хэлэх вэ?Хамаг  паянгаа  ярилтай  биш.Бадам энэ Индратай төрөхөд хэд хонохдоо түүний долоон булчирхайг мэддэг болсон болохоор,Индрад охиныг нь буцааж өгөх боломж байхгүй гэдгийг ойлголгүй яахав?Тиймээс,Мартаг буцааж өгөх  талаар  боддог ч үгүй байсан байх.

-          Сонин юм аа,эхийн сэтгэл хамгийн хүчтэй гэдэг биз дээ?

-          Зарим эмэгтэйчүүдийн хувьд,хайртай эртэйгээ,эсвэл өөрт нь хэрэгтэй хүнтэйгээ хамт байх явдал л чухал байдаг юм.Хүүхэд ийм хүмүүсийн хувьд чухал биш.

-          За, тийм байдаг байж.. Танд, Мартаг хэн алах гээд байгааг таамаглах юм байна уу? Түүнийг алах гэсэн хэд хэдэн халдлага болсноос  л энэ хэрэг явдал илрэх эхлэл нь болсон юм шүү дээ?- гэж  Өлзий гэнэт асуув.

Тунгалаг гуай  Өлзий рүү нүдээ том болгон  гайхсан ба итгээгүй шинжтэй харж:

-           Юу?Мартаг уу?Арай ч дээ,тийм юм гэж яаж байдаг юм?Хэрэв тийм  халдлагууд үнэхээр болсон...чи тэр халдлагуудыг  энэ түүхтэй холбоотой гэж бодож байгаа бол...Үгүй ээ, тийм юм байх ёсгүй.Энд чинь,Мартаг алах ямар шалтгаан байх юм бэ?Чи ч энийг өөрөө ойлгож байгаа биз дээ?Тэр  халдлагууд  чинь түүний том болсон үеийнх нь амьдралтай л холбоотой байх. Тэр төрсөн,Бадамд очсон  үеийнх нь түүхтэй бол яав ч холбоогүй.

Өлзий түүнтэй маргаж,өөрийнхөө зөв гэдгийг тайлбарлахыг хүссэнгүй. Өөрийнхөөрөө л бодог.Өлзий өөрөө бол,Мартад заналхийлж байгаа аюулын учир шалтгаан  нь  өнгөрсөн үед л нуугдаж байгаа гэдэгт  бат итгэлтэй байгаа билээ. Толгойгоо тавиад мурийцахад ч бэлэн байлаа.Өнгөрсөн үе л одоо үе рүү  давшлан  тэмүүлж,хоорондын хил хязгаар нь арчигдан хаягдаж,тодорхой хүмүүсийн харьцааг ээдрээтэй болгон,хэн нэгний амьдралд аюул занал тээн  бужигнуулж  байгаа нь дамжиггүй.

***

Хаалга онгойлгосноо, Фридрих Митчелл өөрийн эрхгүй нэг алхам ухрав.Гэвч,тэр дороо биеэ барьж, нүүрэндээ инээмсэглэл тодрууллаа.

-          Ямар сонин хүн бэ? Ор ор,тавтай морил, би их баяртай байна...

Клаусын царай зүс нь хүн танихын аргагүй  цонхийж,ядарсан байдалтай байлаа. Харин нүд нь Фридрих рүү  түгшүүр,анхаарал хоёр хосолсон харцаар гялалзаж байв. Фридрих , Клаусыг зөөлөн буйдан дээр суу гэж урих  хөдөлгөөн хийнгээ:

-          Би дөнгөж сая л ирлээ.Чи надтай яаж зөрчихсөнгүй вэ?

-          Би таныг хүлээж байсан юм ,-гэж  Клаус ядарсан царайтай нь хосолмооргүй  шийдэмгий  дуугарав.

-          Тийм үү? Ямар нэгэн юм болоогүй биз дээ? Чи бид хоёр чинь уулзаагүй удсан байна шүү. Хэзээнээс хойш юм бэ дээ....

-          Та Маргарет бид хоёрын хагацалыг  зохион байгуулснаас хойш.

-          Клаус,чи юу ярина вэ?Ингэж хүнийг гүтгэж болдог юм уу?Чамайг шаналсан байдалтай байгааг чинь харж байна.Тиймээс,чамд уурлаад яахав...

-          Би шаналахаас ч илүү зовлонтой байна.

-          За, яахав.Ярилцъя л даа.Чи яагаад намайг Маргарет та хоёрын гэрлэлтэнд саад болсон гэж бодов? Маргарет та хоёрын хооронд хар муур гүйчихсэн юм шиг   гэнэт салснаас хойш бүтэн  жил өнгөрсөн байна. Гэтэл чи одоо ийм гомдол гаргаж байдаг. Хачин л санагдаж байна.

-          Хачин болоод байх юм байхгүй.Зөвхөн та л миний хуримын урилгыг зохиогч болж таараад байна.Зөвхөн та л охиныгоо их эмзэг сэтгэлтэй хүн гэдгийг мэдэж байсан.Охин чинь их эмзэг хүн болохоор миний араас очиж,хэрүүл маргаан,гомдол үүсгэхгүй гэдэг итгэл танд байсан байж таарна.Хэрэв  надтай учраа олохоор явах гэвэл та  түүнийг зогсоож чадна гэдэгтээ ч итгэлтэй байсан.

-          Чи өөрөө Маргарет рүү утсаар ч ярихгүй таг болсон биз дээ?

-           Түүнд гэнэтийн бэлэг барья.Ярихгүй байж байгаад бүх зүйлээ бэлэн болгосны дараа ирээд шууд хуримаа хийвэл сайхан бэлэг болно гэж та бид хоёр  ярьсан  байсан биз дээ. Мартчихаа юу?

-          Нээрээ чи нэг тиймэрхүү юм яриад байсан санагдана.Гэхдээ би тэр ярианд  чинь нэг их ач холбогдол өгөөгүй л дээ.За тэр нэгэнт өнгөрсөн хэрэг.Одоо чиний ингээд явж байгаа чинь утгагүй  биш үү? Чи чинь өөр хүнтэй гэрлээ биз дээ?

-          Миний тухай  битгий ярь.Би Маргаретийг гэрлэсний дараа  л гэрлэсэн.

-          Хөөрхий муу охины минь гэрлэлт ямар ч  аз жаргалгүй байна.Чамтай суусан бол харин  жаргах байсан байх, гээд  Фридрих санаа алдав.

-          Жилийн өмнө та яагаад бид хоёрын жаргалд  эргэлзэж, саад хийсэн юм бэ?

-          Хүү минь! Чиний энэ  байр суурь чинь надад таалагдахгүй байна.Чи яахаараа намайг яллаад байгаа юм? Маргарет та хоёрын хооронд жилийн өмнө болсон явдалд би огтхон ч оролцоогүй.Чи намайг охиндоо ямар хайртайг мэдэхгүй биш дээ?

-          Худлаа! – Клаус ууртай нь аргагүй ширээ шаагаад—Охиндоо хайртай эцэг  гэж хүмүүсийг  итгүүлэхийн  тулд  та бүх насаараа  жүжиглэсээр ирсэн биз дээ? Тийм биз дээ?-гэж хашгирав.

-          Чи юу ярьж байна аа? Солиороо юу?

-          Би солиороогүй,мэдээд ярьж байна.Баримтууд тийм л байна шүү дээ? Маргарет гэрээсээ хэдэн зуун км хол хувийн сургуульд сурдаг байсан.Ингэх ямар шаардлага байсан юм?Дараа нь Швейцарьт их сургуульд сурсан.Тэр үргэлж л танаас тусдаа амьдарч байсан.Та л  түүнийг өөрөөсөө дандаа хол  байлгадаг байсан чинь худлаа юу?Хүүхэд байхад нь ч хайрладаггүй байсан.Та түүнээс аль болох хол байхыг л боддог байсан.Харин яагаад гэдэг учрыг нь би мэдэхгүй байна.Магадгүй,талийгаач  эхнэрийг чинь санагдуулдагаас тэгдэг байсан  байж болох юм....

-          Үгүй ер,цааш нь өөр юу гэмээр байна чи?- гэж хэлэхдээ Фридрихийн царай цайж, гараа хамаг хүчээрээ зангидлаа.

-          Та охиныхоо хүмүүжүүлэгчийг ч бас энэ шалтгаанаар үзэн яддаг байсан.

-          Ямар шалтгаанаар вэ, сонирхоё?

-          Тэр хүн таны бүх худал хуурмагийг мэддэг байсан болохоор.Таныг Маргаретэд дургүй мөртлөө,охиндоо хайртай царай гарган жүжиглэдгийг  чинь мэддэг байсан болохоор та Элен Бергерийг үздэггүй байсан, үгүй гэх нь үү?

-          Бурхан минь, юу яриад байгаа залуу вэ, чи?Яагаад би охиндоо хайргүй  байх ёстой юм бэ?

-          Яагаад гэвэл  таны хүүхэд биш гэдгийг та мэддэг болохоор л тэр.Таны эхнэр чинь таныг араар чинь маллаж, өөр хүнтэй явалддаг байсан  биз дээ,үгүй гээч?

-          Чи энэ бүгдийг хаанаасаа  зохиож яриад байна аа?Ямар утгагүй балай гүтгэлгүүд вэ?

-          Утгагүй юм үүнд алга. Би тантай уулзахаасаа өмнө Элен Бергертэй ярилцаж, өөрийн  буруу, зөв бодож байгаагаа мэдье  гэсэн юм. Гэтэл яасан  гээч? Элен Лондонгоос холгүй газарт машинд дайруулаад нас барчихсан байдаг байгаа!

Фридрихийн нүд нь бүлтрэх шахаж:

-          Юу? Чи Эленд золгүй явдал тохиолдсон гэж хэлэх гээд байна уу?

-          Танд бол харин бөөн зол болсон байгаа биз дээ?-Клаус ёжтой инээмсэглэж- Магадгүй,хөгшрөөд Элен олон юм ярьдаг болсон байх л даа,эсвэл,танд эцгийн  хайрын үнэн бодит байдлын тухай асуудал удахгүй хурцаар босч ирнэ  гэж таамаглах шалтгаан байсан уу?Та дөнгөж сая гадаадаас ирсэн гэлүү?Лондон ороо юу?

-          Клаус,чи зайл!Үгүй ээ.Чи Маргарет руу гүйж очин,түүний сэтгэлийг хөндөх байх гэж би айж байна.Та хоёрыг хэн салгасан тухай соёлтойгоор учрыг нь олъё.Чи миний охинтой уулзсан уу?

-          Одоохондоо үгүй.

-          Чи хаана байгаа вэ?

-          Найзындаа.Стивийнд.

-          Аа,Стивийнд үү? Би ойрд уулзаагүй,тэдний гэр  нь хуучиндаа биз дээ?Чи арай түүнд наад  солиорлоо ярьчихсан юм биш биз дээ?

-          Юу гэж  дээ? Энэ чинь миний л хэрэг шүү дээ.Зөвхөн минийх.

-          За,ингэж тохиръё.Би Маргареттай уулзаад,дараа нь та хоёрыг уулзуулаад өгье. Хоёулаа уулзана уу,эсвэл надтай хамт гурвуулаа уулзана  уу,чиний шийдэх хэрэг.

-          Харин л дээ.Эхлээд Маргареттай хоёулхнаа нүүр нүүрээрээ уулзвал дээр байх.

-          За, яахав.Энэ уулзалт бүтэн жилээр хоцорч байх шиг байна.Хувь заяанаас  зугтах боломж байдаггүй гэдэг энэ дээ.Баяртай,хүү минь. Замдаа болгоомжтой яваарай.

Арвантавдугаар бүлэг

Найзынх руугаа явах замдаа Клаус дэлгүүр  орлоо.Гартаа цаасан ууттай юм барин өөрийнхөө “Форд”-ын дэргэд очих  үед,машины зогсоолын хамгийн захад зогсож байсан хар “Бенц” шууд л хаазлан Клаусын“Форд”-ын зүг давхилаа.Хаалгаа онгойлгож  амжаагүй байсан Клаус, давхиж байгаа машин хоёрын зай маш ойрхон боллоо.Сүүлийн мөчид“Бенц”-ын жолооч баруун гар тийш жолоогоо мушгив.Түүний санаа ойлгомжтой байлаа. Клаусыг машиных нь хаалганд  нялан зүйл дуусгахыг хүсчээ.

- Чөтгөр!гэж хашгиран Клаус өөрийнхөө машины хамар руу үсрэн гарч амжив.  Хэрэв цагдаагийнхан Клаусын хойноос дагаж байгаагүй бол хар “Бенц” зугтаж амжих байсан байх. Одоо бол чадсангүй.

Цагдаагийнхан ийм юм болж магадгүй гэж сэжиглэж байсан ажээ.Цагдаагийн газрын дарга Хайнц,Эдвард Фаррелийн хамт Клаусд  Фридрихтэй хэрхэн ярих чиглэлийг зааж өгсөн юм.Хар “Бенц”-ны дотроос Фридрих Митчеллийг гаргаж ирэх үед цагдаагийн машины арын суудалд сууж байсан Фаррель,өөрийнхөө насанд баймгүй хөнгөн шаламгайгаар  бууж ирэв.Тайван төрхтэй харагдаж байсан Фридрих Митчелл,Эдвард Фаррелийг харангуутаа царай нь барайгаад явчихав.

-          Чи юу?Аа,тийм учиртай байж...,-гэж бувтнаад,шүдээ зуун-Чамайг зөнөөд,  тархи чинь аль хэдийн хатчихсан байх гэж би итгэж байсан юмсан,-гэв. Фридрих уураа барихыг ч хүсэхгүй савсалзаж байв.

-          Харин  чиний тархи хэнийг яаж алах вэ гэхээс өөр юм бодохоо больжээ.Чи Индраг өөр хүнтэй амрагласны нь төлөө алсан.Олон жилийн дараа,одоо,ар руу чинь халуу шатаад ирэнгүүт,Элен Бергерийг цааш нь харууллаа.Чиний Лондон явдаг чинь үүнтэй холбоотой биз дээ?Сая Клаусыг  алахаар завдлаа. Өөр хэнийг алахаар төлөвлөж байсан бэ?-гэж  Эдвард түүнийг муухай харан  хэлэв.

-          Чамайг тооцоолоогүйдээ харамсаж байна.Зөнөөгүйг чинь мэдсэн бол чи л нэрсийн жагсаалтыг  тэргүүлэх байсан юм.

-          Үүнд эрхийг нь уншиж  өгөөд,аваад яв! гэж цагдаагийн дарга туслахууддаа хэлэхэд тэд Фридрихийн гарт гав зүүлээ.

Клаус Фридрихээс иймэрхүү дайралт хүлээж байсан боловч багагүй шоконд оржээ.Цагдаагийнхан түүнд тайван орчинд амрахыг зөвлөөд, зуун грамм ч бас тус болно шүү гэж хэлэв.Фридрих,Клаусын хажуугаар өнгөрөхдөө,юу ч болоогүй юм шиг  дуугаар:

-          Клаус, энэ бол тоглоом байсан гэдгийг чи ойлгосон биз дээ?Би чамайг зүгээр л айлгах гэсэн юм гэв.

-          Фридрих ээ,яагаад та энэ бүгдийг хийсэн юм бэ?Яагаад та Маргарет бид хоёрыг салгасан юм бэ?-гэж дөнгөж сая ухаан орсон мэт Клаус   яаран асуув.

-          Маргарет Кроуэлтай л гэрлэх ёстой байсан юм.Тэгээд л гүйцээ.Чиний ямар хүн байх нь ердөө ч энд хамааралгүй.

-           Яагаад Кроуэл таны хүргэн байх ёстой байсан гэж?

-          Би Филиппээс өшөөгөө авсан юм.Миний эхнэрийн нууц амраг нь байсан учраас.Маргаретийн төрсөн эцэг нь бол Филипп.Би Маргаретийг түүний хүүтэй суулгаж,тэдний хүүхдүүд нь оюуны хомсдолтой,гажигтай  төрөхийг нь харж бахаа хангах гэсэн юм.Тэд чинь төрсөн ах, дүүс.Би Филиппийг зовж шаналахыг нь харж сэтгэлээ амраах гэсэн юм.Индратай болзож байхад нь би яаж шаналдаг байлаа, Филиппээс би хариугаа авч болдог юм байгаа биз дээ?

“Миний алдаа ийм зүйлд хүргэж” гэж Эдвард Фаррель дотроо өөрийгөө хараан зогсов.

-          Хэрэв Филипп Маргаретийг өөрийнхөө охин гэж мэдэж байсан юм бол яагаад хүүдээ  үнэнийг хэлэлгүй тэр хоёрыг суулгаж байгаан? гэж  Клаус асуув.

-          Энэ хувилбар ч  надад таалагдах байсан юм.Өөрийнхөө хүүд, ээжийнх нь ойр дотнын найзтай нь явалдаж байсны үр дүн нь Маргарет болохыг хэлнэ гэдэг Филиппийн хувьд бас л овоохон шаналал болох байсан.Тэгсэн бол би  эхнэрт нь ч бас түүнийг илчлэх байсан юм.Тэр одоо хүртэл эхнэртээ  үхдэг  хэвээрээ биз дээ.

-          Чи Индрад  үхдэг  байсан шиг үү? гэж Эдвард хэлэв.

-          Индра янхан байсан юм.Эхлээд би түүнд хайртай байсан нь үнэн.Тэр намайг мэхэлж байгааг мэдмэгц миний хайр үзэн ядалт болон хувирсан.Үүнээс хойшхи арван жил би түүнээр намайг мэхэлснийх нь төлөө өдөр бүр өр төлөөс төлүүлж,амьдралыг нь там болж хувиргасан.Харин хэн түүний амьдралыг там болгож байгааг тэр мэддэггүй байсан.Тэгээд  дараа нь үхсэн.Харин Филипп амьд байгаа.Миний зовж байсантай адилаар Филипп зовоосой гэж би хүсч байсан юм.

-          Та зүгээр л эхнэрээсээ салчихгүй яасан юм бэ? гэж Клаус асуулаа.

-          Би салсан  бол тэр ямар ч зовлонгүй амьдрах болно шүүдээ.Надаас өчнөөн мөнгө авчихаад л жаргаж өгнө шүү дээ.Үүнийг би мэдээж  яалаа гэж хүсэх юм бэ?

-          Та түүнийг алсан уу?

-          Үгүй шүү.Энэ бол үнэхээр золгүй явдал болсон юм.Зүгээр л алаад хаяна гэдэг дэндүү амархан шийтгэл биз дээ?Яагаад алуулж байгаагаа ухаарч чадалгүй л үхчихнэ шүү дээ.Удаан хугацаанд өшөө, хорслоо тайлж, яаж зовж байгааг нь харах шиг сайхан юм хаана ч үгүй.Ингэж өшөөгөө авахын тулд л би энэ он жилүүдэд амьд явсан...

-          Харамсалтай нь,чи шал буруу хүнээс өшөө авах гэж амьдралаа зориулж дээ,би чамд буруу мэдээлэл өгсөн байсан юм.Филипп чиний эхнэрийн нууц амраг байгаагүй юм билээ,-гэж Эдвард хэлэв.

-          Үгүй ээ,Индра өөр бас бус хүмүүстэй явалдаж л байсан биз, тэр бол чухал биш ээ.Гол нь Филипп анхных нь байсан байхгүй юу?Би өөрөө Индрагийн араас мөрдөж Филипп тэр хоёрыг хамт байхыг харсан юм.

-          За тийм байж.Чиний төлөвлөгөө биелж,Маргарет Филипп Кроуэлын хүүтэй гэрлэсэн.Одоо тэр жирэмсэн.Харин, яагаад чи түүнийг алах гээд байгаа юм бэ?

-          Би түүнийг алах гээгүй. Зүгээр л айлгаж байсан юм.

-          Чи  өөрөө юу?Чи өөрөө шөнөөр Кроуэлынхныд очиж,Маргаретыг дэрээр дарсан гэж үү? Монголд бас өөрөө түүнийг мөрдөж байсан юм  уу?

-          Надад гүйцэтгэгч нар байсан л даа.

-          Тэгээд тэднийгээ яачихаав? Яагаад сая Клаусыг өөрөө алах гэсэн юм?

-          Хугацаа давчуу байсан болохоор л...Клаус Маргарет руу очоод уулзчихвал бүх юм  ил болох гээд  байсан юм.

-          Итгэмээргүй юм,- гэж Клаус шивнэлээ.

Фридрих  Клаус руу ярвайн  муухай харж:

-          Чи тэрнийг өрөвдөөд  байгаа юм уу?Тэнэг амьтан бол доо...Тэр чинь яг эхтэйгээ адилхан  янхан шүү дээ.Тоолохын аргагүй олон  амрагтай байсан юм, мэдэж ав.Түүний хүүхдийн эцэг нь Кроуэл биш ч байж магадгүй.Бодвол, нүгэлт харьцаанаас л олдсон  хүүхэд биз?Эхийнх нь түүх яг л давтагдаж байна даа.

-          Чи яагаад Маргаретийг өөрийнхөө хүүхэд биш гэдэгт итгэлтэй байгаа юм бэ?Чиний хүүхэд байх боломж бий шүү дээ?- гэж Эдвард хэлэв.

-          Би Индра, Филипп хоёрын утсаар ярьж байхыг нь  сонссон юм.

-          Чи утасны нөгөө талд Филипп байсан гэдэгт итгэлтэй байна уу? Би чамайг өрөвдчихлөө. Филипп Маргаретийн эцэг биш,Вилгельм түүний ах биш. Чиний өс хонзонгоо авах мөрөөдөл биелсэнгүй-,гэж хэлэхдээ Эдвард үнэн санаанаасаа Фридрихийн өмнөөс  харамсаж, түүнийг өрөвдөж байгаа царайтай байв.

-          Өөр юу гэж худлаа яримаар байна?- гээд Фридрих  инээмсэглэв.

Нэг хэсэг доошоо харан  бодлогширч зогссон Клаус  гэнэт сэрдхийж:

-          Маргарет руу хийж байсан халдлагууд чинь зөвхөн  айлгах гэсэн жүжиг байсан гээд байна  уу? гэж  асуув.

-          Тийм. Түүнийг айлган тамлах надад сайхан байсан юм.

-          За за,одоо болно.Явцгаая,-гэж цагдаагийн дарга хэлэв.

-          Би хэнийг ч алаагүй.Миний өмгөөлөгч үүнийг амархан  батлах болно.Та нар юу ч нотолж чадахгүй, -гээд  Фридрих  мөрөө хавчин ихэмсгээр харав.

-          Элен Бергерийг юу гэх гээв? Клаус руу дайрсныг чинь цагдаагийнхан харлаа шүү дээ.

-          Клаусыг бол айлгах л гэсэн юм чинь.Эленийг хэн дайрсан бэ гэж үү? Би яаж мэдэх вэ дээ...

-          За за,наадахаа аваад яв,-гээд Эдвард Клаус руу эргэж:

-          Чи гайгүй юу?- гэж санаа нь зовсон шинжтэй асуув.

-          Ерөнхийдөө бол гайгүй ээ,гэхдээ  та миний машиныг барьж өгч туслахгүй юу?

-          Тэгье, тэгье,чи өнөөдөртөө жолооны ард суугаад хэрэггүй.

-          Энэ бүгд ийм ноцтой юм байсан гэж бодсонгүй.Ямар аймаар юм бэ? Маргаретийг төрөхөөс аваад л бүгдийг мэдэж байсан хирнээ, үзэн ядан байж өсгөсөн хэрэг үү?

-          Тийм л болж байна.

-          Надад энэ хүн шал өөр хүн шиг л санагддаг байсан юм даа.

-          Ганцхан чамд  тэгж санагдаагүй  байх аа.

Эдвард цагдаагийн газар иртэл, Хайнц түүнийг  өрөөндөө хүлээж байлаа.

-          Эдвард, энэ хэрэгт нэг хачин юм байна гэж чамд санагдахгүй байна уу?

-          Харин чамд?

-          Надад тэгж санагдаад байна.Фридрих Маргаретийн амьдралыг там болгохыг хүсч байжээ гэж бодъё.Кроуэлын хамгаалагчдаас зарим нэгийг нь хахуульдаж гэж саная.Тэгвэл яагаад тэд,цагдаагийнхан энэ хэргийг хараандаа авсан гэж мэдсэн мөртлөө, айлгүй тоглоомоо үргэлжлүүлээд байсан болж байна?

-          Фридрих амгайвчгүй морь шиг л зүтгэсэн юм байгаа биз?

-          Фридрих яахав тэгсэн байж болно.Харин түүний хүмүүс?Аюулгүй байдлын ямар арга хэмжээнүүд авагдаж байгааг мэдэж байсан  мөртлөө...

-          Тэд өөрсдөө энэ аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг чинь хэрэгжүүлж байгаа шүү дээ.

-          Хамгаалалтын албаныхнаас хэн нэгэн нь байж таарна  гэж үү?

-          Чөтгөр бүү мэд...Маргарет бол түүнийг зүгээр нэг айлгаад байсан гэдэгтэй санал нийлэхгүй  байх шүү. Алах гэж оролдож байсан л гэж  өчнө.

-          Хэд хэдэн оролдлого байсан  гэдэг чинь л алах гээгүй,зүгээр л айлгаж байсан байна гэсэн үг биш үү?

-          Харин тийм ээ.Хэрэв түүнийг алах л гэсэн бол эхний оролдлогоор л алах байсан.Мэргэжлийн алуурчин хэд хэдэн удаа дараалж  алдана гэж  байхгүй л дээ.

-          Чиний сэтгэл ямар нэгэн юманд  зовоод байна аа даа?

-          Намайг маллаад байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байна.Юунаас юм болоо?

Энэ мөчид Хайнцын ширээн дээрх олон утасны нэг дуугарлаа.Тэрээр  утсаа аван  дуугүй чагнаж байснаа:

-          За, за тэгье.Түүнтэй би уулзъя ,-гэлээ.

-          Манай хэрэгтэй холбоотой шинэ юм гарч ирээ юу?- гэж Эдвард сонирхлоо.

-          Дэндүү шинэ гээч?Кроуэлын хамгаалалтын албаны дарга Хилберт уулзах зөвшөөрөл хүссэн байна.Тэр Маргарет Кроуэлыг алах гээд байгаа хүнийг мэднэ,зааж өгч чадна,газар дээр нь барихад тусалж чадна,-гэж итгэлтэй хэлж байна гэнэ.Дараагийн халдлага хаана, яаж болохыг  тэр мэдэж  байгаа гэнэ.

-          Чөтгөр ав!

-          Энэ хэрэгт бидний мэдэхгүй ямар нэгэн юм  байна даа?

***

Кроуэлынхны машин хотын замд нийлэх үеэс эхлэн хөлсний алуурчин Ханс тэдний араас дагалаа.Машинаа тоглолт болох ордны зогсоол дээр байрлуулж байхдаа ч тэр Мартагаас хараагаа салгахгүй байлаа.Түүнд захиалагдсан Марта одоо энд Маргарет Кроуэл гэдэг нэрээр нэрлэгдэж  байгаа.Тэр бүсгүйг зүүн талын хаалга руу чиглэхэд, Ханс түүрүүлэн дотогш орлоо.

Кроуэлын хамгаалалтын албаны дарга Хилберт,Ларри Янг Монголд Хансыг харсан гэж хэлснээс хойш түүнийг сэтгэлдээ агуулан,хэрэг нь гарах цаг ирнэ гэж бодсоор яваа билээ.Хилберт Фридрихээс мөнгө авдаг байсан бөгөөд Маргаретыг Монгол руу алга болоход араас нь Ларри Янг тэргүүтэй хүмүүсээ явуулсан юм.Аз болоход тэр хүмүүс нь Мартаг Улаанбаатарт германы жуулчидтай явж байхад нь олж харан,түүнийг Маргаретыг гэж бодон дагаж байсан билээ.Хэрэв тэд ингэж будилаагүй байсан бол хөлсний алуурчин Ханс ямар ч саадгүй, Мартаг аль хэдийн алж амжихгүй юу!!!Ингээд Хилбертын хүмүүс өөрсдөө ч мэдэлгүй Мартагийн амийг хамгаалжээ.Харин,хэрхэн будилснаа одоо болтол мэдээгүй л байгаа билээ.Хилберт ч юу ч мэдэхгүй,хөлсний алуурчин Ханс Маргаретыг ангуучлаад байна л гэж бодож.Одоо хэрэг явдал буруугаар эргэж Фридрихийг баригдахад,Хилберт уснаас хуурай гарах арга замаа хайж эхэлсэн юм. Цагдаагийн хараанаас мултрахын тулд хөлсний алуурчинд хамаг хэргийг  тохох хэрэгтэй байлаа. Цагдаагийнханд түүнийг зааж өгөх,тэгэхдээ цагдаагийнхан түүнийг барьж авч байцааж  амжихаас нь өмнө үхүүлэх хэрэгтэй байв. Цагийг  нь олж  устгах гэсэн үг.

Уул нь,Хилбертэд өөрт нь ч гэсэн Ханс хэний захиалгаар ажиллаж байгааг мэдэх хүсэл байлаа.Гэвч бий болсон нөхцөл байдлаас шалтгаалан ийм боломж олдохгүй нь.Түүнийг цагдаагийнханд зааж өгч,өөрийнхөө нэрийг цэвэр авч үлдэх нь чухал.Тэр Ларри Янгийг энэ арга хэмжээнд оролцуулах гэж цагдаагийн даргын зөвшөөрлийг авахын тулд нилээн их чармайлт гаргасан билээ.

-          Хэрэв хадагтай Кроуэлын бие хамгаалагчаар цоо шинэ танихгүй хүн байх юм бол алуурчин сэжиг авч магадгүй.Маргаретийн араас энэ алуурчин удаан хугацааны турш ажиглалт хийсэн болохоор хамгаалалтын албаны хүмүүсийг бүгдийг нь зүсэлчихсэн байх гэж Хилберт итгүүллээ.

-          Та Маргареттай хамт өөрийнхөө хүмүүсийн аль нэгийг явуулах саналтай байна уу?

-          Тийм. Ларри Янгийг явуулъя. Тэр сайн хамгаалагч.

-          За яахав,тэгье.Тэр Ларри Янгад чинь би өөрөө зааварчилга өгнө.Зааварчлагын гадуур ажиллаад  үзээрэй гэдгийг ойлгуул.

Цагдаагийн дарга ууртай байгааг Хилберт харж,ууртай байгаа шалтгааныг нь ойлгож байлаа. Хайнц, өөрийг нь буруу замаар  хөтлөөд байгааг мэдэрч, тэр хөтөлж байгаа гарыг яагаад ч барьж авч чадахгүй байгаад байх шиг  санагдаад,түүндээ ихээхэн бухимдаж байлаа.

Харин Ларри Янг ханцуйдаа “хөзрийн тамгаа”нуусан байгаа билээЦагдаагийнхан, Ханс ямар аргаар Маргаретийг алахыг мэдэхгүй байгаа бол,Ларри харин  мэдэж байгаа.  Хансын гарын ганцхан хөдөлгөөнийг л алдахгүй мэдрэх хэцүү даалгаврыг Ларри Янг гүйцэтгэх ёстой байв.Ханс Мюллер  хутгаа дөнгөж гаргангуут л Ларри түүнийг алах ёстой.Яг л тэр мөчид.Ханс гартаа хутгаа атгасаар үхэх ёстой.

Ингэвэл л,Хилбертийн үг батлагдаж,цагдаагийнхан Ханс бол Маргаретийг алах гэсэн алуурчин мөн гэсэн баталгаатай болох билээ.Мөн Ханс ямар ч байсан  үхэх ёстой гэсэн Хилбертийн нөхцөл биелнэ.

Ларри л бүү алдаасай гэж Хилберт залбирч байлаа.Хэрэв Ханс цагдаагийнханд мэдэгдэлгүйгээр хутгаа шидэж амжих юм бол,өөрөөр хэлбэл,Ларри Хансыг нэг мөч хожимдож л алах юм бол,цагдаагийнхан Ларриг  зүв зүгээр гэмгүй хүнийг аллаа гэнэ. Хэрэв энэ удаа алдах л юм бол Хайнц тэднийг, түүний дотор Хилбертийг өршөөхгүй.

Хайнц өөр гарц байхгүй болохоороо л алуурчныг барихын тулд ийм  эрсдэлтэй алхам хийж байгааг Хилберт ойлгож байлаа. Ханс Мюллерийг шууд баривчлах ямар ч үндэслэл цагдаагийнханд байхгүй.Баривчилсан ч шалгаад л тавих хэрэгтэй болно. Харин, эрт орой хэзээ нэгэн цагт Ханс авсан захиалгаа биелүүлж л таарна шүү дээ. Энэ бол алуурчдын нэр төрийн хэрэг байдаг .

Хилберт бүх зүйлийг тооцоолсон гэж бодож байсан боловч, нэг чухал зүйлийг мэдэхгүй байсан юм.Энэ нь юу вэ гэвэл,Маргаретыг,түүнтэй биеийн галбираараа яг  адилхан  цагдаагийн  ажилтан эмэгтэйгээр сольсон байсан юм.Мэргэжлийн хүмүүс тэр эмэгтэйг Маргареттай тун адилхан болгож  “засч янзалсан” байлаа.Ханс өөрийнхөө захиалгад дэндүү ойртох ёсгүй учир,”хуурамч Маргарет”байна гэдгийг анзаарахгүй гэж цагдаагийнхан тооцоолсон билээ.

Ханс Мюллер “Мартаг” ордоны зүүн жигүүр рүү суудлаа эзлэхээр явахад араас нь дагаж,түүнээс нилээд хойно очиж суулаа.Ханс Мартаг бие хамгаалагчтай ирэх байх гэж бодсон нь онож. Энэ хамгаалагчаар нь Ларри Янг  явж  байв.

“Энэ эмэгтэй хэдхэн мөчийн дараа амьгүй бие болно.Ларри яаж ч чадахгүй”гэж Ханс бодлоо.Ханс баруун гараа  пиджакныхаа  халааснаас гаргахгүй байв.Тэрээр баруун гартаа хүн харахад огт анзаарагдамгүй нимгэн  бээлий өмссөн  байсан юм.

“Нуруу нь ил харагдаж байна.Ларри түүнийг халхалж амжихгүйгээр хол сууж байна.Одоо л яг боломжтой үе” гэж Ханс бодлоо.Тэр халааснаасаа хутгаа гаргаж,гар нь олон удаа давтсан хөдөлгөөнөө хийхээр завдлаа...Яг энэ хоромд Ларри Янг түүн рүү эргэж харав.Үүний дараа гарсан буун дуу өөрт нь ямар нэгэн хамааралтайг Ханс шууд ойлгож чадсангүй. Тэр тонгойн, гарт нь хутга байна уу,эсвэл шидэж амжсан уу гэж харах  гэтэл...гэтэл цус харагдахад“Энэ миний цус...Ларри чи,новшийн амьтаан,өчнөөн үнэтэй пиджакыг минь...” гэж   бувтнаад  хөл нь нугарав.

Ханс Мюллер эхлээд өвдгөн дээрээ, дараа нь газарт нүүрээрээ уналаа.Ларри түүн рүү гүйн ирэхэд,цагдаагийнхан ч бас иржээ.Ханс гартаа хутгаа атгасан чигээрээ  амьсгал хураасан байлаа.Ларри сэтгэл нь амран нүдээ анин гүн амьсгаа  авав.

***

Ихрүүд Херман Хоннекерын гэрт сууцгааж байв.

-          Фридрих сүүлдээ жинхэнэ хөлсний алуурчин хөлсөлсөн гэж ярьцгааж байна. Хэрэв тэр Ларри Янг байхгүй байсан бол эмгэнэлтэй л төгсгөл болох байж гэж Херман ресторанаас захиалж  авчруулсан хоолоо идэнгээ ярьж байлаа.

-          Ларри Янг!Энэ чинь намайг хоёр удаа багалзуурдахаар оролдсон этгээд биз дээ.Түүний өмгөөлөгчүүд юу ч ярьж байсан хамаагүй.Түүний үнэртэй усыг би  үзэн яддаг,- гэж Марта бухимдав.

-          Түүний үнэртэй усны үнэрийг чи үзэн ядах нь нотлох баримт биш шүү дээ, Марта минь. Тайвшир,-гэж  Херман инээв.

Марта нэлээд тайвшран, тэр хоёрыг харж сууснаа:

-          Би гэр рүүгээ явъя гэж бодож байна.Та хоёр эсэргүүцэхгүй юм байгаа биз дээ?-гэв.

-           Юу? Яагаад? гэж Маргарет Херманы тансаг буйдан дээр бараг л дэвхрэв.

-          Чи гэр бүлийн хэвлэлийн бага хурал хийлгэх хүсэлгүй байна гэж үү дээ? Өөрийнхөө тухай  зарлаж хүмүүсийн яаж ангайхыг  харахыг...?- гэж Херман сонирхлоо.

Марта Вилгельмыг   яахыг сэтгэлдээ төсөөлсөнөө, нүүр нь улайж:

-          Өө, үгүй.Хэнийг  ч ангайлгахыг хүсэхгүй байна.Та хоёрт итгэж болно биз дээ? Миний тухай та хоёроос өөр хэн ч мэдэхгүй юм чинь?Бүгд л Маргаретийг ганц тоон дээр төсөөлж байгаа.Бүгд Митчеллынхэн ганц охинтой гэж  бодож байгаа.Түүгээрээ л үлдсэн нь дээр.Миний тухай тэр хүмүүс мэдсэнээр хэнд ч баярлах,сайхан юм болохгүй шүү дээ гэж ,-гэж  хэлэв.

-          Тэглээ ч гэсэн.Ингэх нь буруу л юм шиг санагдаж байна,- гэж Херман мөрөө хавчив.

-          Хүндэт мөрдөгч минь.Бид энд найз нөхдийн журмаар уулзаад сууж байна. Тийм болохоор та найзын журмаар л асуудалд хандах ёстой биш үү?- гэж Марта  долигносон өнгөөр хэлэн инээмсгэлэв.

-          Хэрэв чи найз нөхдүүд бие биенээ хаацайлахын тулд л байдаг гэж бодож байгаа бол...

-          Хаацайлаад байх  даа  яахав дээ?Би ямар  гэмт хэрэг хийчихсэн биш?-гэж Марта ундуйцав.

-          За яахав.Чинийхээр болог.Тэгээд ч би ямар одоо энэ хэрэг дээр ажиллаж байгаа биш.Гэхдээ, хэргийн үр дүнгийн талаар миний сэтгэл маш  дундуур үлдсэн шүү, -гэж  Херман гомдоллов.

-           Харин би бол сэтгэл дүв дүүрэн,бүр хальж байна.Ихрийн өрөөснөө олох шиг том бэлэг гэж хаана байна вэ?

Херман хоёр ихэр рүү  учиртайхан  харан инээж:

-     Та хоёроос нэг юм асууж болох уу? Ингэхэд та хоёр нөхрүүдээ яах гэж  байгаа  билээ?

Үргэлжлэл бий

Төгсгөл

 
PDF Хэвлэх И-мэйл
Хувь заяаны эргүүлэг-4

Хэсэг 1 Хэсэг 2 Хэсэг 3

Ханс задгай кафед тухлан, эргэн тойрноо ажиглаж суув.Жил бүрийн урлагийн баярын нээлтийн тухай мэдээлсэн зурагт хуудсууд өлгөөтэй харагдана. Хансын сонирхолыг нэртэй жүжигчдийн хандивын тоглолтын тухай зар татав. Үнэтэй билет гэдэг баян үзэгчдийг л цуглуулна шүү дээ.  Марта энэ үзэгчид дунд байх бүрэн магадлалтай. Тэгвэл энэ олон хүн Хансад түүний тавих жүжгийн  маш сайхан засал чимэглэл болж өгнө. Олон хүн дунд нуугдахад ч,сандрал үүсгэхэд ч,дараа нь  зугтахад ч амархан гэдгийг Ханс тооцоололгүй яахав.

 
PDF Хэвлэх И-мэйл
Хувь заяаны эргүүлэг-3
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

Долоодугаар бүлэг

Херман Хоннекер өмнө нь хэзээ ч Монголд ирж байгаагүй билээ. Энд ер нь юу хийж болохыг тэр бодов. Монголд тэр хувийн мөрдөгч биш, зүгээр л харийн хүн,жуулчин. Тэрээр,өөрөө ганцаарчлан мөрдлөг хийх гэж ирэхээр тэнэг хүн  биш.Хоннекерыг энэ ажилд хөлсөлсөн бүсгүй түүнд найз нарынхаа хаягийг өгч тэд туслана гэж хэлсэн билээ. Өлзий гэдэг найз нь туршлагатай сэтгүүлч гэсэн. Сэтгүүлч хүн гэдэг мэдээлэл олохын төлөө хувийн мөрдөгч шиг л ажилладаг биз гэж тэр бүсгүй бодож л дээ. Монгол руу явахынх нь өмнө Маргарет Кроуэл түүнд:

-          Та ажлынхаа төлөвлөгөөг өөрөө боловсруулна биз. Товчхондоо та бүх  үйлдлийг удирдах хэрэгтэй. Өлзий бол юунаас эхлэх, яаж дуусгахаа ч мэдэхгүй шүү гэсэн билээ.

 
PDF Хэвлэх И-мэйл
Хувь заяаны эргүүлэг-2
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

Хэсэг1

Дөрөвдүгээр бүлэг

Оюун бол намхан, жижигхэн боловч, харахад нэг л хүчтэй юм шиг бүсгүй билээ. Нэг их хөөрхөн биш ч хүмүүст, эрчүүдэд их таалагддаг, нүд, инээмсэглэл, байгаа байдал нь нэг л сайхан хүн билээ.

Одоо Оюун буйдан дээр суун, “Зар мэдээ”, “Шуурхай зар”, “Ажлын зар” гээд л бүх төрлийн заруудыг үзэн, эргүүлж, тойруулж суув. Хувийн мөрдөгч олно гэдэг хэцүү ажил байлаа.

 


Хуудас 3-с 1

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.