|
||||
| Ууттай төмс |
|
Нэгэн удаа багш оюутнууддаа хүн бүр шинэ гялгар уут болон нэг нэг уут төмс авчир гэж хэлжээ. Тэгээд тэднийг өөрсдийнхөө амьдралд уучилж чадахгүй байгаа хүнээ нэг төмсөөр төлөөлүүлж төмсөн дээрээ нэрийг бичиж шинэ уут руугаа хийгээд бай гэжээ. Зарим хүний уут нь нилээн дүүрч хүнд болж байв. Тэгээд тэр ууттай төмсөө оюутнууд нэг долооо хоногийн турш хаа ч явсан биендээ авч явах ёстой болов. Шөнө унтахдаа орныхоо хажууд, машинаа жолоодохдоо мөн л хажуугийн суудалдаа, ажлынхаа байранд ширээнийхээ хажууд тавих зэргээр биенээсээ салгах ёсгүй байв. Байнга л нэг ууттай юм өөрийнхөө дэргэд тээж явах нь маш төвөгтэй болоод зүдэргээтэй байгаа нь тэднийг сэтгэлдээ хичнээн хүнд ачаа тээж явдгийг ойлгуулаад зогссонгүй тэд бас ууттай төмсөө байнга эвгүй газар тавьж мөн мартчихгүйн тулд дандаа л анхаарлаа хандуулж байдгаа хүртэл ухаарчээ. Төмс удаад ирэхээрээ ялзарч өмхий үнэртэй нялцайсан юм болсон байгаа нь тэднийг хүмүүсийн эргэн тойронд байхад эвгүй байдалд оруулж санаагий нь зовоож байлаа. Оюутнуудын хувьд төмсөө тээж явснаас төмснөөсөө салчих нь хавьгүй дээр болохыг ойлгоход их хугацаа шаардагдсангүй. Энэ нь бид сэтгэлийнхээ хөндүүр болоод хүнд сөрөг ачааг хадгалахын тулд ямар үнэ төлдгийг харуулсан маш гаргууд сайн зүйрлэл юмаа. Бид ихэнхдээ уучилна гэдэг нь нөгөө хүндээ өгч байгаа бэлэг мэтээр ойлгодог. Гэтэл харваас уучлал гэдэг нь бидний өөрсдийн л төлөө болох нь ойгомжтой. Хүнд үйлийн үр гэж байдаг. Хүний үйлийн үрийг хэн ч таны өмнөөс үүрэхгүй. Тухайн хүн таныг гомдоосныхоо үйлийн үрийг хэзээд үүрэх хэрэгтэй болдог. Харин та тэр хүнийг уучилж чадахгүй сэтгэлдээ тээнэ гэдэг бол өөрөө өөртөө муу сэтгэлийн үрийг тарьж ургуулж байгаа хэрэг юм. Энэ чинь эргээд л үйлийн үрийн зарчмаар таньд эргэж ирнэ. Тиймээс таньд уучлах нь өөрт чинь л тустай юмаа. Д. Отгон. |




Сэтгэгдлүүд